Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Шинэ он иргэн бүр энх тунх, айл болгон аз жаргалтай байж, ажил ундарч, амьдрал буцалсан, улс гүрнээрээ дэвжин дээшилсэн хөгжил дэвшлийн жил байх болтугай

2022-1-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021-2022 оны шинэ жилийн  мэндчилгээ дэвшүүллээ.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Он солигдох торгон мөчид монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш ой тохиолоо.

Улиран одож буй 2021 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 66 мянга гаруй хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо.

“Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж манай ард түмний хэлдгээр малчид, тариаланчдын маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авсан сайхан жил боллоо.

Цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засаг 2020 онд 4.5 хувиар агшиж байсан бол төр, засаг, хувийн хэвшлийн хамтын зүтгэлийн дүнд энэ оны эхний есөн сарын байдлаар 3.6 хувиар өсөж, 300 гаруй мянган ажлын байрыг хадгалж чадлаа.

Эдийн засгийн өсөлтөд манай бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг баярын энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.

Мөн улиран одож буй 2021 онд манай тамирчид, сурагчид их спорт, оюун ухааны олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцож, бахдам сайхан амжилт гарган ард түмнээ баярлууллаа.

Токиогийн Зуны 32 дахь олимп, 16 дахь паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань оюуны олимп гэгддэг Олон улсын олимпиадаас түүхэндээ хамгийн олон медаль хүртэж, дэлхийн 107 орноос эхний 11 дүгээр байранд орлоо.

Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүндийн өргөлтийн Дэлхийн аварга болж, монгол эмэгтэй хүний гайхамшигт чадварыг дэлхий дахинд харуулсан бахдам үйл явдал боллоо.

Өнгөрөн одож буй 2021 онд сайн сайхан зүйл олон тохиолдсон хэдий ч хүн төрөлхтөн цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж, амаргүй олон сорилт, бэрхшээлийг даван туулж байна.

Хүн хүнээ эрхэмлэн хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдол, харилцан ойлголцол, эв нэгдэл, амьдралын үнэ цэн ямар чухал болохыг улам бүр ухаарсан жил боллоо.

Энэ амаргүй хүнд цаг үеийг монголчууд бид хохирол багатай даван туулах, хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд ард иргэд, төр, засаг, аж ахуйн нэгжүүд бүхий л боломж, нөхцөлөө дайчлан ажиллалаа.

Цаашид ч цар тахлын хүндрэлтэй үеийг хамтын хүчээр даван туулахын зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Энэ хүрээнд “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ.

Миний Монголын ард иргэд ээ,

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно.

Монгол хүний оюун санаа, түүх, соёл, хэл бичиг, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бидний язгуур баялаг асар их бий.

Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархах, монголоороо гоёх, монголоороо оршихын үндэс суурь болох юм.

Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай.

Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй.

Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийнхаа үр шимийг нэмэгдүүлэх, хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлж авахын төлөө хийсэн тэмцэл бодитой үр дүнд хүрч байна.

Тухайлбал, Оюу толгой төслөөс манай ард түмний хүртэх үр өгөөж, ашиг шим нэмэгдэх таатай боломж бүрдлээ. Энэ бол Монголын ард түмэн, төр, засгийн нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн юм.

Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм.

Цаашид ч монголчууд бид эв хүчээ нэгтгэн, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж чадах аваас ямар ч сорилт, бэрхшээлийг даван туулж чадна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө Та бид алхам алхмаар урагшилсаар байна.

2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно.

Ирж буй 2022 онд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.

Монголчууд бид улс гүрнээ нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулж, дэлхий ертөнцөд монгол үндэстнийг тамгалан үлдээсэн Их эзэн Чингис хааныхаа үнэлж баршгүй гавьяа зүтгэлийг мөнхөд алдаршуулан, үзэл санаа, үүх түүх, итгэл үнэмшлийг нь үндэсний үнэт зүйл, бахархал болгон түмэн олноо түгээн дэлгэрүүлэх ёстой.

Улаан залаат, хөх монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе.

Он солигдох энэ торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй шинэ он иргэн бүр энх тунх, айл болгон аз жаргалтай байж, ажил ундарч, амьдрал буцалсан, улс гүрнээрээ дэвжин дээшилсэн хөгжил дэвшлийн жил байх болтугай.

Ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хайртай бүх хүн нь аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    9 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    10 цаг 59 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    11 цаг 18 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    11 цаг 23 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    11 цаг 42 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    11 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    15 цаг 5 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    16 цаг 47 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    16 цаг 52 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    17 цаг 31 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    18 цаг 9 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    18 цаг 18 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 22 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    18 цаг 29 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    18 цаг 50 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    18 цаг 54 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    19 цаг 12 мин
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
    19 цаг 16 мин
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    Уржигдар 20 цаг 56 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    Уржигдар 18 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК