Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНПУ-ын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзав

2021-11-23
0
ЖИРГЭХ

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевска энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүнийг, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд Дэд маршал Малгожата Гошевскатай 2019 оны 12 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэр нь уулзаж байснаа эргэн санахад таатай буйгаа илэрхийлээд, өнгөрсөн онд тохиосон Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламентын дэд дарга нарын түвшинд харилцан айлчлал хийж, Улаанбаатар хотноо Польшийн соёлын өдрүүд зохион байгуулагдаж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагийн урилгаар Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНПУ-д айлчилсан юм.

Дипломат харилцааны ойн хүрээнд Улаанбаатар хотноо Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын III уралдаан, Польшийн кино өдрүүд, “Монгол-Польшийн хамтын ажиллагаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд Польшийн санваартан Бенедикт Полакийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа билээ.

Хатагтай Малгожата Гошевска “Хоёр жилийн өмнө Та бид хоёр уулзаж байх үедээ хөндөж байсан, Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг нээх асуудал амжилттай хэрэгжсэнийг дуулгахад таатай байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд, эрчимтэй хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй” гэж үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр улс төр, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр орны хувьд чухал. Үүний дотроос эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал гэж бид үзэж байгаа. Энэ удаагийн айлчлалын үеэр геологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж байгаад баяртай байна. Манай айлчлалын бүрэлдэхүүнд БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио, уул уурхайн “КГХМ” компанийн төлөөлөгчид багтан ажиллаж байна” гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Польш Улс манай улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч, Монгол Улсад Элчин сайдын яамаа дахин нээхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, энэхүү шийдвэрийг гаргахад дэд маршал, хатагтай Малгожата Гошевска чухал хувь нэмэр оруулсныг Монголын тал өндрөөр үнэлж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол, Польш нь эртний түүхэн холбоотой бөгөөд Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд монгол залуус Польшийн туршлагаас суралцаж, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний үзэл санааг сонгон авч, хэрэгжүүлсэн түүхтэйг дурдаад, оюутан ахуй цагтаа Варшавт зочилж, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийхөнтэй уулзаж байснаа дурсав.

Түүнчлэн геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах болсныг сайшаагаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд боломж их бий гэлээ. Мөн хоёр талын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, УИХ болон Польшийн Сейм, Сенат дахь парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бататгахын чухлыг тэмдэглэлээ.

Хатагтай Малгожата Гошевска Монгол Улсад ардчиллыг өрнүүлэх үйл хэрэгт “Эв санааны нэгдэл”-ийн зүтгэлтнүүдийн оролцоо байсныг сонсоход таатай байна. Хойч үеийнхэн маань энэхүү түүхэн үйл хэргийг мартахгүй байх нь чухал юм. Тиймээс энэ сэдвээр хамтарсан үзэсгэлэн гаргавал сайнсан. Энэ арга хэмжээг Сеймийн зүгээс дэмжихэд бэлэн байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Польшид их, дээд сургууль төгсөгчдийг хамруулан зохион байгуулах боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд тэрбээр дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Гадаад хэргийн сайд Збигнев Рау нар 2022 онд Монгол Улсад айлчлахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны яамны Геологийн хяналт, геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан хэлтсийн дарга Михал Новошелски, Улсын геологийн албаны Улсын судалгааны хүрээлэнгийн дэд дарга Анджэй Глушиньски нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 59 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК