2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ноцтой дээрэм, гэмт хэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн. Энэ талаарх мэдээллийг ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Б.Баатархүү танилцууллаа.
Тэрбээр “Хэрэг үйлдэгдээд нэг хонож байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өөр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс гарч ирэхийг үгүйсгэхгүй. Мөнгөн дүнгийн тухай хохирогч хэлж буй мөнгөн дүн, хураан авсан мөнгөн дүн хэд байсан, хэрвээ алдагдсан бол бусад мөнгө хаана байгаа зэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.
Цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж, хэрэг үйлдсэн байж болзошгүй дөрвөн иргэнийг саатуулан шалгаж байгаа. Сэжигтэй этгээдүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг яллагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Тиймээс ард иргэд та бүхэн биедээ их хэмжээний бэлэн мөнгө хураан авахгүй байх, хараа хяналтгүй хамгаалалтгүй газар их хэмжээний мөнгө хадгалахгүй байх зэрэг анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)