Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2021-11-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Улсын Их Хурлын гишүүд, АНУ-ын Конгрессын илтгэгч нартай мэдээлэл, туршлага солилцох цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах нь” сэдэвт цахим уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.11.16) зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Монгол Улсад парламентын засаглалыг бэхжүүлэх, Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхийн хэрэгжилтийг хангахтай холбоотой гол асуудлуудын нэг нь УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн тухай асуудал юм.

Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Мөн иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж зохицуулсан байдаг.

УИХ-ын гишүүдийн хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбоотой харилцааг Улсын Их Хурлын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай зэрэг хуулиар зохицуулж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн орчны хүрээнд УИХ-ын гишүүн хууль санаачлахад гишүүдийн тоон дээр ямар нэгэн хязгаарлалт байхгүй.  УИХ-ын тухай хуулийн 38-р зүйлээр УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоосон байгаа.

Хуулиар УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах бөгөөд Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх хэмжээнд хамаарах зарим асуудал, тухайлбал төсөв, татвар, эрүү, иргэний хууль гэх мэт Үндсэн хууль, бусад хуулиар зөвхөн Засгийн газарт хамаарахаар тусгайлсан заасан асуудлуудаар гишүүн хууль санаачлахгүй.

Хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбоотой харилцааг Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Энэ хуулийг 2017 онд УИХ-аар батлан мөрдүүлж эхэлсэн цагаас хойш хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлага тодорхой болж, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх замаар нэмэлт өөрчлөлт хийх, төсөл боловсруулах шатанд олон нийтийн оролцоог хангах, судалгаа шинжилгээ, баримт нотолгоонд тулгуурлан хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг шаардлагуудыг тодорхой болгосон. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгааг иргэдийн зүгээс байнга хэлсээр байна. Иймээс парламентаас Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх шатанд иргэд, олон нийтийн оролцоог хангах үүднээс хуулийн төсөл боловсруулах lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэдийн саналыг авах lawforum.parliament.mn цахим платформыг бий болгож, үйл ажиллагаанд оруулсан. Цаашид энэ системийг улам боловсронгуй болгох, аль болох олон иргэний оролцоог хангах нь чухал байгааг дурдаад өөрсдийн туршлагаас хуваалцаж буй АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Сюзан Дэвис, Хууль тогтоох ажиллагааны зөвлөх Уэйд Баллоу нарт талархал илэрхийллээ.

“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг нь Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлтэй хамтран зохион байгуулсан гурав дахь хэлэлцүүлэг болж байна. Хамтын ажиллагааны хүрээнд энэ оны хоёрдугаар сард “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа”, тавдугаар сард “Парламентын гишүүд иргэд, сонгогчидтой ажиллах нь”  сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай болон Хууль тогтоомжийн хуульд зааснаар хууль санаачлах эрх бүхий гурван субьект бий. 2019 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн хяналт, тэнцлийг хангах үүднээс дээрх субьектүүдийн санаачлах хуулийн төслийн эрх хэмжээг тодорхой болгож, заагласан. Хуулийн төслийг боловсруулахдаа уг хуулийг баталснаар гарах эдийн засгийн үр нөлөөний үнэлгээ, зардлын задаргааг заавал хийдэг болсон нь давуу талтай. Мөн аливаа хуулийн төслийг санаачлахдаа хүний эрхийг хангах, хамгаалах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тусгах чиглэлд ажилладаг талаар “Монгол Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрх ба хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаа” сэдэвт илтгэлдээ танилцуулав.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан, хатагтай Сюзан Дэвис, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль тогтоох ажиллагааны зөвлөх Уэйд Баллоу нар “Хуулийн төсөл боловсруулахын өмнөх бэлтгэл ажлын тухай”, “Хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааны тухай” сэдвээр мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариуллаа.

Хуулийн төсөл боловсруулахдаа тэргүүлэх асуудлаа эрэмбэлж, олон нийтээр хэлэлцүүлж, санал авах нь хамгийн чухал. Хуулийн төсөлд олон нийтийн санал авах бичгээр, цахимаар, утсаар, биечлэн уулзах гэх мэт олон хэлбэр бий. Бүх хэлбэрийг ашиглах нь зүйтэй. Мөн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, хуулийн төслийг баталснаар ямар үр нөлөө гарахыг тооцох хэрэгтэйг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан, хатагтай Сюзан Дэвис илтгэлдээ онцлов.

“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах нь” сэдэвт туршлага солилцох цахим уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Н.Энхболд, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Т.Доржханд, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд  дарга О.Номинчимэг, УИХ-ын даргын зөвлөх Ц.Цогзолмаа, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Э.Түвшинжаргал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь хөгжлийн ахлах зөвлөх Гарри Роббинсон, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Крэйг Кастанья болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 50 гаруй хүн оролцов. Илтгэгч нарын мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид хуулийн төсөл боловсруулахдаа иргэд, олон нийттэй хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, хуулийн төсөлд боловсруулах аргачлал, эх сурвалжийн талаар болон АНУ-ын Конгрессын судалгааны албаны ажилтнууд хуулийн төсөлд боловсруулахад парламентын гишүүдтэй хэрхэн хамтран ажилладаг арга барилын талаар асуулт асууж, санал бодлоо хуваалцлаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд цахим уулзалт, хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ,  “Өмнөх хэлэлцүүлгүүдээр бид парламентаас гүйцэтгэх засаглалд тавих хяналтын арга хэлбэрүүд болон хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах уламжлалт болон цахим хэрэгслийг хэрхэн үр дүнтэй, оновчтой ашиглах талаарх АНУ-ын Конгрессын туршлагыг судласан. Харин өнөөдрийн хэлэлцүүлгээр парламентат ёсны олон зуун жилийн туршлагатай АНУ-ын Конгрессын гишүүдийн хууль санаачлах эрхийн хэрэгжилт, хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл ажиллагааны туршлагатай танилцаж, санал солилцлоо. Цаашид бидний хамтын ажиллагаа улам бэхжиж, хоёр орны парламент хоорондын мэдээлэл солилцоо эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна. Туршлага, мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах нь цаг хугацаа хэмнэх, алдаа эрсдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээгээд парламентын ардчиллыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнд талархлаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    10 цаг 26 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    12 цаг 35 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    20 цаг 32 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК