Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад харилцаа “үүдээ нээлээ”

2021-7-28
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор олон улс дахь гадаад харилцаа намжмал байдалд ороод байсан билээ. Тэгвэл “Ковид-19”-ийн дараах олон улсын найрсаг харилцаа өдгөө эргэн сэргэж, “үүдээ нээлээ”. Монгол Улсын хувьд ч мөн адил. Сүүлийн хэдэн сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хөрш ОХУ, БНХАУ-д албаны айлчлал хийсэн бол олон улсын өндөр дээд албан тушаалтнууд ч Монгол Улсад айлчилсан билээ. Тоймлон хүргэе.


ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВЫН УРИЛГААР ОХУ-Д АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлалаа тавдугаар сарын 30-нд эхлүүлсэн юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авсан бөгөөд энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцаж, Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр болох гэр музей”-тэй танилцан, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Цаашлаад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Улаан-Үд хотноо хүлээн авч  уулзан, хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.  

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон ба Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим ёслолд оролцсон юм. Энэхүү албаны айлчлалын дараа Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцон, Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзсан юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн өдөр “Евроновости” телевизийн “Страна индустрия” нэвтрүүлэгт зочноор оролцон, “РИА Новости” агентлагт ярилцлага өгч, Монгол, Оросын харилцааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ГИЙН УРИЛГААР УРД ХӨРШИД АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д  хийх албан ёсны айлчлалаа эхлүүлсэн билээ. Албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны долоодугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. 

Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдэв. Хоёр улс “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв.

“Ковид-19” цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргав.

Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нотолж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, түүний дотор ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар гурван улсын холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, энэ чиглэлийн найрсаг, нягт хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ, ХАТАГТАЙ УЭНДИ ШЕРМАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман 2021 оны долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан билээ. У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, Гадаад харилцааны болон Соёлын яам, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагатай уулзалт хийсэн юм.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерманыг ГХЯ-нд хүлээн авч уулзсан ба энэ үеэр АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш улс болохыг нотолж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон билээ.

Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Афганистанд алба хаасан Монголын цэргүүд болон хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй  мөн уулзалт зохион байгуулсан юм.

Б.БАТЦЭЦЭГ САЙД, У.ШЭРМАН НАР АЛБАН БУСААР УУЛЗСАН Ч АНУ-Д СУРАХ МОНГОЛ ОЮУТНЫ ТООГ НЭМЭХ, ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨЛӨХӨД ДЭВШИЛ ГАРГАХААР ТОХИРОЛЦЖЭЭ

Эмэгтэй тамирчин алтан соёмбот туг залж монголчуудын хувьд эхлүүлсэн Токиогийн Олимпоос манайхны анхны медалийг жудогийн тамирчин М.Уранцэцэг хүртэв. Токиогийн дэвжээнүүдэд тоос босч байх чухал үйл явдлын хойгуур манай гадаад харилцаанд дутуугүй чухал нэг үйл явдал болсон нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шэрман Улаанбаатарт ажилласан билээ. Тэрбээр Азийн орнуудад хийх ажлын айлчлал, аянаа 18-нд эхлүүлж Япон, дараа нь БНСУ-д очоод, тэндээсээ Монголд ирж буй нь энэ. Уэнди Шэрман бол 90-ээд оны эхнээс АНУ-ын Төрийн департаментад өндөр түвшний хариуцлагатай алба хашиж иржээ. Б.Клинтоны үед Хойд Солонгостой цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр, Б.Обамагийн үед Ирантай мөн ийм хэлэлцээр хийхэд Америкийн талын гол хүн нь байсан юм.

Тэрбээр манай Гадаад харилцааны дэд сайд, УИХ-ын даргатай албан ёсоор уулзсан бол Гадаад харилцааны сайдтай харин албан бусаар уулзсан байна. Албан бус уулзалтаар тэд Америкт сурах монгол оюутны тоог нэмэх, визийн нөхцөлийг хөнгөлөх зэрэг асуудалд заавал дэвшил гаргахаар тохиролцсон ажээ. Ер нь бол гадаад харилцаанд албан бусаар уулзаж ярьсан яриа ёс төдий байх биз гэж бид бодож болох ч үнэндээ тийм биш. Харин ч ажил болдог гэж энэ форматыг их чухалчлах явдал дипломатын салбарт байдаг.

Ийм нөхцөлд уулзаж, ярилцсан ажил маш хурдан бүтэж, манай монголчуудад хэрэг болсон жишээ ч бий. Энэ уулзалт тийм жишээний нэг болох болов уу хэмээн ажиглагчид найдаж буй.

БНХАУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ХУРАНДАА ГЕНЕРАЛ ВЭЙ ФӨНХӨ МОНГОЛ УЛСАД АЛБАНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө 2021 оны долоодугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Монгол, Хятадын батлан хамгаалахын салбар цар тахал дууссаны дараа хамтран  ажиллана гэв – ӨнөөдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө нар албан ёсны уулзалтаараа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, мөн бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцлоо.  Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцлон тэмдэглэж, цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, боловсон хүчний сургалт солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хурандаа генерал Вэй Фөнхөгийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг тэмдэглэсэн бол БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, түүний энэ удаагийн айлчлал нь Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцоллоо.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Энгүүн (64.119.22.5)
    Гарчгийн нэрээс харвал, манай Орос, Хятад руу үүдээ нээгээд, яваад очиж, зөрөөд америк дипломат, хятад цэрэг 2 ороод ирж.
    2021 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.87.167)
    хэл устай монголоо гэсэн сэтгэлтэй залуус сайхан байнаа бидний хөгжил залуустай салшгүй холбоотой
    2021 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    4 цаг 45 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    4 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    5 цаг 0 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    5 цаг 49 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    7 цаг 3 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    7 цаг 9 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    7 цаг 11 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК