зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын дүрэм боловсруулахад иргэдээс санал авна

2021-8-19
0
ЖИРГЭХ

УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм. Тэгвэл тус Түр хороо өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар хотын дүрэм боловсруулахад нийслэлийн иргэдээс санал авна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар онцоллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, асуулт болоод хариултыг тоймлон хүргэж байна.


Э.Бат-Амгалан: Нийслэл төсвийн орлогоо бие даан захиран зарцуулах зохицуулалтыг хуульд тусгасан

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдсанаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч ажилласан. Хуульд нийслэл Улаанбаатар  хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  улсын болон орон нутгийн  зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болголоо. Мөн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас, концесс, бонд гаргах зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор нийслэл хот дагуул хоттой байх, эдийн засгийн тусгай бүстэй болохоор зүйлчилсэн байгаа.

Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг төрийн чиг үүргээс буюу Нийслэлийн Засаг даргын чиг үүргээс ялгаатай байдлаар тодорхойлсон. Нийслэлийн Засаг дарга нь хоттой холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй шууд харилцах онцлог бүхий зохицуулалтыг хуульд оруулсан. Энэ нь манай нийт хүн амын 50 орчим хувь нь оршин амьдарч буй нийслэл хотын асуудлыг шууд шийдвэрлэх чухал ач холбогдолтой.

Г.Занданшатар: 2022 он нийслэлийн хувьд онцлог жил

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Хуулийн хэрэгжилтийг хангахдаа үндсэн гурван асуудалд онцлон анхаараарай. Нэгдүгээрт, нийслэлийн дүрмийг иргэдийн оролцоотойгоор зөвлөлдөх, санал асуулгаар боловсруулах хэрэгтэй. Хотын иргэдийн харилцаа, замын хөдөлгөөний соёлоос эхлээд  хуулиар зохицуулдаггүй харилцааг иргэдийн оролцоотой баталдаг бусад улсын туршлага бий. НИТХ санаачилгыг авч, иргэдийн амгалан тайван, эрүүл саруул орчинд ажиллаж, амьдрахад чиглэсэн хотын дүрэмтэй болох нь зүйтэй юм. Иргэдийн нас, хүйс, нийгмийн байдлыг орхигдуулалгүй төлөөлөл сонгож, санал авах нь зүйтэй.  Үүнийг ирэх аравдугаар сардаа багтаан хийх нь чухал байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулахыг судлаад, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн  нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй.

Гуравдугаарт, цар тахлын үеийн халамжаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын боломж, бололцоо нэлээд хумигдсан. Шинэ хуулийн хүрээнд нийслэлийн төсөвт томоохон өөрчлөлт хийх цаг болсон. 2022 он нийслэлийн хувьд онцлог жил. Гишүүд нам үл харгалзан иргэдийнхээ төлөө Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдэж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд бий болсон хотын замбараагүй төлөвлөлт, газар олголтоос ундарсан төвлөрөл, түгжрэл болоод бусад асуудлыг шийдэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайн ажиллаж байна.

Ж.Чинбүрэн: Дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа газар олгодог болъё

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: -Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор нийслэлийн авто замд тэг зогсолт болох эрсдэл бий.  Тэгэхээр сурагчдыг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөх, нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллаарай. Бас нэг чухал асуудал нь газар олголт. Газар олгоогүй байхад хүмүүс очоод суурьшчихдаг. Гэтэл цахилгааны асуудлаа шийдээгүйгээс гадна үерийн аман дээр буух тохиолдол олон. Тэгэхээр нийслэлийн дүрэмд энэ талын стандарт тогтоож,  цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдсэний дараа газар олгодог болмоор байна. Д.Сумъяабазар дарга энэ асуудалд түлхүү анхаарч ажиллаарай. Нийслэлээс сонгогдсон гишүүд бид ч хамтран ажиллах болно.

Б.Саранчимэг: Хариуцлагын тогтолцоог дүрэм, журамдаа тусгаарай

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: -Хариуцлагын тогтолцоог дүрэм, журамдаа тусгаарай. Хариуцлагын тогтолцоо байдаггүйгээс төлөвлөгөөг мөрддөггүй. Өнөөдрийн хотыг бий болгосон ямар ч дарга хариуцлага хүлээж, шүүхээр орсонгүй. Гэтэл хотын ерөнхий төлөвлөлтөөс гадуур газар олгосоор ирсэн. Хариуцлагын тогтолцоог маш сайн тусгаж өгч, тэр дарга гарын үсэг зурахдаа зөв зүйл хийж буй эсэхээ ухамсарладаг байхаар оруулж өгөх ёстой. Хороо, дүүргийн Засаг даргын үнэлгээг халамж тарааснаар бус, ажлын байр нэмэгдүүлснээр дүгнэдэг болох хэрэгтэй. Тэгвэл аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явчих юм.  Одоогийн байдлаар баяр ёслолоор хандив авах, хүүхдийн бэлэг, шинэ жилийн шагнал төдийгөөр аж ахуйн нэгжтэй харилцаж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж байгаа ажлыг үнэхээр сайшааж байна. Гарааш буулгах шийдвэрийг зоригтой гаргаж, зам барьж, тоглоомын талбай байгуулж байгааг дэмжиж байгаа.

"Дүрэм, стандарт хоёр зэрэг шинэчлэгдвэл оновчтой”

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Улаанбаатар хот олон жарны түүхтэй хэр нь өөрийн гэсэн дүрэмгүй. Энэ хотод ийм дүрмээр амьдарна гэдгийг иргэд ойлгохгүй байгаагаас олон хүндрэл үүсдэг.  Гарцаар зам гарна, энд шүлсээ хаяж болохгүй,  зүлгэн дээр гишгэж болохгүй гэдгийг мэдэж гэмээнэ Улаанбаатар хотын иргэн байх ёстой. Тиймээс ардчиллын үзэл баримтлалаар дүрмээ баталж, иргэдийнхээ саналыг авах нь зүйтэй байх. Хотын дүрэм боловсруулах ажлын явц ямар түвшинд байгааг, иргэдийн оролцоог ямар зарчмаар хангах  вэ гэдгийг хотын удирдлагуудаас асуумаар байна" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар бусад хот шиг сайхан байхын тулд иргэд нь мөн тэдгээр орны иргэд шиг соёлч, боловсон байх ёстой. Тийм учраас нийслэлээс сонгогдсон УИХ-ын 23 гишүүн,  НИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргүүдийн ИТХ-ын  төлөөлөгч хамтраад иргэдийн дунд санал асуулга явуулах ёстой гэж бодож байгаа. Дүрэм боловсруулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва ахалж, туршлагатай  баг боловсруулж  байна. Иргэдийн зүгээс хороо, дүүрэг, хороололд тулгамдаж байгаа асуудлаа шийдүүлэх санал өгөх нь ойлгомжтой. Харин УИХ-ын гишүүд болоод шат шатны ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд норм норматив, стандарт дээрээ түлхүү ажиллаад өгөөч ээ. Иргэдийн хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд саад учруулж буй зүйл бол стандарт. Тиймээс дүрэм, стандарт хоёр зэрэг шинэчлэгдвэл оновчтой. Урьд нь манай хот стандартын дагуу явж ирээгүй. Барилгын норм нормативын шаардлага хангаагүй барилга, байшингуудыг олноор нь барьж ирсэн байдаг. Суурь агуулгаар нь хөөгөөд үзэхээр буруутан нь хот биш юм билээ.  Улаанбаатар хотын төлөвлөлттэй нягт уялдаж явах Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн яам зэрэг бодлогын яамд хотод барилга барих норм норматив, стандартад сүүлийн 15 жил өөрчлөлт оруулаагүй. Налайхын замыг гэхэд л хурдны замын стандарт гэх үү, орон нутгийн замын стандарт гэх үү, эсвэл Баянхошууны замын стандарт гэх үү. Ийм ойлгомжгүй байдал үүсэж байна. АНУ-ын замын стандартыг Монгол Улсын хэмжээнд нэвтрүүлсэн гэх боловч уг стандартын хамгийн эхний хуудсыг л орчуулаад бусдыг хаячихсан  байх жишээтэй. Иймд норм норматив стандарт, бодлогын бичиг баримтуудаа хөгжилтэйгөө уялдуулж шинэчлэхгүй бол эргээд хот дээр асуудал нь буудаг тал бий. Энэ бүхнийг цэгцэлж байж дагуул хотоо барьж байгуулахгүй бол Улаанбаатар хотод тулгарсан гунигт байдал дагуул хотод давтагдахгүй гэх аргагүй”  хэмээн хариулсан юм.

М.Оюунчимэг: Төрийн байгууллагуудын бүтэц, үүрэг, оролцоо давхцаж байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нийслэл хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд газрыг чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улсын болоод нийслэлийн төсөвт суулгана” гэдэг маш чухал заалтыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 5.3 дугаар зүйлд оруулж өгсөн тухайгаа дурдаад, хүүхдийн тоглоомын газар байгуулах, сургуулийн эргэн тойронд эко ногоон байгууламжтай болгох, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд төрийн байгууллагуудын бүтэц, үүрэг, оролцоо давхцаж байгааг хөндсөн юм.

Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар байр сууриа илэрхийлэхдээ “Замын хөдөлгөөний  чиглэлээр гэхэд нийслэлд гурав, дөрвөн агентлагийн ажил үүрэгт давхардал үүсэж байна. Илүү оновчтой, шуурхай, асуудлынхаа гүнд орж ажиллахад бүтцээс шалтгаалсан хүндрэл бий. Бүтэц, төсөв хоёр бол салшгүй холбоотой. УИХ-ын гишүүд нь нийслэлд хөрөнгө мөнгө тавиулсан хэр нь бүтээн байгуулалт явагддаггүй, цаг хугацаа нь хойшилж, царцдаг. Зөвхөн газар чөлөөлөхийн тулд хөрөнгө оруулалтаасаа хоёр дахин их төсөв шаардах нь бий. Иймээс ирэх жилээс эхлэн газар чөлөөлөлтийн төсвийг нийслэлд тавьж өгөх зохицуулалтыг хуульдаа оруулж өгсөн” хэмээв.  

Д.Сумъяабазар: Богд уулын аманд дахин газар олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Зайсан, Яармагийн зам болоод Богд уулын  ам орчимд газрын асуудал их бий. БОАЖЯ нь аялал, жуулчлалын нэрийн дор баахан газар олгочихдог. Тэнд барьсан байшин, барилга нь эцсийн дүндээ нийслэлийн дэд бүтэц, зам, түгжрэлд маш их ачаалал өгдөг. Барилга барьснаас үүдсэн хог хаягдал зэргийг нийслэл, дүүрэг нь шийдэх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ ойлгомжгүй, эзэнгүй асуудлыг яаж шийдэх вэ. Мөн байшин, барилгын стандартыг шинэчлэх асуудал бол маш зөв зүйл. Тэгэхгүй бол байшин, барилгын дунд жаахан сул газар гараад ирвэл нэг нь очоод барилга барьдаг. Өмнө нь барьсан байрныхаа нар, салхийг нь хаагаад, орц гарц  ч хангалтгүй болдог. Иргэдийн байр, сууцыг үнэгүйдүүлээд байна. Энэ асуудлыг нийслэлээс сонгогдсон гишүүд маш яаралтай анхаарч ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Харин үүнд Хотын дарга Д. Сумъяабазар “Горхи, Тэрэлжийн бүс нутгийг аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа олон улсын шинжтэй арга хэмжээ зохион байгуулах бүс байгаасай гэж бодож байгаа. Тэгэхээр зуслангийн бүс, Горхи, Тэрэлжийн бүс нутгийг дахин төлөвлөлтөд оруулмааргүй байна. Харин стандартыг нь зааж өгөөд, дүрэм журмыг мөрдлөг болгомоор байгаа. Богд уулын ам, Туул голын эрэг, Яармаг орчмын газар бол хот болоод БОАЖЯ-ны маргааны гол цэг болдог. Үеийн үед л ийм байсан. БОАЖ-ын сайд нь газар олгочихдог, харин нийслэлийн зүгээс нэгдсэн журмаар олгох ёстой гэдэг.  Дунд нь иргэд хохироод үлддэг. Үүнийг УИХ-ын дарга болоод холбогдох албаныхантай ярилцаж, хэлэлцээд цэгцлэх хэрэгтэй байна. Бидний зүгээс шаардлагатай материалаа илгээсэн бөгөөд үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэх байх. Нийслэлийн зүгээс бүх хил заагийг тодорхой заагаад, дахин Богд уулын аманд газар олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Дархан цаазтай газрын асуудлыг хатуу хуульчлах хэрэгтэй. Мөн Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүдтэй нийлээд Туул голын эрэг орчмыг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын зүгээс зургаан байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийхээр баталж, зураг төслийн ажил нь энэ сарын 16-нд бэлэн болсон. Тус зургаан байршилд стандартын дагуу, иргэдийн ая тухтай амрах, салхилах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхээр зорьж байна” хэмээн ярилаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
МАН-ын дарга Н.Учралын ХОМ
Намын бүлгүүд хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Сануулга (66.181.161.90)
    Хууль байхад дүрэмээр яах юм. Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг нийслэл улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль гэж өөрчилсөн биз дээ.
    2021 оны 08 сарын 19 | Хариулах
  • АМАРАА (202.72.245.125)
    ХОТ.ДҮҮРЭГ. АЙМАГ СУМДЫН ГАЗРЫН АЛБА .ТҮШМЭЛ .ДААМЛУУДЫН АЛДАА. ХУУЛЬ БУС ШИЙДВЭР.ТАНИЛ ТАЛ АВИЛГА МЭРЭГЖЛИЙН БУС ШИЙДВЭРИЙГ ИЛРҮҮЛЖ ЗАСАХ ХУУЛЬ ДҮРЭМ ХЭРЭГТЭЙ./ЭНД БҮХ ШАТНЫ АШИГ ХАРСАН ХҮНД СУРТАЛТАНГУУДАД ДҮРЭМ ХЭРЭГТЭЙ/
    2021 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.СУМЪЯАБААТАР: X ХОРООЛОЛ БҮСЭД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНААЧИЛВАЛ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
    5 цаг 48 мин
  • Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
    7 цаг 29 мин
  • Лабубу дэлгэцийн бүтээл хүүхэлдэйн сэдэвтэй бүрэн хэмжээний кинонд орно
    7 цаг 52 мин
  • “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
    8 цаг 30 мин
  • Цас ихээр орсоноос үүдэн халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын, дуудлага нэмэгдсээр байна
    8 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
    9 цаг 3 мин
  • “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал боллоо
    9 цаг 15 мин
  • Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
    9 цаг 42 мин
  • “Чингис хаан” цомын барилдаан баасан гарагт болно
    10 цаг 4 мин
  • Энэ Баасан гарагт Монгол бахархлын өдөр тохионо
    10 цаг 8 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    11 цаг 35 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    12 цаг 16 мин
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    12 цаг 35 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    12 цаг 58 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    13 цаг 15 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    13 цаг 31 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    13 цаг 53 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    14 цаг 11 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    14 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    14 цаг 36 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК