Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Монголын хамгийн том баялаг бол монгол хүн" гэсэн биз дээ, Ерөнхийлөгч өө

2021-7-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангарагаа өргөхдөө "Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн" гэдгийг онцолсон. Тийм ээ. Монголын баялаг бол монгол хүн. Гэтэл өнөөдөр эх орны баялаг болсон эрдэнэт хүний амь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. 

Өдгөөгөөс сар гаруйн өмнө Төрийн ордны баруун хаалган дээр суулт зарлаж эхэлсэн 75 настай С.Цэвээнийг өнөөдрийг хүртэл улстөрчид "тоосонгүй". Нас өндөр гарсан буурай үнэний төлөө, нэр төрөө сэргээлгэхээр ийн суулт зарлаж буй ч түүний хүч "мөхөсдөж" байна. 

Гэвч тэрбээр үнэн мөнийг тогтоолгохын тулд амь насаа үл хайхран 35 хоногийн турш суултаа үргэлж байна. Тодотговол С.Цэвээний нөхөр Б.Сонинпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан байна. Тухайн үед энэ ослоор 30 хүн өөд болсон бөгөөд ар гэрт нь тэр үеийн ханшаар 702,000 мянган төгрөгийн дэмжлэгийг улсаас үзүүлсэн гэх. Гэтэл С.Цэвээн нь тухайн дэмжлэгийг аваагүй ч албан бичиг, архивт түүнийг дээрх мөнгөн дэмжлэгийг авсан гэсэн баримт гарч ирсэн байна.

Тиймээс л С.Цэвээн нь ямар ч мөнгөн тусламж аваагүй гэдгээ нотлож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахаар тэдний "хөл"-д буюу Төрийн ордоны баруун талын хаалган дээр сууж буй юм.

"Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн" гэдгийг онцолсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та энэ буурайн өндөр насыг, эрдэнэт хүний алтан амийг анзаарч нэг харвал төр түмэн танд талархаж, төрд улсад амьдарч буйгаа мэдрэх буй за. 

35 хоног суулт зарлаж буй С.Цэвээнтэй суулт зарлаад дөрөв хонож байхад нь хийсэн ярилцлагаа мөн хүргэж байна. 

"Таньж, мэддэг хүмүүс намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараад юу гэх бол доо, залуу насандаа төр түмэндээ зүтгэж явсан хүн шүү дээ би. Гэсэн ч хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна" хэмээн хоолой зангируулан ярих С.Цэвээн гэх эмээ Төрийн ордоны баруун хаалган дээр суулт зарлаад даруй дөрвөн хоног өнгөрчээ. 

С.Цэвээний нөхөр Б.Сонинпил нь Хилийн цэргийн дээд сургуульд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, НАХЯ-ны Цэргийн их сургуульд улс төрийн орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа нэгэн байсан байна. Тэрбээр цэргийн байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан байгаад 1990 онд 43 насандаа албан үүргээ гүйцэтгэж яваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт А-26 онгоцны ослоор нас барсан аж. Түүний ар гэрт тухайн үед 700 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх баримт саяхан ил болсон учир талийгаачийн ар гэрийнхэн энэхүү асуудлыг хөөцөлдсөн ч арга мухардаж, эцэстээ суулт зарлахаас өөр сонголтгүй болсон байна. Энэ талаар С.Цэвээнтэй ярилцлаа.


-Та суулт зарлаад нэлээд хоног боллоо. Бие нь гайгүй биз дээ?

-Олон түмний өмнө суулт зарлаад, гадаа суух амаргүй л юм байна. Гэхдээ эмээд нь үүнээс өөр сонголт үлдсэнгүй. Залуу насандаа орхиод одсон ханьтайгаа нөгөө ертөнцөд нүүр бардам, сэтгэл амар уулзахын тулд ийм үйлдэл хийлээ.

-Уучлаарай, та хэрэг явдлын талаар жаахан тодруулж өгөөч?

-Энэ их ярвигтай бас их сонин түүх. Миний охин С.Урансувдмаа Италид сургууль төгсөж, тэндээ ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж, хувийн бизнес хийж, нэг байр худалдан авч улмаар дэлгүүрийн зориулалтаар н.Уламбаяр гэх хүнд түрээслүүлсэн байдаг юм. Харин өнөөх хүн нь “Би таны дэлгүүрийг чинь худалдаж авъя, та байрны гэрчилгээгээ өгчих” гэж худал хэлж аваад Голомт банкны эдийн засагчтай нийлж, их хэмжээний зээл авч, байрны гэрчилгээг нь өөрийн болгож, охиныг маань залилсан. Охин минь энэ асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар явж, 6,7 жил болсон ч нааштай шийдэгдэхгүй байсан.  Тиймээс би охиндоо “Аав чинь хуулийн сургуулийн хүн байсан юм чинь тэд л одоо чамд зөвлөгөө өгч, тус болох байх гээд сургуулийн захиргаанд хандахыг зөвлөсөн. Охин маань тус сургууль дээр очиход тусламж болгож, нэг сая төгрөгийн тэтгэмж өгсөн байсан. Мөн улсаас танай гэр бүлд тэтгэмж өгч байсан гэх зүйл хэлсэн байдаг юм. Ингээд л архиваас шүүлгэж үзэхэд манай гэр бүлд тэтгэмж болгож, 700 мянган төгрөг олгосон гэх баримт гарч ирсэн.

-Хаанаас ямар хүний тушаал, шийдвэрээр олгосон гэх баримт гарсан бэ?

-Нийгмийн аюулаас хамгаалах яамны, байлдааны гавъяаны одонт цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн б/57 дугаар тушаалаар 700 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, цагдаагийн дээд сургуулийн 1993 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн б/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж тус тус олгосон гэсэн байсан. Энэхүү лавлагаа мэдээлэл нь Хил хамгаалах ерөнхий газрын архиваас гарсан.

-Тэгэхээр та энэхүү мөнгийг аваагүй гэсэн үг юм уу?

-Тийм ээ. Би огт мөнгө авч байгаагүй. 1990 онд 700 мянган төгрөг авсан гэх баримт архивт хадгалагдаж байна. Гэхдээ яг намайг авсан гэсэн гарын үсэгтэй баримт байхгүй. Үнэхээр авсан бол өнөөдөр ингээд сууж байхгүй шүү дээ.

-Таны шаардлага, хүсэл юу байгаа вэ?

-Тухайн үед улсаас нэг ч төгрөгийн тэтгэмж аваагүй учир хууль шүүхийн байгууллагад хандсан. Гэвч шүүхээс “Танд өгсөн гэсэн баримт байна. Тэгэхээр та авсан л байж таараа” гэсэн шийдвэр гарсан. Тиймээс би энэхүү мөнгийг аваагүй болохоор нэр төрөө сэргээлгэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзах хүсэлт хүргүүлсэн. Харин надад ямар ч хариу өгөөгүй тул суулт зарлаж байгаа юм. Хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна.

-Тухайн үед осолдсон онгоцонд хэдэн хүн явсан байдаг юм бол. Тэдний ар гэрийнхэн ямар нэгэн тэтгэмж авсан байдаг болов уу?

-Онгоцонд 30 хүн явж байгаад осолдсон байдаг. Тэдний ар гэрийнхэн тэтгэмж авсан эсэхийг бол сайн мэдэхгүй байна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Одоо хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Эмээ нь дөрвөн хүүхэдтэй. Одоо Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна.  

 

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.69.241)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (202.179.27.33)
    ter mundag eronchii said Ouuynerdene uulzaj charagdaach !!! , zugtaana emee ?, uulzachgui dandaa zavgui
    2021 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    13 цаг 46 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    13 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    14 цаг 1 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    14 цаг 50 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    16 цаг 3 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    16 цаг 10 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    16 цаг 12 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Уржигдар 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    2026-07-03
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    2026-07-03
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    2026-07-03
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    2026-07-03
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    2026-07-03
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    2026-07-03
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2026-07-03
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2026-07-03
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК