Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Халтар сайдад тавьсан Г.Дамдинням гишүүний таван асуулт

2021-7-07
0
ЖИРГЭХ

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн сайд Л.Халтарт Дарханы замтай холбоотой таван асуулт илгээжээ. Тодотговол,

Нэгдүгээрт, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын багц 1-2 болон Багц 1-4 ажлын гүйцэтгэгч байгууллагаар шалгарсан “Чайна Стэйт Шинжиан Констакшин Инженеринг групп”-ийг сонгон шалгаруулсан, гэрээ байгуулсан үйл явц болон 2019 оны зургаадугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээнд хийсэн эрх зүйн дүгнэлт, мөн хуулийн хяналтын байгууллагаар шалгаруулсан бол энэ талаарх мэдээлэл, шалгаруулаагүй бол яагаад энэ талаар ажиллаагүй байгаа талаар,

Хоёрдугаарт, Тус замын АХБ-ны зээлийн санхүүжилттэй урсгалын Багц 1-2, Багц 1-4 дугаар ажлын гацаанаас гаргаж эхлүүлэх, барьж дуусгахаар ямар ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар,

Гуравдугаарт, БНХАУ-ын “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг групп”-тэй байгуулсан гэрээг Монгол Улсад хохирол багатайгаар цуцлах, АХБ болон бусад оролцогч талуудтай зам барилгын ажлыг эхлүүлэх талаар хамтран хийж байгаа ажлууд түүнчлэн шинээр гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын явцын талаар,

Дөрөвдүгээрт, Туслах, түр зам нь эвдрэл ихтэйгээс осол аваар ихээр гарч, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч байгаа тухай гомдол, санал тасралтгүй ирсээр байгааг анхаарч, засварын ажлын эвдрэл гарсан тухай бүрд нь хэрхэн гүйцэтгэж байгаа талаар болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, ажиллаж байгаа талаар,

Тавдугаарт, Тус замтай холбоотой иргэдийн гомдол, саналыг гүйцэтгэгч компани тус бүрээс болон өөрийн яамны зүгээс хэрхэн шийдвэрлэж байгаа талаар,

Дээрх таван асуултад Л.Халтар сайд хариулт өгсөн ч гишүүн хангалтгүй гэж үзсэн байна. Тиймээс Г.Дамдинням гишүүн дахин дараах таван асуултыг асуужээ.

Тэрбээр “Зам тээврийн сайд Л. Халтарт ДАРХАНЫ ЗАМ-аар маш тодорхой 5 АСУУЛТ илгээсэн. Удаан хүлээлгэсэн ч ахиад л бултаж булзааруулсан, бүрэн дүүрэн бус хариултууд иржээ. Дахин лавлах, тодруулах зүйлс их байна. Асуудалд ингэж хандмааргүй байна, сайдаа

Гол асуулт, Дарханы замыг таг гацаасан 2,4-р багцын “Чайна стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх компани. Гэрээг нь цуцалсан ч зөвлөх багийн гаргасан дүгнэлт, хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй одоо хүртэл Монгол Улсыг хохироосоор байгаа энэ компанийг хэн, хэзээ, хэрхэн тендерт шалгаруулсныг шалгуулах ёстой. Энэ бол Монгол Улсын буцааж төлөх нөхцөлтэй ЗЭЭЛЭЭР санхүүжигдэж буй төсөл. Гэтэл Сингапурын арбитрт өгч болно, гэхдээ хугацаа алдана гэсэн хачин хариулт өгсөн байх юм.

Хамгийн сонирхолтой нь Монголын талаас хянах боломжгүй гэх хариулт. Гэрээгээр бол Монголын талаас хянан шалгах бүрэн боломжтой. Энэ эрхээ хэрэгжүүлэхээсээ яагаад бултаж, зугтаад байна вэ.

Дараагийн асуулт шинэ гүйцэтгэгчийн тухай. Өмнөх хариуцлагагүй ганц компаниас болоод ажлаа эхлүүлж чадахгүй байгаагийн хариуцлагыг яг хэн хүлээх ёстой вэ? Шинэ тендерт шалгарсан компанийн ажил яг хэзээ эхлэх вэ.

Түр замын эвдрэлээс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон олон иргэд замын арчлалт засвар, хохирлыг барагдуулах талаар маш их асуудаг. Гэтэл энэ асуултад маань илтэд мушгин гуйвуулсан хариу өгчээ. Замд хохирсон иргэдийн асуултад туслан гүйцэтгэгчдийн төлбөр тооцооны тухай хариулсан байх юм.

Төрийн сайдын албан хариулт ийм дутуу дулимаг, мэдээлэл нягтлаагүй, тоо баримт зөрчилтэй байх нь зөв үү.

Салбарын сайд Та ийм хариуцлагагүй байхад Дарханы зам, Замын-Үүдийн нөхцөл ямар байх нь ойлгомжтой байна.

ДАХИАД АСУУЯ “Чайна стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх хариуцлагагүй компаниас болоод ДАРХАНЫ ЗАМ яг хэдий хүртэл гацах вэ, хэн, хэрхэн энэ тендерийг тэр компанид өгсөн бэ?

Тодорхой хариулт өгтөл АСУУЛТ-ыг ахин дахин явуулах болно” гэжээ.

Б.Баатар 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (94.230.246.6)
    жонхуу батлагын тавиул бүхнийг царцаагч халтар шүү дээ
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.195.80)
    ХАЛТАРИГ ХОЖ ЯВУЛ
    2021 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    16 цаг 10 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    16 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    16 цаг 25 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    17 цаг 14 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    18 цаг 28 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    18 цаг 34 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    18 цаг 36 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2026-07-03
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2026-07-03
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2026-07-03
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    2026-07-03
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2026-07-03
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2026-07-03
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2026-07-03
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2026-07-03
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК