Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Оюунцэцэг: “Тод каннам”-ын эмч нарт холбогдох хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй

2021-9-08
0
ЖИРГЭХ

“Тод каннам” гоо заслын эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа.


-“Тод каннам”-ын гэх эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдэлгүй жил гаруй сунжирч байна. Хэд дэх удаагаа хойшлоод байна вэ?

-Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр анх хүлээн авсан. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш уг хэргийн шүүх хуралдаан 9 удаа хойшилсон байна.

-Ямар шалтгаанаар ийм олон удаа хойшилсон юм бол?

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс нийт 7 удаа хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй хэмээн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан 9 удаа хойшилсны 7 нь хохирогч талын хүсэлтээр гэсэн үг.

-Уг хэрэг мөрдөн байцаалтад бас буцсан санагдаж байна?

-2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас 4 үндэслэл бүхий шалтгаанаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь мөн л хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангасан явдал юм.

-Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэдийд хэрэг шүүхэд шилжиж ирэв?

-Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгчийн захирамжид заагдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусгаад яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дахин ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр товлосон ч, тодорхой хэд, хэдэн үндэслэлээр хойшилж, товыг жич зарлахаар болсон.

-Шүүх хуралдаан хойшлох нь тодорхой бол хэргийн оролцогчдод урьдчилаад мэдэгддэг үү. Өнгөрсөн баасан гаригт товлогдсон шүүх хуралдаанд оролцох прокрор ээлжийн амралттай байсан гэх юм?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр товлон зарлаж, шүүгчийн туслах талуудад доод тал нь 7 хоногийн өмнө хурлын товыг мэдэгдсэн. Гэвч Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож буй прокурор Ш.Алтанцэцэг хуульд заасан ээлжийн амралттай байгаатай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүх хуралдаан болох өдөр тус шүүхэд ирүүлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын зүгээс иргэний хариуцагч Д.Тоднямыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шинжээч Б.Байгальмааг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, талуудаас иргэний хариуцагч, шинжээч нарыг оролцуулахаар шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар шийдвэрлэсэн байна.

-Тэгэхээр шүүхээс шалтгаалж шүүх хуралдаан хойшлоогүй гэсэн үг үү?

-Тийм ээ, оролцогч талууд үндэслэлтэй хүсэлт гаргавал шүүх хүлээж авах хуультай. Шүүхээс шалтгаалж хуралдаан хойшилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нөхцөл байдал үүсээгүй болохыг иргэд, олон нийтэд тайлбарлах нь зүйтэй болов уу.

-Шүүгдэгчдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?

-Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа билээ.

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэм буруугийн талаар маргаж буй хэрэгт шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа буюу гэм буруугийн асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Өршөөлийн хуульд хамруулсан, шүүх хуралдаанаас өмнө хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хэн нэгэн этгээдийн нөлөөлөл байгаа мэтээр гүтгэлгийн шинжтэй, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй мэдээллийг санаатайгаар олон нийтэд тарааж байгаа нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан хараат бус байдалд нөлөөлж, дарамт шахалт үзүүлж буйн хэлбэр гэдгийг анхаарах шаардлагатай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    3 цаг 58 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    8 цаг 15 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    8 цаг 53 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    9 цаг 15 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    9 цаг 28 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    9 цаг 31 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    9 цаг 45 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    10 цаг 49 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    11 цаг 30 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    11 цаг 53 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    12 цаг 25 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    12 цаг 51 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    12 цаг 55 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    13 цаг 52 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    13 цаг 52 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    14 цаг 13 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    14 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    14 цаг 37 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    15 цаг 15 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    15 цаг 21 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК