Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзав

2021-12-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар утсаар ярьж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулсан нь айлчлал үр дүнтэй болоход түлхэц үзүүлснийг дурджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар өргөн хүрээний ойлголцолд хүрч, цаашдын хөгжлийн замын зураглалыг гаргасныг онцлон тэмдэглэв.

Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цогц байдлаар хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах үүднээс Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төрийн тэргүүн нар санал нэгдсэнийг мөн тэмдэглэв.

ОХУ-ын Засгийн газар хоёр улсын найрсаг харилцааны уламжлалыг нандигнан үздэг бөгөөд иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, төлөвлөгөө гарган ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийллээ. 

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах нь чухал болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын дарга М.В.Мишустин нар тэмдэглэж, үүнд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс илүү идэвхтэй ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харилцааны шинэ зуунд харилцан ашигтай байх зарчмаар эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарын томоохон төслийг хэрэгжүүлэх нь чухал гэж санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэж, Орос, Хятадыг холбох хурдны авто зам, баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгийн төслүүд, “Богдхан” төслийг хэрэгжүүлэхэд оросын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэж, дүрмийн санг нэмэгдүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов.

Монгол Улсын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах төслүүдэд хамтран ажиллах боломжийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй эрэлхийлж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв. ОХУ-ын Засгийн газрын дарга хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх цогц төлөвлөгөө гарган ажиллах үүргийг холбогдох байгууллагууддаа өгч буйгаа тэмдэглэв. Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх замаар ОХУ-д гаргах махны экспортыг нэмэгдүүлэх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлснийг дэмжиж ажиллахаа Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийлэв.

Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов. Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн юм. 

Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал болохыг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж, “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Монгол Улс, ЕАЭЗХ-ын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг тогтохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ярилцжээ. 

Хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар тэмдэглэж, Монголын боловсон хүчнийг ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцуулах, Монгол дахь орос хэлний сургалтыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (178.235.177.159)
    Jun 100 zil eve? Zovlolt mohood 30 zil bolz bn Rosiiskaya federaciya gez uls bgaa odoo mohoz bgaa tuuntei diplomat harlicaa togtooson bol tuuniigee temdegleech
    2021 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (178.235.177.159)
    Mohoz bgaa orostoi demii tsag ureh jum
    2021 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.180.233)
    МОНГОЛЫН ХАРГИСУУД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ГАРУУТ Л ГУЦАЖ ЭХЛЭХ ЮМАА. ХУЛГАЙГ НЬ ИЛЧИЛСЭН ГЭЖ ТЭР. АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛСОНД АЙМААР УУРСАЖ БАЙНА. ТӨРИЙН БҮХ ӨНДӨРЛӨГҮҮД НЬ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАЖ АЖИЛ ХЭРЭГЧ НАЙРСАГ ЯРИА ХЭЛЦЭЛ ХИЙЛЭЭ. ХОРСОЛ ҮЗЭН ЯДАЛТ ФАШИЗМД ХҮРГЭДЭГ АЮУЛТАЙ,
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.85.217)
    Za odoo bolnoo turgehen eh orondoo irj uz setertei bolgontoi uulzaad guigeed ner hundee baraad yaahav,Putintei uulzaad daalgavaraa avsnaas hoish uur humuustei uulzah shaardlagagui uchir ni naad uul chini Putin yu gej helne tuuniig ug duugui bieluuldeg albatuud yam
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    15 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    16 цаг 39 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    16 цаг 58 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 4 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    17 цаг 22 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    17 цаг 30 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    20 цаг 45 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    22 цаг 28 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    22 цаг 33 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    23 цаг 11 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    23 цаг 50 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    23 цаг 58 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    Өчигдөр 08 цаг 41 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК