Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сошиалын давалгаанд хөтлөгдсөн тэд "мад тавиулаад" буцав

2021-8-24
0
ЖИРГЭХ

Төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхлээд ард иргэдийн эрх ашгийг хамгаалах учиртай байгууллага нь хүртэл сошиалын давалгаагаар ажиллаад хэдийнэ дасал болжээ. Нэг үгээр хэлбэл цахим сүлжээнд хэн хэл ам хийж, олны анхааралд өртөнө тэнд төрийн байгууллага ажиллаж, асуудлыг түргэн шуурхай шийддэг тогтолцоо бий болов. Хамгийн сүүлийн жишээ нь Хавдар судлалын үндэсний төв болон Дөрөвдүгээр эмнэлгийн хооронд үүссэн газрын маргааны асуудал. 

Олны анхаарлаас хол байсан газрын маргааныг Дөрөвдүгээр эмнэлгийнхэн цахим сүлжээнд "сэвж", төрийн байгууллагыг хөдөлгөж дөнгөв.

Тус эмнэлгийнхэн сошиалаар "ХСҮТ-ийнхэн өвчтэй хүмүүсийн эрх ашгийг зөрчиж, хаалт босгож байна, шударга өрсөлдье" хэмээн "сэвсэн" нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарыг хөдлөхөд хүргэсэн. Тэд өчигдөр тус газарт ажиллаж, холбогдох албаныхантай уулзсан ч олны өмнө "мад тавиулав".

Тодотговол,  ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсад эмнэлэг ховор, өвчтэй хүмүүс урт дараалалд дугаарлаж байна. Ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргүүд. Ийм байхад хоёр эмнэлгийн хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг хорьж болохгүй. Энэ асуудлыг л бид ярьж байна. Өрсөлдөөнийг хязгаарлаж болохгүй" гэдгийг онцлоход ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан "Өнөөдөр асар их дарамт мэдэрлээ. ШӨХТГ-аас үг хэлээр дооглон, инээж байгаа нь эвгүй сэтгэл төрүүллээ. Бид бүгд үүнд бухимдаж байна. Төрийн байгууллага ингэж ажилладаг юм уу. Бидэнд янз янзын шаардлага тавих юм.

Бид улсын эмнэлэг. Хэнтэй өрсөлдөх гэж байгааг ойлгосонгүй. Бид хэнтэй ч өрсөлдөх гээгүй. Зөвхөн үйлчилгээ явуулах талбайгаа цэгц, журамтай байлгамаар байна. Хувийн эмнэлэг бол хогоо өөрсдөө хая, машин битгий оруул гэсэн нөхцөлтэй.

Улсын эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс энэ байр суурьнаас асуудалд хандсан. Гэтэл бямба, ням гаригт ерөнхий захирал руу утсаар ярьж дарамталсан байна. Хоёрт, манай ХСҮТ-өөс Дөрөвдүгээр эмнэлэг рүү албан тоот явуулан хамтарч ажиллая, ярилцья гэхэд хариу ирүүлээгүй. Тэгсэн хэрнээ сошиалаар ХСҮТ-ийнхэн өвчтэй хүмүүсийн эрх ашгийг, зөрчлөө хаалт босгож байна, шударга өрсөлдье гэж ярьж эхэлсэн. ХСҮТ-тэй энэ эмнэлэг өнөөдөр өрсөлдөх юм байна л даа. Юугаараа ч өрсөлдөх юм. Өрсөлдөгч болсноо өнөөдөр л мэдлээ” хэмээсэн юм. 

Үнэндээ монголдоо ганц хавдарын улсын эмнэлэг нь шинээр баригдаж буй хувийн эмнэлэгтэй өрсөлдөгч болно гэж юу байхав. Үүнийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тунгаасангүй юу, эсвэл сошиалын давалгаанд хөтлөгдөн асуудалд ул суурьтай хандсангүй юу, ямартай ч хэвлэл мэдээллийнхэнг дагуулж очсон түүний попрол талаар болж, өөрөө эвгүй байдалд ороод буцсан. 

Түүнчлэн эл асуудалд анхаарал хандуулж буй гэх Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ч олон нийтэд таатай харагдаагүй. Тэрбээр энэ үеэр "Хоёул эмнэлэг учраас маргаан хүндэрч, асуудал шийдэгдэхгүй тохиолдолд иргэд л эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дүүргийн Засаг даргын хувьд эмнэлгүүдийн дунд үүсээд байгаа асуудлыг хэн нэгний эрх ашиг, ямбаны төлөө биш зөвхөн иргэдийн эрх ашгийн төлөө өөр хоорондоо харилцан ярилцаж, аливааг эв зүйгээр шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна" гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр эмнэлгүүдийн хооронд газрын маргаан үүсч байгааг хамгийн түрүүнд мэдэх учиртай. Гэтэл асуудал хурцдаж, олны анхааралд өртсөн хойно ийнхүү ярьж байгаа нь мөн л зохисгүй харагдана лээ. 

 

Б.Баатар  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (68.183.89.225)
    Bilegt gj avgai orilood hun zagnahaas uur yumgui balai avgai shde, hamtarch ajillah tsarai yu, uvchtun irgediig boddog tsarai yu ene, huviin emnelegtee 4-r emneleg geed ner ugtsun bga hun teglee yu haha, harin ch hereglegchdiig tootogduulj bgaa biz dee, ene BatErdene gj mal eniig l shalgah yostoi bgan harin. 4-r emneleg gheer ulsiin emnelegbna gj irged tooroldohoor bgaa shuu. Iim l avgai shdee.
    2021 оны 08 сарын 27 | Хариулах
  • irgen (202.126.88.137)
    poporoh iumaa olj poporohgyi ene Baterdene. hudlaa gar ium shig baigaa ium haana ch hamaagyi ochood yavah ium.albanii yndsen es zui ene nohort baihgyi busaf chig yyrgiin toriin alba agentlagiin ajild hyrtel huruu dyreh ium, MHEG-s ednii ajild orood oroldood gyigeed baival ene yah bol. huviin companiudaar ochood uulzaad yavaa n neg torliin shantaaj ium,huuchin ium goridson baitsaagch nar tegeed yavdag baisan daa.ene ih olon baina shyy
    2021 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.114.242)
    ХСҮТ-ийн зогсоол төлбөртэй шүү дээ. Ингэж гудамжны орц гарцыг дур мэдэн хаасаар байгаад явган хүн явах газаргүй боллоо. Боломжтой бүх гарцыг нээх хэрэгтэй
    2021 оны 08 сарын 26 | Хариулах
  • гэрэл (124.158.113.3)
    Хувийн эмнэлэг өөрийн газар руугаа оруулж зогсоолоо ашиглуулах байсан уу ёстой солиор гэх биз.Яагаад улсын гэхээрээ үнэгүй болдог юм.Тэгээд ч ХСҮТ ийн зогсоол багтахүй хүнд хүндэвтэр заавал хүний тусламж шаардлагатай хүмүүс ирдэг , машин унаагаа тавих газар олддогүй .Яаралтай тусламж руу Хаалга гаргачихаад хэт их ачаалал үүсэж хүнд хүн зөөж тээвэрлэхэд хүний амь нас эрсдэлд орвол нөгөө муу Улсын эмнэлэг хариуцлага хүлээ гэх бх шүү.Анхнаасаа зогсоол талбайгаа шийдээд орох ёстой шүү дээ .Улсын гэхээр л тал талаас нь хэмлэх юм болих хэрэгтэй
    2021 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.114)
    Тал хэлтэй аэиа одоо яах гээд байдгийн бэ? Анхнаасаа эмнэлэг барих байсан бол зогсоол талбай гарц орцоо шийдэхгүй яасын бэ? Хэн ч өөр хүнд өөрийн зогсоол гарц орцоо ашиглуулахгүй шүү. Хувийн байгууллагын хашааг нэвт гарна гэвэл ёстой хуц гэх байлгүй. Улсын хэдэн байгууллагыг тал бүрээс нь хэмлэх юмдаа
    2021 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.188.9)
    Ганц байгаа хавдрын эмнэлэгтэй хэн өрсөлдөнө гэж. Эцсийн эцэст өвчтөн хүндрээд ирэхээр бүгд л улсын эмнэлэг рүү явуулдаг. Хувийн эмнэлэг хэзээ ч хүнд өвчтөн авдаггүй шүү. Тэгээд энд ШӨХТГазар юу ч хийж явдаг юм бэ ? Ёстой л хачин санагдсан шүү.
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • иргэн (59.153.113.138)
    Ялангуяа ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа гээд энэ батэрдэнэ гэдэг залуу пэйсбүүк админы ажлыг л сайн хийдэг нөхөр юм шиг байгаам царай муутай жожигхоон байж айлгүй бүсгүй аятай өдөржингөө өөрийнхөө авхуулсан зураг титэм үг нэртэй хэдэн болсон болоогүй үг буруу хазгай эвлүүлж тэрэндээ баясаж өөртөө лайк дарж суудаг нөхөр яаж энэхэн зүйлсийн нарийн ширийнийг ойлгохов дээ аргагүй аргагүй
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.82)
    Бат-Эрдэнэ гээд энэ нөхрийн попрол хэтрээд л байгаа шүү. Бид хууль журамтай оронд амьдарч байгаа шүү.
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • иргэн (59.153.113.138)
    Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын чиг үүрэгт хумсын төдий ч хамаарахгүй шүү дээ. Мэдрэл нь хөдөлж хашгарсан хүний зараалаар газар бүрт нэмж түмпэн шанага хажагануулж явах нь хэнд хэрэгтэйв энэ улс төр гэж заваан юмны шавхруу горидож явдаг энэ мэтийн цөөврүүдэд л хэрэгтэй шүү дээ. Мөрөөрөө ажил хийх гэхээр ддэнд угаас өөр хийж чадах зүйл гэж нэгээхэн ч байхгүй шүү дээ. Энэ зүгээр л зохион байгуулалтын хоёр нөхөр ёс зүйтэйхэн ажил хэрэгчээр уулзаад л шийдчих асуудалд эсгий хийх газар юу хэрэггүй гэдэг билээ энэ нөхдүүд хийсэж явдаг муу байна шүү муу байна.
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.18.248)
    Билэгт Чинбүрэн хоёрын хоорондын наймаа тогооноос хальж Монгол төрийн асуудал боллоо доо
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.5.202.142)
    ...улиас унагаад байхдаа яахав дээ.
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    16 цаг 13 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК