Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ

2021-7-26
0
ЖИРГЭХ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн энэ удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Вакцины хяналтын лабораторийг байгуулах, коронавирусны эсрэг вакциныг уламжлалт технологит суурилан үйлдвэрлэнэ

Коронавирусны халдварын үед шуурхай хариу арга хэмжээ авах салбар дундын харилцан ажиллагаа, чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг хэрэгжүүлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтнийг 2021 оны батлагдсан төсөвт багтаан томилон ажиллуулах,

Халдварт өвчинтэй тэмцэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд орлуулах эмийн нөөцийг бэлтгэх, эдгээртэй холбоотой үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсвийг нэмэгдүүлж судалгаа ажлыг эрчимжүүлэх,

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрийн ажиллагаанд техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулинийг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх,

Коронавирусыг богино хугацаанд илрүүлэх, мутацыг оношлох оношлуурын технологийг Монгол Улсад үйлдвэрлэж, хилийн боомтуудад байршуулан хяналтыг хийх. Вакцины хяналтын лабораторийг байгуулах, коронавирусны эсрэг вакциныг уламжлалт технологит суурилан үйлдвэрлэх, шинэ үеийн вакцины технологийг шилжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр шийдвэрлэв.

Газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станцыг нэмэлтээр байгуулж, амжиж анхааруулах системийг шинэчлэн байгуулна

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц, амжиж анхааруулах системийн станцуудын сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгах, газар хөдлөлтийн чичирхийллийг бүртгэх 10 акселлерометрийн станц, амжиж анхааруулах системийн MGD1 станцыг хэвийн горимд оруулж найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, газар хөдлөлтийн аюулыг иргэдэд шуурхай дамжуулах болон амжиж анхааруулах системийн тогтолцоог бэхжүүлэх,

Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт техникийн судалгааны ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хотуудын ерөнхий төлөвлөлтөд болзошгүй эрсдэлийг тооцож, уялдуулан төлөвлөх,

Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх,

Обьектын гал түймэрт тэсвэртэй барилга байгууламж, стандарт нормыг баримтлах, хот суурин газарт обьектын гал түймрийн үед ашиглагдах усан хангамжийн байршил, нөөцийг нэмэгдүүлэхийг даалгав.

Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гамшгийн эрсдэлийг тооцож боловсруулна

Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж малчдад ган зудын эрсдэлийг шилжүүлэхэд бодитой нөлөөлөх тогтолцоо, хувилбарыг боловсруулж, танилцуулах,

Хөдөө аж ахуйн салбарын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, малчид тариаланчдыг ган, зудын аюулаас эрт сэрэмжлүүлэх, нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөөцийг бүрдүүлэх,

Төмөр зам, авто замын дэд бүтцэд хийгдсэн үерийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн авто зам, төмөр замын суурь дэд бүтцэд хийх хүчитгэл, шинэчлэлийн ажлын төлөвлөгөө гаргаж, үе шаттай зохион байгуулах,

Нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулах,

Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гамшгийн эрсдэлийг тооцож боловсруулах, хотуудын шинэ болон дахин төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг даалгалаа.

Гамшиг судлалын хүрээлэнг өргөтгөн үндэсний хүрээлэн болгож, байгалийн гамшиг, нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд “Шинжлэх ухаан технологи, инновацын салбар зөвлөл байгуулж, Гамшиг судлалын хүрээлэнг өргөтгөн үндэсний хүрээлэн болгож, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй гамшиг, нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны салбаруудыг татан оролцуулах, шаардлагатай нөөцийг хуваарилах, үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах,

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт багтсан “Аюулгүй амьдрах ухаан” хичээл, их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтанд “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн хөтөлбөрийн агуулга, бүтцийг нэмэгдүүлэхийг ажил хариуцсан хүмүүст даалгав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    6 цаг 48 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    6 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    7 цаг 3 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    7 цаг 52 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    9 цаг 6 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    9 цаг 12 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    9 цаг 14 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК