Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан​: Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 хувийг нь хүчингүй болгоно

2021-11-26
0
ЖИРГЭХ

 

“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу өчигдөр /2021.11.25/ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочин урилгаар оролцож, салбар салбартаа тулгарч буй асуудлуудыг нээлттэй, илэн далангүй ярилцгаасан юм.
Тодруулбал, Иргэд, ААН-үүдэд хамгийн их хүндрэл, чирэгдэл дагуулдаг зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн асуудлыг хөндөж, бизнесийн орчинд ямар стандартууд тээг болдог талаар үүнийг төр хэрхэн засч, сайжруулах вэ гэдэгт хариулт, шийдэл олоход “Заригийн дугтуй” эвентийн гол зорилго оршлоо.

​Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандарт бий. Үүний 70-80 хувь нь үндсэндээ социализмийн буюу өнгөрсөн үеийн стандартууд мөрдөгддөг. Тэгвэл эдгээр 6000 гаруй стандартын 60  хувийг нь хүчингүй болгож шинэчлэх талаар анх удаа  Шадар сайд С.Амарсайхан “Заригийн дугтуй” эвентед хэлсэн нээлтийн үгэндээ онцоллоо.

 Шадар сайд С.Амарсайхан​:6000 гаруй стандартын 60 орчим хувийг нь хүчингүй болгож, шинэчилнэ

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Стандарт бол цаг, мөнгө хэмнэдэг хөгжлийн хэмжүүр байх ёстой. Түүнээс биш ажил, амьдралын садаа байх ёсгүй. Өнөөдөр стандарт сайн, сайхан зүйлийн хэмжүүр гэхээсээ илүүтэй хөгжил дэвшлийн садаа болох нь  илүүтэй давамгайлж байгаа. Нэг хэв маягийн хэмнэлд орчихсон, Үүнийг дорвитой бөгөөд хурдтай өөрчлөх шаардлагыг тавьж ажиллаж байна. Ирэх хагас жилийн дотор өнөөдөр мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 орчим хувийг нь хүчингүй болгож, шинэчилнэ. Жишээ нь зөвхөн эрүүл мэндийн салбарт 640 орчим стандарт мөрдөгдөж байна. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэн бүр авдаг. Гэтэл өнөөдөр цөөхөн хэдэн эмнэлэгт наад захын стандарт мөрдөгддөг.Хүний амь нас минут, секундээр хэмжигдэж байхад хүлээн авах дээр өчнөөн юм асууж стори бичээд суудаг. Тиймээс энэ бүхнийг өөрчилж, хамгийн чухал салбараасаа стандартын шинэчлэлтийг эхлүүлнэ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага, стандартууд хөгжлийн гацаа байж болохгүй. Хүнд суртал, дааж, давшгүй шаардлагууд иргэдийн ажил амьдралд саад болдог байж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, ТББ нь эрхэлдэг байх тэр чиглэл рүү орно. Салбараа хамгийн сайн мэдэх хүмүүст нь хариуцуулна. Жишээ нь талх, чихрийн үйлдвэрт ажилладаг хүн л тэр салбарын стандартыг хамгийн сайн мэднэ. Салбаруудын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор стандартыг мөрдүүлдэг болно” гэлээ.

БОАЖЯ олгодог 19 төрлийн 22 тусгай зөвшөөрлийн зургааг нь бүрэн цахимд шилжүүлнэ ​
 

БОАЖЯ-ны хувьд ААН-үүдэд 19 төрлийн 22 тусгай зөвшөөрөл олгодог. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг цахимаар авч эхэлсэн. Ингэснээр 1000 гаруй иргэн, ААН-ийн материалыг цахимаар авч шийдвэрлэжээ. Мөн химийн аюултай бодисыг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой зөвшөөрлийг цахим руу шилжүүлэхээр төлөвлөж буй. Үндсэндээ ирэх онд багтаан дээрх 19 төрлийн 22 тусгай зөвшөөрлийн зургааг нь бүрэн цахимд шилжүүлнэ гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэв. 

Тэрбээр “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол иргэд болон ААН-үүдээс хамгийн их гардаг. Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй болгох чиглэлд манай яам зорьж ажиллаж байна.Цаашдаа ан агнуур, ой, ургамлын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрлүүдийг үе шаттайгаар цахим руу шилжүүлэхээр ажиллаж байна. Намар бүр анхаарал татдаг самрын экспортын зөвшөөрлийг эргэн харж, нөхцөл шаардлагуудаа тодорхой болгож  нийтэд нээлттэй шилэн болгоно. Самрын экспортыг хязгаарлагдмал цөөн тооны ААН-үүдэд олгодог байдлыг хална. Үндсэндээ экспортын зөвшөөрлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг шилэн болгохоор ажиллаж байна. Мөн газар эзэмших эрхийн хугацаа сунгах зөвшөөрлийг цахимд шилжүүлэхээр бэлэн болсон” гэлээ.

 Эрүүл мэндийн сайд С.Энхболд:Ирэх онд эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлнэ

​Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэлд хатуу хяналттай болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай нүүр тулсан нь бид ажил үйлчилгээгээ цахим руу шилжүүлэхээс  өөр аргагүйд хүрлээ. Эрүүл мэндийн салбарын зарим зөвшөөрөл, эмнэлгийн магадалгаа цахимд шилжсэн. Ирэх онд эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, тусгай зөвшөөрлүүд цахимд шилжиж, шилэн болно.
Бизнес эрхлэгчдийг төлөөлж “Өгөөж чихэр боов” ХХК-ын Ерөнхий захирал С.Түмэнгэрэл: Өнөөдөр нэг бизнес эрхлэгч Монгол Улсын зургаан иргэний амьдралыг үүрч явна

-Монгол Улсад өнөөдөр хангалттай олон стандарт бий. Харамсалтай нь мөрдөгддөг стандарт гэж байхгүй. Хоёрдугаарт, өнөөдөр Монголд нэмээд дабль стандарт гэгч бий болчихсон. Үүнд иргэд, бизнес эрхлэгчид бухимддаг. Хэрэгтэй, хэрэггүй стандартууд их байна. Дүрэм,журам гээд төрийн шаардах юм  нь олон болох тусмаа төрийн албан хаагчид нь нэмэгдэж нөгөө талд нь бизнес эрхлэгчид ядардаг. Өнөөдөр нэг бизнес эрхлэгч Монгол Улсын зургаан иргэний амьдралыг үүрч явна. Энэ тоо найм болбол дийлэхгүй болно шүү. Энэ бүхнийг өөрчлөх цаг нь болсон. 20 жил бизнес эрхлэж жаргал, зовлонг нь туулчихсан бидний хувьд ямар ч нөхцөлд амьдарч чадах дархлаатай болчихсон. Харин дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд хүнд нийгэм шүү.
 

“Зариг” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: Шударгаар татвар төлдөг, ажил олгогч бизнесийнхэнийгээ төрийн дарамтаас өмөөрч дуугарна

​​“Ган Үзэгтэн” ХХК-ийн  zarig.mn видео сайт 2022 оны нэгдүгээр сараас эхлэн он дуустал, долоо хоног бүр “Заригийн дугтуй” нэртэй 15 минутын контентыг 48 дугаар бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа аж. Мэдээ, мэдээллийг газар дээрээс нь шууд, шуурхай, эвлүүлэггүй хүргэдэг тодотголтой “Зариг” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг цаашид баялаг бүтээгчид, шударгаар татвараа төлдөг бизнес эрхлэгчдээ  дэмжиж, энэ орчинд ажиллах хууль эрх зүйн орчныг нь сайжруулахад бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

​​​

 

 


 

​

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    4 цаг 33 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    6 цаг 43 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    14 цаг 39 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК