Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатар аймаг 2021 оны хөрөнгө оруулалтуудаа хүлээн авлаа

2021-11-20
0
ЖИРГЭХ

Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн зарим төслөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумынхан өчигдөр нээлээ. Энэ онд Сүхбаатар аймагт улсын төсвийн 50 орчим тэрбум төгрөгөөр 19 төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бол, орон нутгийн төсвийн 20 орчим тэрбум төгрөгөөр 75 санхүүжилж байгаа юм. Эдгээрээс зургаан төслийг өчигдөр нээлээ. Эдгээр нь Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн их засвар, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв, Баруун-Урт хот доторхи 18.8 километр автозам, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, мал эмнэлгийн ариутгалын пункт, гэр хорооллын гэрэлтүүлэг гэсэн зургаан төсөл юм. Төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулж байгаагаа ард иргэддээ тайлагнасан энэ өдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Сүхбаатар аймаг бол УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд АН бүтэн багаар ялалт байгуулсан ганцхан аймаг. МАН үнэмлэхүй олонхиор эрх барьж байгаа энэ үед Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь орон нутгийг удирдлагуудтайгаа маш сайн ойлголцож хамтарч ажиллаж байгаа нь хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн үр дүнг өндөр байлгаж байгаа юм. Хамгийн гол нь 2008 онд анх Сүхбаатар аймагт АН ялаад боловсруулж байсан тэр зураглалаараа, өмнө хийсэн ажлуудаа үргэлжлүүлж төрийн залгамж чанартай ажиллаж байгаа учраас Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалтууд зорилтот газраа очиж чадаж байгаа юм.

 

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Сүхбаатар аймаг бусад аймгуудад жишиг болж ажилладаг

Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт АН ялж, энэ албөг авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтын 50 орчим тэрбум төгрөгөөр 19 төсөл, аймаг орон нутгийн төсвөөр 20 орчим тэрбум төгрөгийн 75 төслийг эхлүүлж, хийж гүйцэтгэлээ. Нийт ажлуудын гүйцэтгэлийн дундаж 80 гаруй хувьтай байна. Цар тахлын энэ хүнд цаг үед чамгүй гүйцэтгэл.

Бид цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй болж байна. Сүхбаатар аймгийн нийт хүн ам өнөөдөр 64.5 мянга байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78 байгаа бол эрэгтэйчүүдийнх 68 байна. Өөрөөр хэлбэл, манай аймгийн иргэдийн дундаж наслалт 73 байгаа нь улсын дундаж наслалтаас нэг хоёр пунктээр илүү байгаа ч Зүүн Азийн орнуудынхаас арав орчим насаар бага байна. Энэ нь бид хүний хөгжил, эрүүл мэндийн салбар дээрээ илүү анхаарч, эрт үзлэг оношилгоог эрчимжүүлэх хэрэгтэйг харуулж байна. Боловсролын салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй байна. Манай аймгийн сурагчдын ЭЕШ-ын дундаж оноо 520 оноо байгаа. Үүнийг бид 600 дөхүүлэх хэрэгтэй. 600 болохын төлөө тэмүүлэх ёстой. Багш нараа сургах ёстой. Сурагчдаа чадавхжуулах ёстой. Нарийн мэргэжлийн багш нар олдохгүй байна. Аймгийн шилдэг багш нараа цахим шилжилт хийж сумдад шууд хичээлийг нь оруулдаг боломжтой болгох нөхцөлийг бүрдлүүлэхийн төлөө ажиллана. Цахим аймаг болдохын төлөө хичээж ажиллана. Хүндээ анхаарч ажиллана.  Хатуу дэд бүтцийнхувьд Сүхбаатар аймаг бусад аймгуудад жишиг аймаг болж ажиллаж ирсэн. Өнөөдөр бид нээлтээ хийж байна. Аймаг дотроо нийт 60 гаруй км замтай болж байна. Энэ жил гэхэд шинээр тавьсан болон хуучин засварласан зам гэхэд 18 км зам болж байна. Том амжилт. Хөгижл гэж юуг хэлж байна гэхээр хамгийн товчоор одоогийн байгаа түвшнээс ямар нэгэн байдлаар урагш ахисан байгааг хөгжил гэж нэрлэуж байыгаа. Тийм учраас 40 км замтай байсан аймаг нэг жилийн дотор 60 км замтай болох бол хөгжил юм. Гэр хорооллынхоо гэрэлтүүлгийг цамхагт гэрэлтүүлэг 30 гаруй байсан энэ жил 87-г нэмж хийсэн. Нийт 110 цамхагт гэрлийг гэр хороололдоо тавьж чадлаа. Гэрэлтэй гэгээтэй орчинд амьдардаг болно гэдэг бол бас хөгжил юм аа. Улаанбаатар хотоос орж ирэхэд цэлийсэн гэрэлтэй болж байна. Орон нутгийн болон улсын төсвөөр техник технологио шинэчиллээ. Цэвэр усны тендер зарлагдсан. Тогны асуудлаа үндсэндээ Азийн хөгжлийн санхжүүжилтээр шийдэж байна.

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:Хамтдаа нэг сэтгэлээр зүтгэж чаддаг учир манай хөрөнгө оруулалтууд зорилтот газраа очдог

УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хоёр төсвийг батлалцлаа. Энэ хоёр төсвийн хүрээнд өнөөдөр 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг батлуулсан. 2021 онд батлагдсан хөрөнгө оруулалтуудаар хийж гүйцэтгэсэн зарим ажлаа өнөөдөр хүлээж авч байна. Бид хөрөнгө оруулалт оруулалтыг аймаг руугаа татахдаа нэг санаа бодолтой байж чаддаг. Бусад аймагт байдаг шиг нэг гишүүн нь нэг юм нөгөө нь өөр юм тавьдаг тийм зүйл манайд байхгүй. Манай аймагт тийм асуудал байдаггүй. УИХ-д сонгогдсон хоёр гишүүн нь Засаг дарга М.Идэрбаттайгаа, Иргэдийн хурлын дарга Д.Хосбаяртайгаа энэ дөрвөн жилд юу хийх вэ гэдэг зураглалаа хийсэн. Хөрөнгө оруулалтаа хаашаа чиглүүлэх вэ гэдэг чигээ гаргасан байгаа. Замаа яах юм, мал аж ахуйгаа яаж эрчимжүүлэх юм, эрүүл мэнд, боловсролын салбараа хэрхэн хөгжүүлэх юм гэдгээ бүгдээрээ нийлж байгаад төлөвлөгөөгөө гаргасан. Хамтдаа нэг сэтгэлээр зүтгэж чаддаг учраас манай аймгийн хөрөнгө оруулалтууд яг зорилтот газраа очиж чаддаг. Тод жишээ нь 2008 онд Сүхбаатар аймагт АН анх удаа ялаад аймгийн Засаг даргаар Ж.Батсуурь томилогдож байсан. Тэр үед анхны хийсэн ажил нь Сүхбаатар аймгийн ерөнхий төлөвлөгөө, Баруун-Урт хотын хөгжлийн төлөвлөгөө байсан. Үүний дагуу бид бүгд ажиллсан. Өнөөдөр үүний үргэлжлэлийг бид хийж явж байна. Маш олон асуудлуудыг бид хамт хийсэн. Баруун-Урт хотынхаа газар чөлөөлөлтөд бид бүгдээрээ оролцсон, иргэд маш ухамсартай оролцсон. Ингэсний хүчинд зөв зохион байгуулалттай, хөгжлийн гарцтай шинэ Баруун-Уртыг бид бүтээж байна. Малчдынхаа эрүүл мэндэд анхаарч, холбоожуулж байна. Энэ бүхэн нийт сүхбаатарчууд нэг чигт харж чадаж байгаагийн үр дүн, бидний хамтын бүтээл шүү.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:Цар тахлын үед орон нутаг маш сайн ажиллаж хөрөнгө оруулалтуудаа хийлээ

Өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтаа бид өнөөдөр хүлээж авч байна. Бид бүгдээрээ бүх зүйлийг бодитоор харах хэрэгтэй. Саяхан, 2007-2008 онд Баруун-Урт руу ороход хоёр гуравхан гэрэл л харагддаг байсан. Гэтэл өнөөдөр мундаг гэрэлтүүлэгтэй болсон байна. Нисэх хүртэл Таван километр автозамтай байсан бол аймгийн төв дотроо 60 орчим км замтай болсон байна. Энэ олон орон сууцны хорооллууд, усан бассэйн, хөлбөмбөгийн талбай, өндөр цамхагууд тэр үед байгаагүй. Үүнийг өнөөдөр сүхбаатарчууд хамтдаа бүтээж чадсан байна. Ирэх онд 77 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг улсын төсвөөр хийнэ. Орон нутгийн хөгжил, төсөв хөтөлбөртэйгөө нийлээд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх төсвийг бид батлуулж чадсан. Сүхбаатар аймгийн нийт авч байгаа ноолуур жилдээ 500 орчим тонн, 50 тэрбум төгрөг байдаг гэсэн үг. Тэгвэл нийт сүхбаатарчуудын хоёр жилийн ямааны ноолуураас авдаг мөнгө шиг мөнгөөр хөрөнгө оруулалтыг ирэх жил хийх болж байна. Дахиад нэг зүйлийг дурсах ёстой. Дөрвөлж компанид Дугараа ахын ганц эксковатор байсан, уурын зуух ганц трактортой байсан. Тэгвэл өнөөдөр 16 давхар цамхагт гал унтраах боломжтой техникүүд, ухдаг түрдэг хусдаг, түргэний автомашинууд олон шинэчлэл явагдаж байна. Энэ бүхний үндэс нь 2008 онд баталж байсан Сүхбаатар аймгийн стратеги төлөвлөгөө байсан. Бид Ази Европыг холбосон зүүн бүсийн хөгжлийн төв болно гэж тунхаглаж байсан. Тэр үед ийм буурай тосгоныхон юу л яриад байна даа гэж эргэлзэж байсан. Өнөөдөр бүх зүйлд гарт иржээ. Төмөр замаа барьчихвал бид далай руу гарцтай болох цаг ойрхон боллоо . Хоёр жил шахам цар тахалтай байж хүссэнээр ажлаа хийх боломжгүй байлаа. Тэгсэн ч орон нтугийн удирдлагууд сүйхээтэй ажиллаж ийм хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна. Маш их талархаж байна.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.187)
    Tusvuur ugjuulchihaad busad aimagt jishig boloh uu
    2021 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    9 цаг 7 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    11 цаг 16 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    19 цаг 13 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК