Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг сайн, нэг муу мэдээ

2021-11-18
0
ЖИРГЭХ

Сайн мэдээ:Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадвал холимог тогтолцооны хаалгыг нээнэ

Нөхөн сонгуулийн хоёр ч тойрог дээр дахин санал хураалт болсны дараа Ардын намын генсек Д.Амарбаясгалангийн хэлсэн нэг үг байдаг юм. Түүний хэлсэн, “Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадваржуулахад тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэдгийг нөхөн сонгууль харууллаа. Иймээс улс төрийн намуудын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намуудыг бий болгох ёстой” гэснээс хоёр санаа уншигддаг.

Нэгдүгээрт, МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна,

Хоёрдугаарт, энэ нь сонгуулийн тогтолцооны тухай байх нь ээ гэдэг санаанууд. Үүнийг цааш нь задалбал, МАН-ын генсекийн хэлсэн популист амлалтуудыг хална гэдэг бол дараагийн сонгуульд пропорционал тогтолцоог ашиглана аа л гэсэн үг. Яагаад гэвэл одоогийн Сонгуулийн тухай хуульд байгаа жижиг мажоритари тогтолцооны үед популист амлалтуудыг халах ямар ч боломж байдаггүй. Сонгуулийн ийм тогтолцооны үед “Дарга хаанаас төрнө, зам тийшээ тавигдана” гэсэн зарчим л үйлчилдэг.  

Хэнтий аймагт нийт төсвийн арван хувийг хуваарилчихлаа гээд шуугиад байгаа нь ердөө л тогтолцооны л үр дагавар. Дундговиос Ерөнхий сайд, эрх баригч намын дарга төрвөл Дундговь руу л төсвийн хамаг хөрөнгө оруулалт урсана гэсэн үг. Энэ бол мажоритар тогтолцооны хамгийн том алдаа, сул тал нь. Эрх баригч нам үүнээс татгалзаж сонгуулийн пропорционал тогтолцоог оруулж ирэх гэж байгаа бол энэ нь МАН УИХ-д 65-уулаа байх үедээ шийдэх хамгийн том гавьяа байж ч мэдэх юм.

Гэхдээ сонгуулийн энэ тогтолцоог Сонгуулийн тухай хуульд оруулахын тулд эхлээд заавал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Учир нь, Үндсэн хуулийн Цэц 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт Хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж гарсан юм.

2015 онд баталсан Сонгуулийн тухай хуульд “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасныг Үндсэн хуулийн Хориннэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд... шууд.... сонгоно”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан. Ингэснээр 2012 онд хэрэглэсэн сонгуулийн холимог тогтолцоог 2016 оны УИХ-ын сонгуульд хэрэглэх боломжгүй болсон юм. Сонгуулийн холимог тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн системийн элемент нь Үндсэн хууль зөрчиж байгаа учир МАН-ын генсек буюу МАН популист амлалтуудад “Баяртай” гэхийн тулд эхлээд заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай тулгарч байгаа юм.

УИХ-ын гишүүн бүр тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг хуваарилах төсвийг хэлэлцэж байгаа энэ үед харахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж хувь тэнцүүлсэн сонгуульд “хаалга нээж өгөх” нь хамгийн оновчтой шийдвэр ч байж мэдэх юм.

 

Муу мэдээ:Давхар дээл өмсөх УИХ-ын гишүүдийн санаархал

Үндсэн хуулийн ийм өөрчлөлттэй хамт ердөө хоёрхон жилийн өмнө эцэг хуульд суулгаж өгсөн “давхар дээл”-ний асуудлыг МАН оруулж ирж магадгүй байгаа. Анзаарсан бол Ардын намын гишүүд давхар дээлтэй сайдын тоо хэтэрхий бага байгаа талаар, энэ нь хүчгүй, сул сайд нараар Засгийн газар бүрдэх нөхцөл болж байгаа тухай ойрын саруудад сөхөх болсон.

Өөрөөр хэлбэл, 2019 оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж заасныг дахин өөрчлөх санаархал УИХ дахь МАН-ын гишүүдэд байгаа.

2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг дахин өөрчлөхийн тулд МАН-ынханд нэгэн саад тулгарч байгаа нь гавьяат хууль Б.Чимэд агсан нарын боловсруулан батлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль юм. Энэ хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог. Өөрөөр хэлбэл Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрөв хүртэлх сайд нь УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болох Үндсэн хуулийн заалтыг 2028 оны тавдугаар сарын 25 хүртэл хөндөж огт болохгүй гэсэн үг. Гэсэн ч эрх баригч намынхан энэ хуульд өөрчлөлт оруулсны дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж магадгүй байгаа юм. Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгийн одоогийн сайдаар ажиллаж байгаа таваас бусад нь буюу 60 нь давхар дээл өмсөх туйлын хүслээ дарж ядан яваа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиас...

3.3 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол уг нэмэлт , өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.

11.2 Улсын Их Хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.

11.3.1 Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт\76\ гишүүний дөрөвний гурав \57\-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ.

11.3.6 хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр асуудал хэлэлцэхгүй.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.11.195.34)
    Монгол шиг хүн ам цөөтэй газар нутаг томтой Улсад давхар дээл зайлшгүй. Уулаасаа боловсон хүчний хомсдолтой улс шүү дээ. Харин гишүүдийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай
    2021 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.21.209)
    Одоо төр засагт шигдчихээд байгаа хүн-сүрэг дэвшилттэй юм хийж чадахгүй ээ!!! харин хоосон гоё үгээр цатгахыг бол хэнээс ч илүү чадаад байгаа юм! Гэвч өнөө муу ард түмэн нь хэдий болтол өлөн ходоодоороо хий хэхрүүлэх вэ дээ? Тэгсгээд бодитой юм нэхэх байлгүй дээ, эрх биш мал биш байна??!!
    2021 оны 11 сарын 11 | Хариулах
  • Өндөрхаан (64.119.25.164)
    Холимог систем хэрэгтэй. Бүр 38:38 байх ёстой. Харин давхар дээл бол 4 хангалттай
    2021 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    10 цаг 26 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    12 цаг 35 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    20 цаг 32 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК