
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг таницууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай улс арванхоёрдугаар сарын сүүл, энэ оны эхээр халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна. Өчигдрөөс эхлэн 500 орчим болж гарч эхэллээ. Энэ нь шинэ жилийн баяр, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Энхийг сахиулагчид болон гаднаас ирж байгаа иргэдэд тандалт хийж байгаа. Шинжилгээний хариу тун удахгүй эцэслэгдэж гарна. Тодорхой үе шаттай явагддаг учраас хүлээж байна. Гуравдугаар тунд манай зорилтод бүлгийн 48.2 хувь нь хамрагдсан байна. Вакцины нөөц хангалттай байгаа. Өнөөдрийн байдлаар 2 сая 54 мянган тун файзер вакцины нөөц байна. 800 мянган тун синофарм вакцины нөөцтэй. Вакцины хугацаа болоогүй. Вакцины нөөц болон хадгалалтын хувьд асуудалгүй. Манайх олон улсын стандартад нийцсэн агуулахтай, дэд бүтэцийг бэлдсэн учраас ном журмын дагуу вакцин маань хадгалагдаж байгаа. Хөл хорио тавих шийдвэр гаргаагүй.
Б.Жаргал
























































Сэтгэгдэл (2)