Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлж, зарим хуулийн төслийг баталлаа

2021-12-24
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дарга эрүүл мэндийн салбарынханд 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ   

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.24/ нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ өдөр Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухааны салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэлж, хүн ардынхаа эрүүлийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, өнгөрч буй нэгэн зуун бол Монголчуудын СЭРГЭН МАНДЛЫН, Монгол Улсын ТУСГААР ТОГТНОЛЫН, Монгол үндэстний ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН зуун байсан билээ. Энэ зууны манлай баатруудын төлөөлөл нь манай цагаан нөмрөгт баатрууд байсан гэдгийг энэ өдөр бахархаж хэлэхэд таатай байна. 

Зуун жилийн өмнө Монгол Улсын хүн амын цэвэр өсөлт үндсэндээ зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтрэхэд хүрсэн, Монгол орон мөхөх үү, сэхэх үү гэдгийн уулзвар дээр ирээд байсан юм. Шинжлэх ухаанд суурилсан эмнэлгийн тогтолцоо бүрдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэх, улмаар хүн амаа эрүүлжүүлэх төрийн бодлого энэ зуунд амжилттай хэрэгжсэн билээ.

Ард түмэндээ анагаах ухааны үр шимийг хүртээх, эмчлэн асрах, энэрэн ачлах энэ энэрэнгүй гэгээн үйлсийг гардан хэрэгжүүлэгчид нь манай эмч, эмнэлгийн ажилтнууд байсан. Үүний үр дүнд монголчууд бүх нийтээрээ эрүүлжиж, өсөн өнөржиж, 1921 он гэхэд 500 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Монгол орон өдгөө 3.5 саяулаа болоод байна.

Эрүүл, идэр чийрэг, шинэ Монголыг бүтээсэн хорьдугаар зууны энэ гайхамшигт түүхийн баатрууд нь гарцаагүй эмч, эмнэлгийн ажилтнууд мөн гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна. Өдгөө манай эрүүл мэндийн салбарт 4600 шахам эмнэлгийн байгууллага ажиллаж, 12.400 гаруй их эмч, 13.100 сувилагч, 23.000 гаруй мэргэжилтэн, ажилчид, нийтдээ 49.000 шахам хүн эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож байна.

Орчин үеийн анагаах ухааны бүхэл бүтэн тогтолцоо бүрдэж, дэлхийн эрүүл мэндийн хөгжлийн чиг хандлага, орчин үеийн техник технологийн ололтыг эзэмшиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үр дүн нь сайжирч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Хүн төрөлхтнийг, түүний дотор Монгол орныг хамарсан КОВИД-19  цар тахлын хүнд сорилтыг Та бүхний цаг наргүй, сэтгэл зүтгэл хослуулсан нөр их хөдөлмөрийн ачаар монгол түмэн даван туулж байна. Ард түмнээ сэргийлэн хамгаалах, эмчлэн эдгэрүүлэх энэ хүнд хэцүү зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Та бүхэндээ Монголынхоо нийт ард түмний нэрийн өмнөөс болон Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье.

Та бүхний эрдэм ухаан, ур чадвар, итгэл сэтгэлээ шавхан дайчилсан зүтгэл хөдөлмөрөөр Монголын ард түмэн бахархаж байна.

Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарын ажиллагчдын нийгмийн баталгааг хангах, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд цаашид ч онцгой анхаарах болно.

Одоо дэлхийн 90-ээд оронд тархаад байгаа Омикрон хувилбарын давалгаанаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бэлтгэлээ сайтар хангах асуудал чухал байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүндрэл, нас баралтыг бууруулах гол арга бол вакцинжуулалт гарцаагүй мөн юм. Тиймээс нэмэлт вакцинжуулалтад хамрагдах, маскаа зүүх, зай барих дэглэмийг алгасалгүй мөрдөхийг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нэрийн өмнөөс нийт иргэддээ Улсын Их Хурлын хүндэт индрээс уриалж байна.

Эрүүл мэндийн тухай хуульд “Эрүүл мэнд гэдэг бол хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж хуульчилсан. Энэ эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үйлстээ их амжилт олохыг, аз жаргал, баяр баясгалан дүүрэн байхыг эмч, эмнэлгийн ажилтнууддаа хүсэн ерөөе гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцсон юм. 

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ аравдугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтжээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж тодруулсан бөгөөд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрджээ. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн оролд байгаа аж. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой юм.

Үүнтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм байна. 

Нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан төслүүд батлагдав.

Хуулийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг бодитоор амилуулах, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6.2, 25.1.7 болон 28.2-т оруулсан өөрчлөлтийг амилуулж, үр дүнтэй хяналт буюу хянан шалгах бүрэн эрхдээ суурилсан, эргэх холбоотой хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх байдлаар Монгол Улсын парламентыг хөгжлийн дараагийн шатанд нь хүргэх зорилготой шинэ хууль батлагдаж байна.

Энэ хууль гарснаар Улсын Их Хурлын гишүүн, түүний цаана ард түмэн төрийн аливаа шийдвэрийн биелэлтийн байдал, хэрэв биелэлт муу бол алдаа, дутагдал, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, юу хийвэл тухайн зөрчил нь арилах, гацаа нь гарах талаар бодит зураглал гаргах боломж бүрдэх юм гэдгийг онцлов.

Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 50 нь буюу нийт гишүүний олонх нь, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 57 гишүүний 51 нь буюу нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг баталлаа.

Тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ

Дараа нь Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу өнөө өглөөний 10 цаг хүртэл завсарлага өгсөн бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн үндэсний эрх ашигтай холбоотой чухал асуудал болох “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар төслийг хаалттай горимоор хэлэлцсэн. Учир нь Засгийн газар хөрөнгө оруулагч талтай нэг жил гаруйн хугацаанд ярих хэлэлцээ хийж, тодорхой үр дүнд хүрч байна. Гэвч хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байгаа учраас тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав.

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь гишүүний гаргасан горимын саналыг дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    13 цаг 25 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    14 цаг 30 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    14 цаг 49 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    14 цаг 54 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    15 цаг 13 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    15 цаг 20 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    18 цаг 36 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    20 цаг 18 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    20 цаг 23 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    21 цаг 2 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    21 цаг 40 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    21 цаг 49 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 53 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    21 цаг 59 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    22 цаг 21 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    22 цаг 25 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    22 цаг 43 мин
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
    22 цаг 47 мин
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    Уржигдар 20 цаг 56 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    Уржигдар 18 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК