Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд эх орондоо ирэхийг л хүссэн

2022-1-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Гадаадад гацсан иргэдийн төлөөлөл нэгдэж “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ыг байгуулсан байна.Тэдний эрх ашгийг хамгаалах, шүгэл үлээх үйл ажиллагаа явуулдаг. Тэдний санаачилгаар “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат киног бүтээжээ.

БАРИМТ 2

Г.Эрдэнэзул Япон улсад 167 хоног гацсан: Бид энэ киног хийж хэн нэгнийг шүүмжилж, хэн нэгэнд бурууг өгөх гэсэнгүй. Зөвхөн хүмүүсийн туулж ирсэн бодит үнэн энэ юм шүү гэдгийг хэлэхийг хүссэн.

БАРИМТ 3

Г.Эрдэнэзул: Японд сургуулиа төгсөөд гурван сард Монголруу буцах гэж байлаа. Ажлын урилга ирсэн байсан учраас Монголдоо очиж ажиллах байсан юм. Тэнд надаас гадна 5000 орчим монголчууд байдаг. Зарим нь сурах гээд ирчихсэн, зарим нь эмчилгээ хийлгэх гэж, аяллаар, ажлаар гээд түр ирсэн хүмүүс зөндөө байсан. Энэ үед өөрөө түрүүлж явахаас илүү бусдыгаа түрүүлж явуулахыг л хичээж байсан. Тэнд хамт тэмцэж байсан залуучууд маань Хачико нохойн хөшөөн дээр цуглаад л явдаг байсан.

БАРИМТ 4

Э.Энхтуул БНСУ-д 180 хоног гацсан: Хүний нутагт зургаан сар байхдаа айж, бэтгэрч, сэтгэл санаагаар унаж хүнд үеийг ганцаараа туулсан. Маш их хямарснаас болж бие маань өвдөж байсан ч тэндхийн эмнэлгийн зардал маш өндөр тул яах ч аргагүй эх орондоо ирээд эмнэлэгт үзүүлнэ гээд гүрийсэн. Харин Монголдоо ирээд эмчдээ үзүүлтэл намайг ходоодны хорт хавдрын хоёрдугаар зэрэг гэж оношлоход цочролд орж хэлэх ч үггүй болдог юм билээ. Ингээд ходоодныхоо 50 хувийг тайруулсан. Одоо ч тэр үеийг бодоход хэцүү байдаг.

БАРИМТ 5

Э.Энхтуул олон химийн эмчилгээ хийлгэж бие нь сайжирсан ба одоогоор нөхөр хүүхдүүдийн хамт элэг бүтэн амьдарч байна.

БАРИМТ 6

Т.Даваасүрэн БНСУ-д 45 хоног гацсан: Нөхөр маань тусгаарлалтын 10 дахь хоногт нас барж үлдсэн 11 хоног эмнэлгийн өрөөнд ганцаараа яг л галзуугийн эмнэлэгт байгаа юм шиг байсан. Хүүхдүүдээ аавтай нь сүүлийн удаа уулзуулчих юмсан гэж их л бодсондоо. Тухайн үед биднээс ковид илрээгүй, Монголд ковид гараагүй байсан үе.

БАРИМТ 7

Т.Даваасүрэн: Цэргийн төв эмнэлгийн эмч “Хүүхдүүдээ ядаж коридорын цонхоор харах уу?” гээд коридорын цонхыг нээж өгч, хүүхдүүд маань тэнд байсан контейнер дээр гарч зогсож байж аавыгаа харсан” тэр эмчид их баярладаг. Өрөөнөөсөө ч гарч болохгүй гэж байхад коридорт аваачиж цонх нээж өгсөн юм. Маргааш нь нөхөр маань өөд болсон. Хэрвээ 21 хоног тусгаарлаагүй байсан бол ядаж хүүхдүүд маань аавыгаа хараад сүүлийн удаа үнэсүүлэх байсандаа.

БАРИМТ 8

Т.Даваасүрэн энэ явдлын дараа хөдөө гарч амьдрахаар төлөвлөжээ. Түүний сэтгэлийн хөндүүрийг сэвэлзэх салхи л намдаах биз ээ.

БАРИМТ 9

Д.Мөнхбат БНСУ-д 240 хоног гацсан: Анх “Энхсаран сувилалд хэвтэж байхдаа УОК, шуурхай байдлын албатай холбогдох гэж их үзсэн. Нэг нь ч утсаа аваагүй. Ингээд аргагүй эрхэнд лайв хийсэн. Гэтэл намайг худал мэдээлэл тараасан гээд байцааж эхэлсэн. Тусгаарлалтаас гараад цагдаа дээр зөндөө дуудагдаж, зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулсан. Дээрээс нь ажлаа алдсан. Тэнд тусгай үүргийн нислэгт багтахын тулд хүмүүсийг зовлонгоор нь шалгуур тавьж байсан.

БАРИМТ 10

Д.Мөнхбат: Хүмүүсийн зовлонд тулгуурлаж мөнгө олдог хүмүүс ч байсан. Тусгай үүргийн нислэгт багтааж өгье гэх мэт. Нэг хүнээс асууж үзэхэд “ДОЛООН САЯ ТӨГРӨГӨӨР нислэгт багтааж өгнө. Мөнгөө Монголд очоод тусгаарлалтын 21 хоногтоо өгч болно”\Гар утасны хоолойн бичлэг\ гэж байв.

БАРИМТ 11

Кинонд иргэдийн хувийн архиваас зарим видео баримтыг тусгасан байв. Жишээлбэл иргэн Д.Мөнхбат “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхад орон доогуур хулгана гүйж байгаа бичлэг, стандарт бус шүршүүр бохир байдлыг харуулсан байв.

БАРИМТ 12

Д.Мөнхбат ажлаа шинэ онтой угтаж амжилт бүтээлээр дүүрэн байгаа гэнэ. Тэрээр стэнд ап комедид хөл тавьсан ба комедиан болох ажлаа эхэлжээ.

БАРИМТ 13

Б.Оюуномин Африк улсын Нигер улсад 158 хоног гацсан: Ковид гарснаас хойш гудамжаар явахад ч хэцүү болсон. Чи Хятад гэж дуудна, бидэнд ковид авч ирсэн гэж элдвээр хэлнэ. Дэлгүүр ороход намайг хөөж, надад үйлчлэхгүй гэж бараг таван дэлгүүрээс хөөгдсөн. Ингээд гэрээсээ ч гарахаа больсон. Надад нислэгийн мөнгө байгаагүй. Харин сайхан сэтгэлт Монголчуудын ачаар хоёр хоногт 3400 доллар цуглаж гэртээ ирж байсан. Онгоцонд суух мөчид өөртөө ч итгээгүй үнэхээр их баярласан.

БАРИМТ 14

Н.Алтанхундага ОХУ-д 45 хоног гацсан: Алтанбулагийн хилээр орж ирэхэд хоёр рейлбусанд биднийг ачаатай нь хамт оруулаад 18 цаг битүү орчинд хориотой байлгасан. Цонх онгойлгож болохгүй та нар эндээс гарч болохгүй гээд. Битүү орчинд олон цагаар байсан хүмүүс нэгнээсээ халдвар авах нь мэдээж. Ингээд лайв хийж нөхцөл байдлын талаар хэлэхэд маргаашийн 11 цагийн мэдээнд тандалтын албаны дарга миний нэр усыг хэлж өөрөө халдвар авч ирчхээд хүмүүст худал мэдээлэл тараалаа гэж хэлж байсан. Уг нь өвчний тухай мэдээлэл, халдварт өвчтэй хүний нэр усыг ил болгох ёсгүй.

БАРИМТ 15

С.Ганзориг БНЭУ-д 186 хоног гацсан:  Хүмүүс маш олон сөрөг сэтгэгдэл үлдээж байсан. Лам болохын оронд эх орондоо хэрэгтэй мэргэжил сонгосон бол дээр байсан юм. Цэргийн хүн болсонгүй, инженер болсонгүй гэх мэт. Тэндээ сурахад, гадуур явахад ч хүндрэлтэй болж байлаа. Биднийг яг л вирус гэж харж байсан.

БАРИМТ 16

С.Ганзориг бурхны зам мөрөө дагаж, үргэлжлүүлэн БНЭУ-д сурч байна.

БАРИМТ 17

Т.Долгорсүрэн БНСУ-д 102 хоног гацсан: Арай гэж эх орондоо ирээд тусгаарлалтад байхад хүмүүс хоолоо голсон гэх мэдээллүүд явж эхэлсэн. Тэр үед хэсэгхэн хүмүүсээс болж биднийг нийтээр нь элдвээр хэлж байсан. Гадаадад тансаглаж байгаад ирсэн эд нар хоол голлоо гээд л. Хүн чинь тэр сөрөг сэтгэгдлийг хараад өөрийн эрхгүй сэтгэлээр унадаг юм билээ. Зарим хамаатнууд маань залгаж хоолоо битгий голоорой, зүгээр идээрэй гэж байсан.

БАРИМТ 18

Н.Пагмадулам АНУ-д 143 хоног гацсан: Хүүхдээ маш их санасан. Хүүхэд дээрээ ирэхийг тулд долоон улсын хил давсан. Бүхий л арга хайж ОХУ-ын хил нээлттэй гэдгийг сонсоод Лондонгоос нисээд ирэхэд яг өмнөх орой 12 цагт ОХУ хилээ хаасан байсан. Эргээд явахаас өөр аргагүй болж Лондон явсан. Тэндээ хэсэг байсны дараа БНСУ-аар дамжиж эх орондоо ирсэн. Солонгост байх хугацаандаа гацаж, Монголдоо ирэх гэж урт хугацааг туулсан.

БАРИМТ 19

Б.Баяржаргал БНСУ-д 180 хоног гацсан: Удаан хугацаанд гацсаны дараа зургаан сарын 18-нд Монголдоо ирэхэд маргааш нь манай ээжийн ажил явдал болж байсан. Монголдоо байгаа ч очиж чадаагүй, ээжийгээ сүүлийн удаа харж чадаагүй. Видеокалл хийгээд ээжийнхээ хөлд нь мөргөөд үлдсэн. Хэцүү бас харамсмаар. Түүний дараа аав минь ковидоор нас барсан. Бид бас л сүүлийн удаа уулзаж чадаагүй явуулсан.

БАРИМТ 20

А.Золбоо Ухань хотод сурч байсан оюутан: Биднийг хүн гэж харахаа больчихсон вирус байна гэж хардаг байсан. Тэд нарыг авч ирж яах гээв, тэнд нь алчих гэх мэтээр. Үндсэн хуулинд "...эх орондоо ирэх эрхтэй" гэж заасан. Эргэж ирээд эх оронтой хүн гэдгээ мэдрэх хамгийн сайхан байсан.

БАРИМТ 21

Б.Батсүх ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч: Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч ирэх гээд явахад хоёр ихэр хүүхэд эх барьж авсан. Тухайн ээж маань долоон сартай жирэмсэн даралт өндөр, хавантай биеийн байдал сайнгүй байсан. Үүнээс болж ус нь гарч эх барьж авахаар болсон. Аз болж онгоцонд байсан хүмүүс дунд эх баригчаар ажиллаж байсан сувилагч, ЭХЭМҮТ-ийн эмч гэх мэт дөрвөн хүн байсан. Бид эхний ихрийг эх барьж авснаас 19 минутын дараа хоёр дахь ихэр төрсөн. Удаагүй байтал эхний ихрийн зүрх зогссон. Бидэнд байсан хүчилтөрөгчөө өгч иллэг, массаж хийсний эцэст зүрхний цохилт орж ирсэн. Ганцхан байсан хүчилтөрөгчөө хоёр нярайдаа өгсөөр онгоц буухтай зэрэгцээд дууссан. Маш сайхан үйл явдал.

БАРИМТ 22

Г.Золжаргал Соёлын гавьяат зүтгэлтэн, кино зохиолч: Хүнд нөхцөл байдал үүсэхэд хүмүүс бие биедээ яаж ханддаг тухай, хүмүүсийн ухамсар, сэтгэлийн асуудалд ямар болоод байгааг энэ киноноос ойлгох болов уу. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Үүний цаана хэчнээн гэр бүл, хэчнээн хүмүүс хохирсныг бид мэдэхгүй.

БАРИМТ 23

Б.Сувд АНУ-д 150 хоног гацсан: Биднийг Ази хүмүүс гээд гадуурхаж Хятад гэж хэлүүлж, хойноос хашхирч байсан. Ийм нөхцөл байдалд хүн удаан байвал үнэхээр сэтгэцэд өөрчлөлт орно. Ковидийн үед энэ сэтгэл зүйг дааж чадалгүй амиа хорлосон хүмүүс зөндөө байгаа.

БАРИМТ 24

Б.Дөлгөөн ХӨСҮТ-ийн их эмч: Болоод өнгөрсөн хэдий ч тухайн үед юунд итгэж найдаж байсан юм бэ? Бүгд л айж сандарсан, биднийг авна гэсэн хоосон итгэл найдвараар энэ бүхнийг туулжээ гэж боддог.

image

“Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат киног нэг удаа нийтэд толилууллаа. Энэ кино бол гадаадад гацсан иргэдэд тохиолдсон бодит явдал, тэдний туулсан үнэн түүх юм. Ингээд тус кинонд дурдсан 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.177.99.230)
    Элбэгдорж тэргүүнтэй либералистууд монгол иргэдээ гадагш нь гаргаж монгол туурагтнуудыг ирлийзжүүлэх бодлогыг цаанаасаа долларын эзэдийн захиалгаар гардаж хийж байсан өнөөдөр цэвэр монгол цусны хүн бараг л үйгүй боллоо бас монгол үндэсний хэл үгүй болоход цаг хугацааны асуудал болоод байна даа
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    7 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    8 цаг 29 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    8 цаг 47 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    8 цаг 53 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    9 цаг 12 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    9 цаг 19 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    12 цаг 35 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    14 цаг 17 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    14 цаг 22 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    15 цаг 0 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    15 цаг 39 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    15 цаг 48 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 52 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    15 цаг 58 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    16 цаг 20 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    16 цаг 24 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    16 цаг 42 мин
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
    16 цаг 46 мин
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    Уржигдар 20 цаг 56 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    Уржигдар 18 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК