зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нөхөн сонгуулийн ажил зохион байгуулах цаг хугацааны хуваарьтай ТАНИЛЦ

2021-8-30
0
ЖИРГЭХ

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг тус тус баталсан билээ. Тэгвэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг танилцуулж байна.   


Хэсгийн хороог байгуулах: 2021.8.26- ны өдрөөс өмнө. Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг) 

Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох: Тогтоол хүлээн авсны дараах ажлын өдрөөс зогсоож 2021.10.11- ний өдрөөс сэргээнэ. Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг нөхөн сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. (Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгээс) 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах: 2021.8.29- ний өдрөөс эхлэн. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна. (Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг)

Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх: 2021.8.31- ний өдрөөс өмнө. Энэ хуулийн 20.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. -эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх; -хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага; -60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага; -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага; -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; -тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага; -зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цагдаагийн төв байгууллага; -тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг сэргээх

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх: 2021.9.25- ны өдрөөс өмнө. Энэ хуулийн 21.5-д заасны дагуу өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15- аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.: - сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт; -энэ хуульд заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт; -сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт; -нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт; -энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.9, 21.5, 21.6 дэх хэсэг)

Сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах: Хүлээн авсан өдрөөс эхлэн. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг)

Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах: 2021.9.26- ны өдрөөс өмнө. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг), Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)

Сонгогчийн шилжилт: 2021.9.26- ны өдрөөс өмнө. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ. (Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг), Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно. (Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг)

Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах:  2021.10.7- ны өдрөөс өмнө. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна. (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг)

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх: 2021.8.11- ний өдрөөс өмнө. Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. (Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг) 

Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах: Хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор. Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. (Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг)

Нэр дэвшүүлэх ажиллагаа:  Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг) 2021.8.26- ны өдрөөс 2021.9.01- ний өдрийг дуустал Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. (Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг)

Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх:  2021.9.04- ний өдрийн дотор. Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг) 

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх:  2021.9.05- ны өдрийн дотор. Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэг) 

Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх: 2021.9.06- ны өдрийн дотор.  Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх энэ хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан ... баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс) 

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх энэ хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан ... баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгээс)

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх: Хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсэг) 

Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлт уламжлах, өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх:  2021.9.15- ны өдрөөс өмнөНэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. (Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг) , Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно: - нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан; - нэр дэвшигч нас барсан; - нэр дэвшигч шүүхээр ял шийлсэн. 

Дахин бүртгүүлэх хүсэлт гаргасан, нөхөн нэр дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх: 2021.9.18- ны өдрөөс өмнө. Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. (Хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг) Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. (Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг)

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх: 2021.9.18- ны өдөр Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.12 дахь хэсэг)

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулах:  2021.9.18- ны өдрөөс эхлэн. Энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.15 дахь хэсэг) 

СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА. Нам, эвсэл мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх:  2021.7.26- ны өдрийн 10.00 цагаас 2021.7.28- ны өдрийн 17.00 цаг хүртэл. Нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэг) 

Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх: 2021.8.23- ны өдрийн 10.00 цагаас 2021.8.25- ны өдрийн 17.00 цаг хүртэл.

Нам, эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлэх: 2021.8.03- ны өдрийн 17.00 цаг хүртэл. Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг) 

Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлэх: 2021.8.31- ний өдрийн 17.00 цаг хүртэл. 

Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг хүргүүлэх:  2021.8.11- ний өдрөөс өмнө. Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэг) 

Ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлэх:  2021.8.11- ний өдрөөс өмнө. Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг) 

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүргүүлэх: 2021.9.07- ны өдрөөс өмнө. Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.11 дэх хэсэг) 

Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх:  2021.9.10- ны өдрөөс өмнө. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ: (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг) 

Сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах: 2021.9.11- ний өдрөөс өмнө. Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална. (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг) 

Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах: 2021.9.18- ны өдрөөс эхлэн 2021.11.24- ний өдрийг дуустал. Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.12 дахь хэсэг) 

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох: 2021.9.18- ны өдрөөс эхлэн 2021.10.08- ны өдрийг дуустал.  Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. (Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг) 

Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлэх: 2021.9.21- ний өдрийн дотор. Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. (Хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг)

Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх: 2021.10.18- ны өдрийн дотор Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. (Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг) 

САНАЛ АВАХ, ДҮН ГАРГАХ. Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх:  2021.9.27- ны өдрөөс эхлэн санал авах өдрийг дуусталХэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.7 дахь хэсэг)

Санал авах байр бэлтгэх: 2021.10.03- ны өдрөөс өмнө. Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай ... зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй: (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг) 

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт хүргүүлэх: 2021.10.03- ны өдрөөс өмнө. Энэ хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэг) 

2021.10.05- ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэг) 

2021.10.07- ны өдрөөс өмнө эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ: (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг)

Ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх, бүртгүүлэх:  2021.10.05- ны өдрөөс өмнө. Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.7 дахь хэсэг)

2021.10.08- ны өдрөөс өмнө хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.9 дэх хэсэг) 

Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх: 2021.10.07- ны өдрөөс өмнө. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна. (Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг) 

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах: 2021.10.09- ний өдрийн 09:00-20:00 цаг...сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна: (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгээс) 

Санал авах өдөр, цаг:  Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана. (Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дахь хэсэг) (Улсын Их Хурлын 2021 оны 61 дүгээр тогтоол) 2021.10.10- ны өдрийн 07:00-22:00 цаг Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг)

УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх: 2021.10.25- ны өдрийн дотор. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. (Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг) 

СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН.  Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх:  2021.9.20- ны өдрөөс өмнө. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20- иос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. (Хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг)

Хандив болон зардлын зарцуулалтын явцын тайланг нийтэд мэдээлэх, хүргүүлэх: 2021.10.07- ны өдөр. Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэг)

Сонгуулийн зардлын тайланг хүргүүлэх: Нам, эвсэл 2021.11.24- ний өдрийн дотор Нэр дэвшигч 2021.11.09- ний өдрийн дотор. Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг)

Гүйлгээний хуулга гаргаж, аудитын байгууллагад хүргүүлэх:  2021.11.09- ний өдрийн дотор. Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсэг)

Сонгуулийн зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх:  Нам, эвсэл 2022.1.23- ны өдрийн дотор Нэр дэвшигч 2022.1.08- ны өдрийн дотор. Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ. (Хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг)

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
МАН-ын дарга Н.Учралын ХОМ
Намын бүлгүүд хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.СУМЪЯАБААТАР: X ХОРООЛОЛ БҮСЭД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНААЧИЛВАЛ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
    3 цаг 49 мин
  • Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
    5 цаг 31 мин
  • Лабубу дэлгэцийн бүтээл хүүхэлдэйн сэдэвтэй бүрэн хэмжээний кинонд орно
    5 цаг 54 мин
  • “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
    6 цаг 31 мин
  • Цас ихээр орсоноос үүдэн халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын, дуудлага нэмэгдсээр байна
    6 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
    7 цаг 4 мин
  • “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал боллоо
    7 цаг 17 мин
  • Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
    7 цаг 43 мин
  • “Чингис хаан” цомын барилдаан баасан гарагт болно
    8 цаг 6 мин
  • Энэ Баасан гарагт Монгол бахархлын өдөр тохионо
    8 цаг 10 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    9 цаг 36 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    10 цаг 17 мин
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    10 цаг 36 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    10 цаг 59 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    11 цаг 16 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    11 цаг 33 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    11 цаг 54 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    12 цаг 12 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    12 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    12 цаг 37 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК