Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

2021-12-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2021.12.15/ хуралдаан 11.21 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийсэн хэмээгээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан санал хураан шийдвэрлэх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёололыг танилцуулсан юм. Генетик нөөцийн тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг өөрчлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 93.3 гишүүн дэмжлээ. Мөн Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм. Ингээд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Байнгын хороо энэ сард Генетик нөөцийн тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үргэлжлүүлээд “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бейсен, Н.Наранбаатар, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар орж ажиллахаар тогтлоо.

Дараа нь Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайланг сонслоо. Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан хяналт шалгалтын ажлын явцын талаар мэдээлэл хийсэн. Ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг дахь гурил тэжээлийн үйлдвэрүүд, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, зарим сумдын тариаланчид, ногоочидтой уулзан, газар тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ.

Аймаг, орон нутгийн тариаланчид, ногоочидтой уулзахад улаанбуудайн борлуулалт, гурилын үйлдвэрүүдэд олгох зээлийн асуудал, улаанбуудайн үрийн стандарт, үнийн болон урамшууллын дэмжлэгийн асуудал, малын тоо толгойн татварын асуудал, тариан талбайн хашаажуулалт, улаанбуудайн үрийн илүүдэл, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал, ногоон тэжээлийн стандарт, тэжээлийн ургамал тариалах талбайн асуудал, тосны ургамлын тариалалт, ургамлын өвчин, хор цацах, ургамал хамгааллын бодис, эрчимжсэн мал аж ахуйтай хоршиж ажиллах зэрэг асуудлуудыг хөндсөн хэмээн танилцуулсан юм. Төв аймгийн хэмжээнд энэ жил 77,6 мянган га-д үр тариалж, 147 мянган тн ургац хураасан ба үүнээс буудай 131,8 мянган тн-ыг хураасан байна. Тариалангийн сумдаас борлуулагдаагүй улаанбуудайн үлдэгдэл 10 сумын 97 аж ахуйн нэгж, иргэдийн 46,0 мянган тн нь үтрэм дээрээ байна. Үлдэгдэл буудайн борлуулалтыг хэрхэх талаар болон төмс, хүнсний ногооны хадгалалтын технологийн шаардлага хангах зоорь агуулахын хэмжээг нэмэгдүүлэх, хөргөлттэй зоорь барихад төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд хөрсний үржил шимийг сайжруулах органик бордооны хэрэглээг нэмэгдүүлэх, таримлын зөв зохистой сэлээг нэвтрүүлэх, усалгаатай талбайг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, урамшууллын системийг бий болгох, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, өвлийн хүлэмж, зоорийн аж ахуйг байгуулах зэрэг асуудал тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудайн борлуулалтыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалахад агуулахын тоог нэмэгдүүлэх замаар худалдах, худалдан авах талуудын борлуулалтын сүлжээг тогтворжуулан байнгын ажиллагаатай болгох боломжтой гэсэн санал хэлжээ.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан Ургамал, газар тариалангийн хүрээлэн, “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэрүүд, “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт зэрэг газруудад ажилласан талаар мөн дэлгэрэнгүй танилцуулсан. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    11 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 25 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2 цаг 5 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 19 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 49 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 19 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 49 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 13 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 19 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 37 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 45 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    23 цаг 0 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК