Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сойсон” нэр дэвшигчээр нь тухайн намын чадамжийг харж болно

2021-9-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Энэ удаагийн сонгууль эрх баригч намынхны хувьд илүүрхэх, сөрөг хүчин хүчээ зузаатгах, ХҮН тоогоо нэмэх, бусдынх нь хувьд парламентад суудалтай болох боломжтой чухал сунгаа. Энэ утгаар намууд олонд танигдсан, лидер гишүүдээ нэр дэвшүүлсэн нь гарцаагүй. 


Нөгөө талаар намуудын сонгож, өрсөлдүүлэхээр “сойж” буй нэр дэвшигчдээр нь тухайн намын чадамжийг ч харж болно. Иргэдэд парламентын суудлыг бөглөх биш чадалтай, хүчтэй дуу болчихоор хүн хэрэгтэй. 


Үүнийг ч намууд бодолцож хүмүүсээ нэр дэвшүүлсэн байх гэж найдаж байна. Хамгийн гол нь та биднээс авсан татаасаар уг сунгааг зохион явуулж буй учраас сонгогчид нам харж дугуйлах биш хэрсүү байх хэрэгтэй. Ингээд парламентад суудалтай гурван нам хэнийг нэр дэвшүүлснийг танилцуулъя. 


Тодруулбал, эрх баригч МАН-аас Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, МАН-ын гишүүн С.Мөнхчулуун, Хэнтий аймгийн Засаг дарга нар нэрээ дэвшүүлснээс Бага хурлаас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугар, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарыг дэмжжээ.

Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа үргэлжлүүлэн Бага хурал хуралдсан. Бага хурлаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцуулна гэсэн юм. 


Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан. Иргэдийн олонхийн дэмжлэг хүртэж чадаагүй ч дөрөвдүгээрт буюу улаан шугамын доор бичигдэж, үүгээрээ чамгүй хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгээ батлан харуулсан. Түүнчлэн уг сонгуулийн дараа МАН, МАХН хоёр нэгдэх үеэр хоёр талын дарга нарын хооронд гол яригдсан зүйл нь Э.Батшугарыг нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх байсан гэж ярьдаг юм. Зарим иргэдийн зүгээс цахим хуудаснаа "Есдүгээр сарын 1-нд хүмүүс хүүхдээ сургууль руу, харин Н.Энхбаяр хүүгээ УИХ руу хөтөлж байна" хэмээн шогчилсон байна лээ.


Харин АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хотын дарга асан Э.Бат-Үүл нар нэр дэвшиж буй. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2016, 2020 оны сонгуульд хүч үзсэн ч Хэнтийчүүд түүнд итгэл үзүүлээгүй юм. Энэ удаад ч мөн өрсөлдөхөөр зэхэж байна. Түүнийг нэр бүхий хүмүүстэй хамт “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан ч улмаар уг асуудал замхрах тийшээ орсон юм. 


Дараагийн нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хувьд тэрбээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд АН-ын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012 оны наймдугаар сарын 7-ноос хотын даргын албыг хашсан. Одоо нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарын хамт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй.


Түүнчлэн өнгөрсөн сонгуулиар Их Хуралд гуравдагч хүчнээс ганц торойсон нам бол ХҮНам юм. Тухайлбал, парламентад суудалтай болж, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд чамгүй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсан. Юу гэвэл, хүчтэй сөрөг хүчин АН-ын дээр заларч, 200 мянган хүний санал авна гэдэг чамлахааргүй амжилт юм. Энэ удаагийн нөхөн сонгуульд тус намаас Б.Найдалаа өрсөлдөнө. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойрогт нэр дэвшиж байсан ч иргэдийн олонхийн саналыг авч чадаагүй юм.

Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх, ШИНЭН-аас Б.Гантулга, Үнэн ба Зөв намаас А.Отгонбаатар нар нэрээ дэвшүүлж буй. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.27.41)
    Гэмт хэрэгт шалгагдаж байгаа Батүүл, Гарамгайбаатар нар хэрэггүй ээ УИХ хэрэгтнүүдийн орогнох газар биш намууд цэвэр хүн олоод дэвшүүлж болдоггүй л юм байх даа
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
  • ЦОГОО ГУАЙ (192.82.76.115)
    Манай гишүүд маань бүгд асуудалтай. Хамгийн гайгүй хоёрыг нэр дэвшүүлсэн юм шүү. Журмын нөхдөө
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Бат-Үүл,Гарамгайбаатар гээд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд нэр дэвшиж байхаар ямар нэг асуудалд холбогдож байгаагүй нэр цэвэр хүн дэвшүүлэх хэрэгтэй.
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
  • Иргэн (192.82.90.1)
    Залуугаас Баттулга, хөгшнөөс Гантулга хоёр хөөрхийлөлтэй юмаа, залуу нь өөрийн толгойгүй юм шиг ямар нэгэн албан тушаалд эцгээрээ байнга хөтлүүлж явах юм, үнэхээр чадалтай, амжилттай бол өөрөө гараад л ирнэ шүү дээ, Гантулга зөнөсөн өвгөн, өөрийгөө хэтэрхий үнэлчихэж, ач зээгээ хараад амьдарвал яасан юм бэ, Баттулга ч бас эцгийн хээ суганд наалдаж биш, өөрийнхөөрөө амьдармаар юм.
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.86.47)
    Гэмт хэрэг үйлдэх, хууль зөрчих чадамжаар нь харвал АН тэргүүлнэ.
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.69.213)
    Батүүл ялбал хотын иргэд газраа авахыг хүлээжийнаа
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.83.91)
    zorigiin hereg yaasan beeeeeeeeeeeeeee
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    10 цаг 58 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК