Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: “Карантин 14”, “Ковидгүй зун”, “Мэдээллийн урсгал”-д улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулсан бэ?

2022-1-04
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наяадын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гурван асуудлыг хөндөж, асуулт асуулаа.  Тэрбээр “Цар тахлын үед амаргүй хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацааг амжилттай давж байгаа туршлагын талаар Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал хэлэхдээ Засгийн газар төв банктай хамтарч байж амжилттай давах тухай бодлого дэвшүүлсэн. Харин энэ нь тодорхой хугацаатай байх ёстойг хатуу анхааруулсан. Өөрөөр хэлбэл засгийн газар, төв банк хэзээ ч дурлахгүйгээр үнсэлцэж болохгүй, нэг хөнжилд орж болохгүй. Энэ хоёрын үерхэл удаан хугацаанд үргэлжилбэл цус ойртож баларна гэдгийг хатуу сануулсан. Засгийн газар болон Монгол банкнаас асуумаар байна. Та бүхэн энэ ажил дээр ямар бодол саналтай байгаа вэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, сунгах асуудал дээр миний санаж байгаагаар Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын яриа зөрсөн. Үнэхээр зөрөөд байна уу. Хоёрдугаарт манай улс үнэхээр гурван боомтоос хамааралтай, гурван түүхий эдээс  хамааралтай эдийн засагтай юм. Чоно борооноор гэгчээр хэдэн нөхдүүд өвчин зовлонгоор далимдуулж дураараа дургиж байна. Үүнд Төмөр замын асуудал байгаа юм. Замын-Үүд Эрээний хилээр өдөрт 14 вагон гардгаас найм нь транзит, дөрөв нь төмрийн хүдэр гаргаж байна. Тиймээс жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгж эрхэлж байгаа хүмүүс бараагаа оруулж ирж чадахгүй. Авилга зах замбараагаа алдаж байгаа тухай дэлсээд байгаа. Төмөр замынханд цар тахлын үеийн авилгаас 10 дахин их авилга өгдөг болсон гээд байгаа. Аль их авилга өгсөн нь вагон явуулж чаддаг. Энэ асуудал дээр Төмөр замын асуудал эрхэлсэн ажил хариуцсан хүнээс Төмөр зам энэ тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна. Нээлттэй ил тод ажиллаж чадаж байна уу. Авилгын нүхийг хэр сайн хааж байна гэж асуумаар байна. Танилцуулгын 3.8-д Цар тахлын үед нийтдээ 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэнэ. “Карентин-14”, “Ковидгүй зун”, “Мэдээллийн урсгал” гээд. Үүнийг улсын төвсөөс хийгээгүй гэж тухайн үед хэлж байсан. Гэвч үүнийг улсын төсвөөс хийсэн болж таарч байна уу. Улсын төсвөөс хэдэн төгрөгөөр хийсэн бэ. Үүнд тодорхой хариулт авмаар байна гэв.

Б.Энхбаяр гишүүний асуултад хариулт болгож дараах хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: нь Замын-Үүд чиглэлийн төмөр зам дагуу гурван сая гаруй тонн нүүрс өртөөгөөр овоолсон

“Төмөр замаар өмнө нь 14 галт тэрэг гаргадаг байсан. Одоо долоон галт тэрэг гарч байгаа. Асуудал үүсээд хэл ам гараад байсан нь Замын-Үүд чиглэлийн төмөр зам дагуу гурван сая гаруй тонн нүүрс өртөөгөөр овоолсон. Тэндээс гарах гарц нь бага учир асуудал үүсэж байсан. Гэхдээ үүн дээр Улаанбаатар төмөр зам гэхээс илүү хувийн хэвшлийн галт тэргийг татах ажиллагаа зохион байгуулагдсан. Тиймээс төмөр замын үйл ажиллагаанд хууль хяналтын үйл ажиллагаа яваад шалгагдаж байна. Одоогоор авилга авсан, тэгж шийтгэгдсэн гэсэн тодорхой мэдээлэл алга. Зарим хүн шалгагдаж байгаа нь үнэн. Улаанбаатар төмөр замын хувьд сар болгоны төлөвлөгөө гаргаж ажилладаг, энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа” гэлээ.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг: Соёлын яамнаас хийсэн сошиал контенттэй холбоотой төсвөөс ямар нэг нэмэлт зардал гараагүй

Соёлын яамнаас хийсэн сошиал контенттэй холбоотой төсвөөс ямар нэг нэмэлт зардал гараагүй. Харин соёлын сайд багц үйл ажиллагааны хүрээнд ямар зохицуулалт хийснийг Соёлын яамнаас  хариулах байх. Ипотекийн зээлийг сунгах тухайд цар тахлын хууль зургаан сараар хойшлогдсон учраас хойшилсон. Зээлийн тухайд Монгол банк, Барилгын хот байгуулалтын яам хамтарч хэрэгжүүлдэг. Харин Сангийн яам татвар төлөгчдийн мөнгөөр ипотекийн зээлийг өөр дээрээ авч явахад хүндрэлтэй гэсэн байр суурьтай байгаа.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    8 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    9 цаг 46 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    10 цаг 5 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    10 цаг 11 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    10 цаг 29 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    10 цаг 37 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    13 цаг 52 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    15 цаг 35 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    15 цаг 40 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    16 цаг 18 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    16 цаг 57 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    17 цаг 5 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 9 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    17 цаг 16 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    17 цаг 38 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    17 цаг 41 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    18 цаг 0 мин
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
    18 цаг 3 мин
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    Уржигдар 20 цаг 56 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    Уржигдар 18 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК