зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Үндэсний телевизийг хувьчлах замаар үгүй хийх холын бодлого улстөрчдөд байгаа юм биш биз"

2021-7-27
0
ЖИРГЭХ

Монголын Үндэсний олон нийтийн телевизийг олимпын наадам дамжуулсангүй гэх шүүмжлэл эдгээр өдрүүдэд хүчтэй өрнөж байна.

Тэгвэл дээрх асуудлаар Монголын Үндэсний олон нийтийн телевиз Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Галаарид байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Үндэсний олон нийтийн телевиз Олимпийн тоглолт дамжуулаагүйтэй холбоотойгоор нэлээд шуугив. Үндэсний зөвлөлийнх нь гишүүний хувьд зарим зүйлийг олон нийтэд үнэнээр нь мэдээлмээр санагдлаа. Үндэсний телевизтэй холбоотой дуулиан тасардаггүйн учир нь улстөрд байдаг. Уг нь тусдаа хуультай, хараат бусаар ажиллах ёстой байгууллага. Харамсалтай нь олон нийтийн эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар хийгдсэн уг хуулийг зөрчих, үл тоох, зөвхөн өөртөө үйлчлүүлэх эрмэлзэл аль ч нам, аль ч засгийн үед байсаар ирсэн. Энэ нь сүүлийн үед бүр ч хүчтэй анзаарагдаж байна. Эрх мэдэл илүүтэй улстөрийн хүчин энэ байгууллагын дотоод асуудалд алсаас хүчтэй оролцож, дарга удирдлагаар нь хэнийг байлгах асуудлыг зайнаас шийдэхийн зовлонг Ц.Оюундарь амссан. Түүний зовлонг дараа нь Ц.Нинжжамц амссан. Ц.Нинжжамцын зовлонг нэг өдөр А.Бүрэнбаатар амсах нь мэдээж. Өнөөгийн тогтолцоо нь тийм юм. Үндэсний зөвлөлийнхөн ч улстөрийн дарамт хэр их байдгийг сайн мэднэ. Үүний улмаас эцэст нь энэ байгууллага, уран бүтээлчид л хохирдог. Бие биедээ гоморхож, өвөр зуураа түжигнэцгээдэг. Хэргийн эзэд харин энэ бүхнийг холоос харсан шигээ дотроо инээж суудаг. Байгууллагын хөгжлийн бодлого, залгамж чанар алдагддаг.

Нэг том зовлон нь хүссэн дарга, эрх мэдэлтэн Үндэсний телевизийг санхүүгээр нь боохыг хичээдэг арга архагшиж байна. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа МҮОНРТ-ийн нэг жилийнх нь төсвийг өм цөм танаж санхүүгийн хүнд байдалд оруулж байсан. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа үзэгний үзүүрээр асуудлыг шийдэн төсөвт нэгэнт суучихсан байсан мөнгөний нэлээдийг нь өгөөгүй. Одоогийн Сангийн сайд бас л энэ туршлагыг давтаж, миний мэдлийн мөнгийг өгөх эсэхээ би шийднэ гэх хандлага гаргаж байна. Уг нь Б.Жавхлан сайдыг чадварлаг, ноён нуруутай, асуудлыг зөвөөр ойлгох чадвартай сайн боловсон хүчин гэж би хувьдаа харж явдаг. Сайдын буруу биш, сайдад хэрхэн ойлгуулж байгаагийн буруу л болов уу.

Уг нь олон нийтийн телевизтэй болсон нь өөрөө ардчиллын нэг том ололт юм. Арилжааны телевизүүд эздийн эрхшээлд байдаг, ашгийн төлөө явдаг учраас өндөр хөгжилтэй улс орнууд олон нийтийн телевизээ хуулиар хамгаалж, төсвийн дэмжлэг үзүүлдэг. Олон нийтийн телевиз хариуд нь арилжааны телевизүүд ашиггүй хэмээн ордоггүй, гэхдээ иргэдэд зайлшгүй хүргэх хэрэгтэй тэрхүү мэдээлэл, мэдлэгийг хүргэх үүрэг хүлээдэг. Түүнээс биш үзэгч олонтой, хандалт ихтэй, дуулиантай, туйлширсан агуулгын хойноос хөөцөлдөөд байдаггүй. Энэ утгаар нь олон нийтийн телевиз гэж нэрлэж, тусгай хуультай байлгадаг. Үзэгч олонтой, сонирхолтой байх шалгуурыг биш, харин олон нийтэд, улс оронд ач холбогдолтой байх талаас нь нэвтрүүлгийг нь дүгнэдэг. Төрөөс үзүүлж буй төсвийн дэмжлэгийг хэн нэгэн эрх мэдэлтэн мухарлаж тайраад байдаггүй.

Нөгөө нэг зүйл нь, улсын төсвийн дэмжлэгийг хамаа бусаар зарцуулж болохгүй, зөвхөн зориулалтын дагуу зарцуулах ёстой учраас контент бүтээж буй хамт олны цалин урамшуулалд ихэнх нь зарцуулагддаг. Техник технологитой холбоотой олгогдсон мөнгийг түүнд нь л зарцуулах ёстой болохоос Олимп, Дэлхийн аварга зэрэг томоохон тоглолт дамжуулах эрхийг худалдан авах мөнгийг төсвийн бус аргаар бүрдүүлдэг болохыг олон нийт төдийлөн ойлгохгүй байх шиг байна.

Олон нийтийн хоёр дахь том дургүйцэл телевизийн хураамж дээр илэрч байна. Олон нийтийн телевиз оршин тогтноход хураамж ихээхэн нэмэртэй. Хэрэг дээрээ Олон нийтийн телевизийн хураамжийг л яриад байгаа болохоос УИХ-аас 2019.12.12-нд баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан арилжааны бүх телевиз тус хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр телевизийн үйлчилгээний хөлс авч байгаа. Монголын телевизүүдийн холбоо өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн тэр мөнгийг гишүүн телевизүүддээ хуваарилах хуулийн заалттай. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан гэж төсвөөс санхүүждэг тусгай сан бас бий. Телевизийн хураамжийн мөнгийг Үндэсний телевиз хэл амтайхан, бусад өргөн нэвтрүүлгийн телевиз чимээгүйхэн хүртэж байгаад л ялгаа нь бий.

Үндэсний телевиз улстөрийн саварт базуулаастай олон жил тарчилж байгаагийн гол учир шалтгаан нь 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлахдаа Үндэсний зөвлөлийн гишүүдийг олон нийтээс хараат бусаар сонгох заалтыг нь өөрчилж, 15 гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас виз авч байж, УИХ-аар хэлэлцүүлэн томилдог болгочихсоноос болоод олон нийтийн байх чадамж нь алдагдаж, улс төрийн хараат болсонд байгаа юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс хэлж сануулдаг ч өөрчлөх хүсэл аль ч цаг үеийн хууль тогтоогч, эрх баригчдад байдаггүй юм.

Ер нь олон нийтийн радио телевизийн тухай хуулиа сайжруулан өөрчлөхгүй бол улстөрийн хараат байдал хэзээ ч арилахгүй. Өндрөөс өдөөн турхирч бужигнуулах, төрийн нэр сүрээр далайлгах явдал эцэслэхгүй. Сүүлийн үед энэ байгууллагын үйл ажиллагааг аль болох тогтворгүй байлгаж, нэр хүндийг нь унагаж байгаад төрийн мэдэлд эргүүлэн авах, түүний дараа хувьчлах замаар олон нийтийн телевизийг үгүй хийх холын бодлого хэсэг улстөрчдөд байгаа юм биш биз гэх хар төрөх боллоо. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз ээ" хэмээжээ. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
МАН-ын дарга Н.Учралын ХОМ
Намын бүлгүүд хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.228.131.110)
    Энэ нэг худалч гар худлаа яриад л явах юм.
    2021 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.СУМЪЯАБААТАР: X ХОРООЛОЛ БҮСЭД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНААЧИЛВАЛ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
    8 цаг 12 мин
  • Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
    9 цаг 54 мин
  • Лабубу дэлгэцийн бүтээл хүүхэлдэйн сэдэвтэй бүрэн хэмжээний кинонд орно
    10 цаг 17 мин
  • “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
    10 цаг 54 мин
  • Цас ихээр орсоноос үүдэн халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын, дуудлага нэмэгдсээр байна
    11 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
    11 цаг 27 мин
  • “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал боллоо
    11 цаг 40 мин
  • Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
    12 цаг 7 мин
  • “Чингис хаан” цомын барилдаан баасан гарагт болно
    12 цаг 29 мин
  • Энэ Баасан гарагт Монгол бахархлын өдөр тохионо
    12 цаг 33 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    14 цаг 0 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    14 цаг 40 мин
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    14 цаг 59 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    15 цаг 22 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    15 цаг 39 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    15 цаг 56 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    16 цаг 18 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    16 цаг 35 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    16 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    17 цаг 0 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК