Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чанаргүй барилга барьсан "Урагшлах" ХХК-ийн нууц ноёнтон нь Хөвсгөл аймгийн НИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг

2021-9-04
0
ЖИРГЭХ

 

Инженерийн шугамаас ус алдаж, буурь хөрс нь сууснаас барилгын хана цуурчээ 

Ашиглалтад ороод таван жил ч болоогүй Орхон аймгийн 17 дугаар сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад их хэмжээний цууралт үүсэж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж буй. 

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд нуралт үүсэж, хичээлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Тухайн барилгыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар буюу 2.3 тэрбум төгрөгөөр барьсан байна. Тус ажлын гүйцэтгэгчээр 2016 онд “Урагшлах” ХХК тендерт шалгарч, 2016 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж байжээ. 

Энэ талаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанзаяа "Сургууль, цэцэрлэгийн 280 хүүхдийн цогцолборын барилгад 2019 оноос бага хэмжээний цууралт үүсэж байсныг тухай бүрт нь гүйцэтгэгч компаниас засварладаг байсан. Өнгөрсөн зургаадугаар сард мөн цууралт үүсэхэд гүйцэтгэгч компани болох Урагшлах ХХК өөрсдийн хөрөнгөөр засварласан. Гэсэн ч дахин их хэмжээний усархаг бороо орсны улмаас барилгад ийм нөхцөл байдал үүслээ" гэжээ. 

Харин мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тухайн барилга нь тусгаарлах ханануудын доор нь ус алдаж суурь нь суусан. Доод талд нь байсан инженерийн шугамаас ус алдаж, буурь хөрс нь суусан гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс гүйцэтгэгч компани нь өөрийн хөрөнгөөр засж янзлахаар болсон аж.

"Урагшлах" ХХК хэд хэдэн удаа чанаргүй барилга барьж, хэл аманд өртөж байжээ 

Бяцхан үрсийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн энэхүү барилгыг ямар компани барьсан, захирал нь ямар хүн байдаг талаарх мэдээлэл өдгөө олны анхаарлыг татаж байна. Улсын бүртгэлийн цахим хуудас болох Оpendatalab.mn дээрх мэдээллээр "Урагшлах" ХХК-ийн захирлаар Сономын Гүншир гэх хүн бүртгэлтэй байх аж. Тус компани нь гадаад худалдаа, барилга угсралт, хүнсний дэлгүүр, зочид буудал, газар тариалан, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

Түүнчлэн тус компанийн нийт оролцсон тендерүүдийн мэдээлэлд Даваат багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх Багц 1 2,329,757,571 төгрөг хэмээн бүртгэгджээ. Энэ нь дээрх сургуулийн барилгын тендерийн мэдээлэл юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Урагшлах" ХХК нь С.Гүншир гэх хүний нэр дээр бүртгэлтэй байгаа ч цаад эзэн нь түүний хүү Хөвсгөл аймгийн НИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг аж. Тэрбээр 2006 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Урагшлах” ХХК-ийн инженер, гүйцэтгэх захирлаар томилогдож байсан байна. Улмаар 2018 онд компаниа аавынхаа нэр дээр шилжүүлжээ. 

"Урагшлах" ХХК төсвийн хөрөнгөөр баригдах олон тендерт шалгардаг ч барьсан барилгууд нь дийлэнхдээ асуудал дагуулдаг талаарх мэдээлэл хэвлэлийн шарласан хуудснаа үлджээ.

“Урагшлах” компани нэлээд олон томоохон тендерүүдийг авч байжээ. Тодотговол 2017 онд 50:100 цогцолборыг эхлүүлэх тендер 600 сая, 2018 онд 520 хүүхдийн сургуулийн тендер 2.3 тэрбум, тус онд Мөрөн хотод ахмадын асрамж үйлчилгээний төвийн засварын тендер 100 сая, 320 хүүхдийн сургуулийн тендер 2.5 тэрбумын ажил авч гүйцэтгэсэн байна. Харин 2019 онд 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй эрүүл мэндийн төвийн барилгын тендерийг авсан. 2020 онд 8 тэрбум төгрөгийн өртөгтэй 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын тендерт шалгарчээ. 

Харин "Урагшлах" ХХК-ийн барьсан барилга асуудал дагуулдаг талаарх мэдээлэл ч байна. Тодотговол, 2008 онд нутгийн удирдлагын ордны дэргэд аймгийн мэргэжлийн хяналтын газрын барилгыг барих шийдвэр гарч, 2012 онд “Урагшлах” компани гэрээ байгуулж, жилийн дараа ажлаа эхэлсэн байна. Гэвч барилгын суурийг буруу технологиор цутгаж, асуудал тарьжээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн ерөнхий архитектор Г.Бадамсэрээжид “Тухайн суурь нь технологийн шаардлага хангахгүй учир барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ингээд ажил нь түр зогссон. Улмаар тус компани 2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газартай тохиролцож, алдаагаа засч ажиллана хэмээн дахин гэрээ байгуулсан. Гэвч компани ажлаа үргэлжлүүлж гүйцэтгээгүй. Сүүлдээ гэрээ цуцлагдсан. Одоо тус компани технологийн шаардлага хангахгүй тавьсан суурийг зайлуулж, газрыг чөлөөлж өгөх ёстой. Энэ ажлаа хийхгүй байна. Одоо шүүхийн шат руу шилжиж байна” хэмээсэн байна. 

Түүнчлэн 2009 онд Эрүүл мэндийн сайдын хөрөнгө оруулалтаар 50 ортой төрөх эмнэлэг барих 2.18 тэрбум төгрөгийн төсөвтэй тендерт шалгарч гүйцэтгээд 2013 онд ашиглалтад оруулсан байна. Гэвч 2015 онд төрөх эмнэлгийн 109 халаалтын панел цоорч, ус алдаж, халаалт өгөх ямар ч боломжгүй болжээ. Эмнэлгийн удирдлагууд удаа дараа дээрхи асуудлыг шийдвэрлэх талаар албан тоот явуулсан ч хариу өгөлгүй хоёр жил болсон байна. Иймээс аймгийн Засаг дарга Л.Ганболд Засгийн газарт удаа санал тавьж байж 2017 онд Засгийн газрын 180 сая төгрөгийн санхүүжилтээр халаалтын асуудлыг нь шийдвэрлүүлж байжээ. 

Б.Баатар

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (66.181.191.221)
    МАН-ы залуу үеийн төсвийн мөнгө иддэг нэг арга нь олонд ил болж байна. уу? Энэ хулгайчууд ийм маягаар хэдэн жил Монголыг идэх юм болоо?
    2021 оны 09 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Ардчилсан намын залуу л даа Мөнгөн хуяг гэж.
      2021 оны 09 сарын 05
  • Зочин (27.113.49.164)
    2009 онд Эрүүл мэндийн сайдын хөрөнгө оруулалтаар 50 ортой төрөх 2.18тэрбум. Сайд хөрөнгө гаргаж эмнэлэг барьсан болж таархуу. Мэдээгээ сайн нягталж байвал зүгээр шүү. Монголд одоохондоо хувиасаа мөнгө гаргаад бүтээн байгуулалт хийх ёс суртхуунтай сайд үзээд буцаая гэсэн ч байхгүй
    2021 оны 09 сарын 05 | Хариулах
  • ESUIGEN (197.210.28.157)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    8 цаг 47 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Өчигдөр 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Өчигдөр 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК