Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Аюурсайхан: “КГХМ” төрийн өмчит компанитай хоёр чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна

2021-11-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хатагтай дэд маршалын энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр энэхүү айлчлал Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, манай хоёр орны улс төрийн идэвхтэй харилцааны үндсэн дээр тулгуурлан бусад салбар тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хугацаанд Өвөрхангай аймгийн “Хархорум” музейд байрлах Бэнэдикт Полакийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хоёр талын уулзалт хийсэн талаар танилцуулав. Түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг дахин нээхээр болсон нь манай хоёр орны найрсаг харилцаанд түлхэц өгөх томоохон үйл явдал болж байна гэлээ.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдэгт хатагтай М.Гошевскатай санал нэг байгаагаа хэлэв. Тэрбээр, Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр шийдвэрлэсний үр дүнд, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх боломж улам бүр нэмэгдэж, үүний дотор геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Үүнд Элчин сайд ноён К.Бойко идэвх санаачилгатай ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэв.

Түүнчлэн хоёр улс хоорондын худалдааны эргэлт 50 орчим сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт гээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг тэнцвэржүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Мөн Польш Улсын Засгийн газраас монгол залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж буйд талархал илэрхийлээд хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлгийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр үргэлжлүүлэн ногоон хөгжлийн чиглэлээр туршлага хуримтлуулах, байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж ажилладаг тус улсын туршлагыг судлах, Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан айлчлалын бүрэлдэхүүнд Польш Улсын “КГХМ” төрийн өмчит компанийн төлөөлөл багтсан болохыг онцолж, төлөөлөгчид уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан талаар дурдав. Тэрбээр, 44 сая тонн зэсийн баяжмалын нөөцтэй “Оюу толгой” орд нь “Эрдэнэт” уурхайгаас зургаа дахин том орд газар. “КГХМ” компанитай хоёр чиглэлээр  хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Үүнд, гадаад улсын байгууллага, аж ахуйн нэгжтэй далд уурхайн чиглэлээр хамтран ажиллах, мөн уул уурхайн олборлолтыг дагасан боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах гэлээ. “Оюу толгой” орд ашиглагдаад 10 гаруй жил болж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага үүсч байна. Монгол Улсын Засгийн газар гэрээг сайжруулахаар сүүлийн саруудад идэвхтэй ажиллаж байгаа. Учир нь Монгол Улс ногдол ашгаа авч чадахгүй байгаа байдал нь олон жил үргэлжлэх тооцоолол гарсан. Иймд энэхүү гэрээг зохих ёсоор өөрчлөх, Монгол Улсад ашигтай байлгахын тулд бид “КГХМ” төрийн өмчит компаниас зөвлөх үйлчилгээ авах, олон улсад зөвөөр ойлгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахаас өмнө “Оюу толгой” орд ашиглалтын гэрээний талаар мэдээлэл авсан болохыг дурдаад “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио нар геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр танилцуулах болно гэв.

Анх 2008 онд Монгол Улсад айлчилж байсан “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв Монгол Улсад тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна гээд уул уурхайн технологи, инженер болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, шинэ технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Польшийн талаас БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүмүүс байлцжээ. 

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (203.91.115.56)
    <3 A
    2021 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 59 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК