Африк улсаас их хэмжээний мансууруулах бодис Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн. Уг хэргийг Хар тамхитай тэмцэх газраас илрүүлэн шалгаж байна.
Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Э.Зоригтбаатар “Он гарсаар эхний хагас жилийн байдлаар хар тамхитай холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна.
Тухайлбал, 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас 989.2 гр буюу их хэмжээний “бүс” нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлснийг илрүүлэн шалгаж байна.
Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э-д өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд өмнө нь Хонгконг улсад хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн нь шалгалтын явцад тогтоогдсон.
Хар тамхитай тэмцэх газраас интерпол болон гадаад улсын хууль сахиулах байгууллагын ажилчидтай мэдээлэл солилцож, Монгол Улс руу хар тамхи илгээсэн этгээдийг илрүүлэхээр хамтран ажиллаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)