зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Даваасүрэн: Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай

2022-1-11
0
ЖИРГЭХ

Нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн жилээс их байгаа нь иргэдийг багагүй бухимдуулж буй. Иргэдийн нэг хэсэг нь сайжруулсан түлш шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа бол нөгөө нь иргэд дугуй, хог шатааж байгаагаас агаарын бохирдол бий боллоо гэж байгаа. Иймээс үүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.


-НМХГ-аас агаарын бохирдлын шалтгаан, нөхцөлд хяналт, шалгалт хийж байгаа юу?

-НМХГ-аас Улаанбаатар хотыг тойрсон товчоодод байнгын хяналт тавьж байгаа. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн болон баруун үйлдвэрт улсын байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, технологид хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон 99 хороонд улсын байцаагч томилогдон, өдөр бүр хяналт тавин ажилладаг.  Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нэгдүгээр сарын 7-9-ны хооронд гурван өдөр МХЕГ-ын албан хаагч, НМХГ-ын нийт бүрэлдэхүүн, цагдаагийн албан хаагч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон хороо, дүүргийн мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нар “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчидтай  хамтран нийт 4000 гаруй хүн Улаанбаатар хотод хог хаягдал түлж байна уу, түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Энэ хугацаанд 99 хорооны 60 мянга орчим өрх, аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан нийт айл өрх, аж ахуйн нэгжийн 98.5 хувь нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. 1.4 хувь нь цахилгаан хэрэглэж байгаа дүн гарсан. Шалгалтын үед мөн тодорхой хэмжээний зөрчил гарсныг тухай бүр арилгуулсан.

-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ. Түүхий нүүрс, дугуй, хог хаягдал шатааж байгаа айл байна уу?

-Тоймловол, нийт 11 зөрчил илэрсэн. Энэ зөрчлүүд нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлөхүйц байгаагүй. Тухайлбал, нэг айл зуухандаа хог, хаягдал хийсэн зөрчил илэрсэн. Хоёр аж ахуйн нэгж хэрэглэсэн тос шатааж, түлш гаргах үйл ажиллагаа явуулж байсныг газар дээр нь үйл ажиллагааг зогсоолоо. Мөн хогийн цэг дээр үнсээ асгаж байгаа, кабель утас шатааж, зэсийг нь авч байгаа зөрчил гарсан.

-Хяналт, шалгалтын явцад иргэд ямар санал, гомдол хэлж байна вэ?

-Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу байна. Хоёрдугаарт, үүрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн. Бид “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан. Стандартаар илчлэг 4800 байх ёстой ч 6000 гаруй байдаг байсан. Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5000 руу орсон. Үүнийг тодруулахад, “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна.

Бид түлш бат бэх чанарт байнга хяналт тавьдаг. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулсан байдлаар үзэхэд, түлшний бат бэх нь стандартын хэмжээнд байсан. Айл өрхөд очихдоо яагаад үүрмэгтэй байна вэ гэхээр тээвэрлэлт, зөөвөрлөлт их байгаагаас үүрмэг үүсэж байна. Мөн стандартад тодорхой хэмжээний өндрөөс төдөн кг-ыг унагаж, бат бэхийг үзнэ гэсэн байгаа. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторийн дүн өөр гарсан. Нэг нь 95, нөгөө нь 85 хувь гарсан. Тодруултал, Уул уурхай, газрын тосны төв лаборатори нэг удаа унагадаг, SGS-ынх хоёр унагаж үздэг. Гэтэл стандарт хэд унагах тухай заагаагүй байдаг.

Уугилт их байна гэдэг чийглэгтэй холбоотой. Иргэд хөлдүү түлш ирж байна гэж байгаа. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэгийн стандарт 10 болон түүнээс бага байх ёстой. Гэтэл баруун үйлдвэрийнх нэг шугам нь 1.4, нөгөө нь 1.8, зүүн үйлдвэрийн нэг шугам нь 6.9, нөгөө нь 8 байна. Хэдий стандарт нь 10 ч гэлээ хоёр үйлдвэрийнх харьцангуй өөр гарч байгаа. Стандартын дагуу 10-аас доош гэсэн болохоор бид шаардлага хангасан дүгнэлт гаргадаг.

Иргэдийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад уугилт их байна, утаа гарч байна, асахдаа муу байна гэж хэлж байгаа. Тиймээс “Таван толгой түлш” компанийнхан үйлдвэрлэж буй түлшний чийглэгт анхаарахад илүүдэхгүй нь. Чийглэг нь аль болох бага тусмаа сайн шүү дээ. Зүүн үйлдвэрийнхээ технологийн горимыг баруун үйлдвэрийнхтэй адил болгох ёстой.

-Танайхаас “Таван толгой түлш” ХХК-иас тайлбар авсан уу. Тус үйлдвэрт технологийн горим алдагдсан юм биш үү?

-“Таван толгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан. Түлшээ гадаа, байгалийн аргаар хатааж байсан тохиолдол ч бий. Харин одоо бол үйлдвэрийнхээ шугамуудыг ажилд оруулсан. Цаашид хэвийн гарна гэсэн тайлбар хэлж байгаа. Бид лабораторийн шинжилгээнд дээж өгчихсөн. Хариу нь удахгүй гарах байх. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хориглох үндэслэл одоогоор байхгүй. Учир нь чийглэг 10 хүртэлх хэмжээтэй байх стандартын шаардлагыг хангачихаад байгаа юм. Гагцхүү бид иргэдээс ирж буй шаардлагыг үндэс болгон зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг барууныхтайгаа адилхан болгооч гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Мөн үйлдвэрлээд гаргасан түлшийг зориулалтын зууханд түлэхгүй бол үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшийг бүрэн шатаадаг зуух хэрэглэхгүй бол нэгдүгээрт илчээ бүрэн гаргахгүй, хоёрдугаарт дутуу шатсан түлшнээс утаа их гарна. Анх сайжруулсан түлшийг гаргаснаараа агаар дахь утааг 50 хувь бууруулна гэж зорьж байсан. Тэр үед стандартын шаардлага хангасан зуух айл өрхүүдэд байсан. Одоо бол айл өрхийн олонх нь уламжлалт зуух ашиглаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Экологийн цагдаагийн албатай хамтран нийслэл хотын захад байрлах тээврийн товчоодод түүхий нүүрсний шалгалтыг байнга хийж байгаа. Эхэн үедээ түүхий нүүрс оруулах гэж үздэг байсан. Одоо ийм зөрчил байхгүй болсон. Харин эсрэгээрээ сайжруулсан түлшийг Улаанбаатараас гаргаж, өөр газарт түлэх гэсэн зөрчил бүртгэгдэж байгаа. Нөгөөтээгүүр, хог хаягдал түлж байна гэсэн сэрдлэг бий. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд Улаанбаатар хотын зүгээс сайжруулсан түлш олгож байгаа. Бид хоёр ч удаагийн шалгалт хийсэн. Ийм төрлийн зөрчил илрээгүй.

-60 гаруй мянган айлд шалгалт хийсэн юм байна. Шалгалтаас ямар дүгнэлт гарсан бэ?

-Нийт айл өрхүүдийн 29 мянга гаруй нь энгийн зуухтай байсан. Стандарт хангасан сайжруулсан зуухтай нь 22 мянга гаруй байгаа юм.  Шалгалтын явцад “Таван толгой түлш” ХХК-аас борлуулсан түлшинд харьцуулалт хийж үзсэн. 2021 оны арваннэг, арванхоёрдугаар сард борлуулсан шахмал түлшний хэмжээг 2019, 2020 оныхтой харьцуулсан. Ингэхэд өнгөрсөн онд 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сарынхаас 20 мянган тонн буюу 12.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад 60 мянган тонн буюу 47 хувиар өссөн дүн гарсан. Тэгэхээр 2021 онд түлшний хэрэглээ дунджаар 56 хувиар өссөн дүнтэй байгаа юм.

-Цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд юуг анхаарах вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, “Таван толгой түлш” ХХК-аас гаргаж буй бүтээгдэхүүнийхээ технологийг сайжруулах шаардлагатай байна. Хоёр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээг адил түвшинд хүргэх хэрэгтэй юм. Зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүний чийглэгийг баруун үйлдвэрийн түвшинд хүргэж бууруулах бүрэн боломжтой гэж харж байгаа. Хоёрдугаарт, зуухны асуудлыг шийдэх ёстой. Зуухаа өөрчлөхгүй тохиолдолд үр дүн хүлээнэ гэдэг хүндрэлтэй. Сайжруулсан түлшийг бүрэн шатаадаг зууханд түлж байж илчлэгээ бүрэн гаргаж, утаа бага гаргана шүү дээ. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Энэ хоёр асуудлыг шийдээгүй тохиолдолд богино хугацаанд утаа буурахгүй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Утаанд хохирогч (66.181.165.177)
    Наад түлш шал хулхи болчихсон ш дээ, ойлгомжтой байгаа биз дээ. Эхэндээ Хүрэлсүх өөрөө анхаарал тавьж байхад бүх зүйл технологийн дагуу явдаг учир утаа шууд багассан, харин одоо бол хэн ч тоохгүй хөсөр хаясан болохоор дотор нь ажилладаг гарууд зүгээр нүүрсний хог нийлүүлж базаад зарж байна. Монополи болсон, өөрийн дураар .... илүү хортой, илүү утаатай болсон. Нүүрсээ хориглодгоороо хориглоод шахмал түлшийг чөлөөлөөд чаддаг нь үйлдвэрлээд зарах боломж олгооч.
    2022 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (103.57.94.127)
    талнууд, тэнэгүүд
    2022 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
    2 цаг 25 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 51 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    3 цаг 5 мин
  • "Од групп", "Эв Монгол" багууд ялалтаа авлаа
    3 цаг 37 мин
  • Улаанбаатарт -14 градус хүйтэн байна
    3 цаг 57 мин
  • The MongolZ болон тэдний шинэ тоглогч Сontrolez-ийн IEM Chengdu 2025 болон BLAST Rivals Fall 2025 тэмцээн дэх үзүүлэлт
    13 цаг 55 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
    22 цаг 24 мин
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
    22 цаг 37 мин
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
    23 цаг 41 мин
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
    23 цаг 55 мин
  • Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    Уржигдар 21 цаг 28 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    Уржигдар 16 цаг 59 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    Уржигдар 16 цаг 42 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    Уржигдар 15 цаг 05 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    Уржигдар 14 цаг 19 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
24 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК