Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаан цэцэг” бол Г.Ундармаагийн биш, УИХ-ын Тамгын газрын алдаа

2021-11-15
0
ЖИРГЭХ

Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч байгаа энэ үед Монгол Улс ирэх оныхоо төсвийг баталлаа. Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын хэлэлцэн баталсан ирэх жилийн энэхүү төсөвт “бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллаж, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой КИНОНЫ уран бүтээл хийх зэрэг зардлыг хэмнэнэ” гэж тусгасан. Ийм шийдвэр гаргасан УИХ өнгөрсөн баасан гарагт Төсвийн төслийг хууль болгон баталсан. Хамгийн хоржоонтой нь УИХ-ын гишүүдийг ирэх онд тэмдэглэлт ойтой холбоотой киноны уран бүтээл хийх зардлыг хэмнэх тухай хэлэлцэн баталж байсан энэ өдөр гишүүн бүрийн ширээн дээр С.Удвал агсны ойд зориулсан “Улаан цэцэг” киноны постер, сарнай цэцгийн хамт байж байлаа. Төрийн эрх барих дээд байгууллагын индрийг ингэж сурталчилгааны самбар болгон ашиглаж байсан түүх өмнө нь байхгүй. Ер нь байх ч ёсгүй юм.

Тэгвэл УИХ-ын чуулганы индэрийг “Улаан цэцэг” киноны сурталчилгааны самбар болгосон энэ бүхний буруутан хэн бэ? Үүнд ганцхан л хариулт байгаа. Энэ киног хийж байгаа Г.Ундармаа захиралтай “Ю фильм” ч биш, захиалсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо ч биш. Чуулганы индэрийг сурталчилгааны самбар болгосон буруутан нь өөр хэн ч биш, ганцхан УИХ-ын Тамгын газар юм. Уг нь УИХ-ын Тамгын газар бол дүрмээрээ “УИХ, түүний гишүүд, Байнгын болон дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, тэдгээрийг ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй” бүтэц. Тамгын газрын үйл ажиллагаанд сурталчилгаатай холбоотой ганцхан заалт байдаг нь “УИХ-ын нэгдсэн хуралдаан, Байнгын болон бусад хорооноос гаргасан шийдвэр, УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлах” тухай юм. Түүнээс бус аль нэгэн нийгмийн зүтгэлтний тухай хэн нэгний хийсэн киног чуулганы индэр дээрээс сурталчлах эрх тэдэнд байхгүй. Парламентын Бүгд Найрамдах Улсын хувьд УИХ нь төрийн дээд байгууллага байж, Тамгын газрын дарга нь Төрийн тамгыг түшиж байдаг. Ийм сурталчилгааг төрийн тамга түшдэг хүн нь зохион байгуулж байгаагаас үзвэл төр төмбөгөр, ёс ёмбогор байхаа больсныг харуулж байна.

“Улаан цэцэг” киноны тухайд

Энэхүү киног дээр хэлсэнчлэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал абугайн мэндэлсний 100 жилийн ойд зориулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” бүтээж буй. Киноны зураг авалт хэдийн эхэлсэн бөгөөд “Ю фильм”-ийн захирал, жүжигчин Г.Ундармаагийн хэлснээр энэ кинонд зориулан тус фильм 350 сая төгрөг одоогоор гаргаад байгаа аж. Тэрбээр, уг киногоо төсвөөс ямар ч мөнгө төгрөг гаргалгүйгээр хийж байгаа гэдгийг мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Сономын Удвал ахайтны кино зураг авалт хийгдэж байгаа, улсын төсвөөс мөнгө аваагүй. Өөрсдөө БИД босгож, гадаадын санд төсөл бичиж ажиллаж байна. Төр нийгмийн зүтгэлтний киноноос Монгол эмэгтэйчүүд үлгэрлэл авч, үүрд дурсах болтугай” хэмээсэн байв. Тодруулахад энэ киног МЭХ-ны захиалгаар “Ю фильм” хийж байгаа. Дашрамд дурдахад 2020 оны УИХ-ын сонгуульд МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрдэнэтэд МАН-аас өрсөлдөхөд жүжигчин Г.Ундармаа менежерээр нь ажиллаж байв.

С.Удвал абугайн тухайд

Мэндэлснийх нь 100 жилийн ой нь энэ онд тохиож буй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт, зохиолч Сономын Удвал Ардын Их Хурлын 10 удаагийн депутат, 9 удаагийн тэргүүлэгч, Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлийн гишүүн, Дэлхий дахины Энх тайвны зөвлөлийн гишүүн, Олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн холбооны гишүүн, Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар 25 жил, Монголын зохиолчдын хорооны даргаар 13 жил, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байжээ.

 О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.24.36)
    UNDARMA GEJ NEG YNHAN SUKAGIN HIS BAIGA AJIL
    2021 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.92.242)
    тамгын газар ёс ёмбогор төр төмбөгөр гэдгийг мэдэхгүй бол ажлаа өгцгөө дөө ёс мэдэхгүй хүмүүс төрд хэрэггүй
    2021 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    11 цаг 30 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    13 цаг 40 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    21 цаг 36 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК