
ICAPP нь Ази, Номхон далайн бүсийн 50 гаруй улсын 350 гаруй улс төрийн нам, байгууллагыг нэгтгэдэг. Тус байгууллагын Байнгын Хороонд сайд, дэд сайд, парламентын гишүүд болон улс төрийн намуудын удирдах түвшний төлөөлөл ажилладаг бөгөөд бүс нутгийн улс төрийн хамтын ажиллагааны нөлөө бүхий платформуудын нэг юм.
ICAPP Youth Wing-ийн Ерөнхийлөгчөөр өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал амжилттай ажилласан. Түүний санал, дэмжлэгийн дагуу Б.Баттүшиг тус байгууллагын удирдлагыг үргэлжлүүлэн хүлээн авч, Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ.
Ингэснээр Монгол Улс ICAPP Youth Wing-ийг хоёр дахь удаагаа дараалан удирдах болж, Азийн залуу манлайлагчдын хамтын ажиллагаанд манлайлах байр сууриа үргэлжлүүлэн хадгалах боломж бүрдэж байна.















































