Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсны нэг жилийн дараах МОНГОЛ

2022-1-21
0
ЖИРГЭХ

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. “Өргөө амаржих” газарт нярайлсан эх коронавирусын халдвар авсныг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүйтэн машинд хөл нүцгэн суулгасан нь “Ийгл” телевизийн дуранд өртсөнөөр 2021 оны нэгдүгээр сарын 19-нд ард иргэд Улсын онцгой комиссоос хариуцлага нэхэн Сүхбаатарын талбайд жагсаж байв.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө энэхүү үйл явдалтай холбогдуулан өгөхөөр болсон ч Ерөнхий сайд “Дайны талбарт нөхдөө орхиод цааш явахгүй” хэмээгээд танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдүгээр сарын 21-нд огцорч байлаа. Иргэдийн жагсаалыг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг зохион байгуулсан хэмээн УИХ-ын индэр дээрээс буруутган, засаглал хоорондын үймээн болох вий хэмээн танхимаараа огцорч байна гэдгээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд онцолж байсан юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсноос хойшхи нэг жилийн дараах Монголын амьдрал ямар байгааг хэдхэн өгүүлбэрээр дурдъя.

НЭГ. ЗАСАГЛАЛ

Нэг жилийн өмнөх энэ өдөр огцорсон У.Хүрэлсүхийн тэргүүлсэн хоёр дахь Засгийн газар бол Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш байгуулагдсан анхны Засгийн газар. Энэ өөрчлөлтөөр ардчилсан тогтолцоонд шилжсэн бүх үеийн Ерөнхий сайд нараас МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн хүчтэй нь болж танхимаа өөрөө бүрдүүлсэн. УИХ-ын дөрвөн гишүүн л давхар сайдын алба хашиж, бусад сайдыг гаднаас бүрдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг анх удаа түүний тэргүүлсэн хоёр дахь удаагийн Засгийн газар бүрдүүлж байлаа. Гэсэн ч энэ нэг жилийн хугацаанд Үндсэн хуульд оруулсан энэ өөрчлөлтийг дахин өөрчлөхийг санаархагчид ил гарч эхлэв. Өөрчлөлт оруулаад хоёр жил л болж буй Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах бодит нөхцөл Монголын улс төрд бүрдээд байна. Үндсэн хуулийн дээрх өөрчлөлт Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаархи өргөдөл Цэцийн ширээн дээр буй бөгөөд түүнийг нь үнэмлэхүй олонхиор эрх барьж байгаа МАН-ынхан хөхиүлэн сайшааж буй.

Хүний олноор, хүчний бяраар Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлж байгаа МАН-ынхан УИХ-д ч сөрөг хүчингүй байхаар шийдэж гал уугиулаад байгаа. Уг нь 2020 оны сонгуулийн дараа дөрвөн нам парламентад суудалтай болж, хоёр нам бүлэгтэй болж байлаа. Харамсалтай нь МАН-ын нөлөөллөөр АН-ынхан нам ч үгүй, тамга ч үгүй, бүр бүлэг ч үгүй болоход тун ойрхон байна. Энэ нэг жилийн хугацаанд Монголын улс төрийн хамгийн эмгэнэлт утсан хүүхэлдэйн дүрд АН-ынхан тоглолоо. Мэдээж энэ эмгэнэлт дүрийн найруулагч нь МАН байв.

ХОЁР. ЭРҮҮЛ МЭНД

Нялх биетэй бүсгүйг гэрийн шаахайтай зөөвөрлөсөн хэмээн огцорч байсан Засгийн газрын дараагийн Засгийн газар уг нь хамгийн хүнлэг, хамгийн энэрэнгүй шийдвэрүүдийг гаргаж байх ёстой байлаа. Харин энэ нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас харахад Засгийн газрын, Улсын онцгой комиссын шийдвэр хүнлэг хийгээд хүний эрхийн мэдрэмжтэй байж чадсангүй. Эрүүл мэндийн салбар үндсэндээ сөхөрч, эмнэлгийн эгэл жирийн ажилтнуудын нүүрээр л энэ цагтай золгож байна. Цар тахал тус салбарт бугшсан булхай болгоныг ил гаргаж буй нь харин сайшаалтай. Төсөв мөнгө, хандив тусламж чамгүй хүртдэг ХӨСҮТ ямархуу дүр зурагтайгаар өдгөө хүртэл оршин тогтнож байсныг “Улаан бүс” л бидэнд ойлгуулсан. Цар тахалтай тэмцэхээр хандив тусламж цуглуулдаг байсан өмнөх Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайд нар нь үндсэндээ телевизийн өмнө гарч “Сонгдо сөрөг, урааааа” гэж хашгирахаас өөрөөр цар тахалд бэлдээгүй гэдгийг халдварын хэд хэдэн давалгаанд өртсөнийхөө дараа л бид мэдэрсэн. Харамсалтай л мэдэрсэн ч хариуцлага хүлээх хүмүүс нь дарга болоод дэвшицгээсэн. Коронавирусын халдварыг дотооддоо алдаагүй үед хөл хорин өдөр бүр мэдээлэл хийдэг байсан УОК-ын дарга нь Элчин сайд болсон, Эрүүл мэндийн сайд нь УИХ-д суун “Хатан ижий” хэмээн өргөмжлөгдсөн. Хэрвээ өмнөх Засгийн газруудын асуудал эрхэлсэн сайд нар нь цар тахалд бэлтгэж байсансан бол халдварын давалгаа өндөр байсан саруудад ор хүрэлцэхгүйн зовлонг иргэд бага л эдлэх байлаа. Халдвар гарсан үед дэлгэх хээрийн эмнэлэг гээд л хангалттай их шоудсан ч халдвар ид дэгдсэн, дельтагийн давалгаанд өртсөн өнгөрсөн намрын өдрүүдэд үзүүлэх юмгүй л байсан шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад омикрон хувилбарын халдвар ид тархаж байна. Хачирхалтай нь дэлхий нийтээр маш хөнгөн, уушгины хатгалгаа болж хүндрэхгүй байгаа энэ хувилбрын дэгдэлттэй энэ үед манай улсад бүртгэгдэж байгаа халдвар тээгчид уушгины бронхиттой, хатгалгаатай байгаа. Үүнийг агаарын чанарын индексээрээ дэлхийд нэгээс хоёрдугаарт бүртгэгдэж байгаа Улаанбаатарынэ утаатай холбоотой ч байж мэдэх юм. Энэ нэг жилийн хугацаанд Улаанбаатарын утаа өтгөрч, уушги цээжийг алгуураар мөхөөж байгаа нь нууц биш ээ.

Өчигдрийн статистик мэдээллээ коронавирусын халдварын шалтгаанаар нас барсан 2092 монгол иргэн байна.

ГУРАВ. ЭДИЙН ЗАСАГ

Өмнө нь бид эдийн засгаа уул уурхайгаас хамааралтай хэмээдэг байлаа. Өдгөө харин зөвхөн Эрээнээс хамааралтай эдийн засагтай улс гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Эрээн хилээ хааснаар энд Монголд бараа бүтээгдэхүүн хомстов, инфляци галзуурав. Статистикийн ерөнхий газрын энэ долоо хоногийн мэдээллээр өмнөх оны нэгдүгээр сард 2.4 хувьтай байсан инцляци өнөөдөр 13.4 хувьд хүрээд байна. Олон зүйл үл өгүүлэн өргөн хэрэглээний зарим бараа өнөөдөр ямар үнэтэй байгааг харуулъя.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.117)
    Өвчөн, өөдгүй засаг хоёроос болж амьдрал дордож байна.
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    1 цаг 4 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    1 цаг 22 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    1 цаг 28 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    1 цаг 47 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    1 цаг 54 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    5 цаг 10 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    6 цаг 52 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    6 цаг 57 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    7 цаг 35 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    8 цаг 14 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    8 цаг 23 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 27 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    8 цаг 33 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    8 цаг 55 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    8 цаг 59 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    9 цаг 17 мин
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
    9 цаг 20 мин
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    21 цаг 2 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    23 цаг 36 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    23 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК