Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Уругвай

2022-1-28
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Уругвай улс нь өмнө Америкийн зүүн урд хэсэгт Бразил болон Аргентин улсуудтай хиллэн оршдог. Тус улс нь 1811-1828 оны хооронд дөрвөн өөр улстай тэмцэж тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Португаль болон Испани улсуудын колоничлолоос 1825 онд гарсан ч Бразил болон Аргентин улсуудын мэдлээс 1828 онд гарсан.

БАРИМТ 2

Улсын нийт хүн ам нь 3.5 сая бөгөөд тэдний хоёр сая нь нийслэл хот болох Монтевидеодоо суурьшан амьдардаг. Иргэдийн 57 хувь нь христийн шашинтай бол 41.5 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Уругвай улсын албан ёсны хэл нь испани бөгөөд зүүн хойд нутгаар уругвайн португаль гэх хэл мөн ашиглагддаг.

БАРИМТ 3

Хүн амын тоо болон нийслэл хотдоо ихэнх нь амьдардаг гэдэг үзүүлэлтүүд манай улстай төстэй хэдий ч Уругвай улсын газар нутгийн хувьд 176,215 хавтгай дөрвөлжин километр байдаг. Энэ нь манай улсын газар нутгаас 8.8 дахин бага гэсэн үг.

БАРИМТ 4

Уругвай улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай. Тус улсын 64 дэх буюу одоогийн Ерөнхийлөгч нь Луис Альберто Лакалье Поу бөгөөд түүний хувьд Уругвай улсын 58 дахь Ерөнхийлөгч Луис Альберто Лакаллегийн төрсөн хүү юм. Мөн тус улсын 62 дахь Ерөнхийлөгч Хосе Мухикаг та бүхэн дэлхий дээрх хамгийн ядуу улстөрч гэдгээр нь сайн таних байх.

БАРИМТ 5

Тус улсын газар нутгийн 59.6 хувь нь малын бэлчээр бөгөөд иргэд ихэвчлэн үхэр болон хонь өсгөдөг. Мөн Уругвай улс нь нэг хүний жилд иддэг үхрийн махны дунджаараа дэлхийд тэргүүлдэг. Хөдөө аж ахуйн салбар нь улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбаруудын нэг.

БАРИМТ 6

Уругвай улс нь дэлхий дээрх хамгийн урт төрийн дуулалтай улс. Хэдийгээр 1828 онд тусгаар тогтносон ч төрийн дуулалгүй таван жил явсны эцэст 1833 онд 11 бадгаас бүтсэн шүлгийг ая хийн өөрсдийн албан ёсны төрийн дууллаа болгосон. Тус шүлгийн ихэнх хэсэгт өмнө нь тэднийг колончилж байсан Испани, Португаль, Бразил гэх мэт улсуудыг доромжилсон байдалтай үг хэллэгүүд орсон байдаг тул шүлгийн зөвхөн эхний бадгийг ашигладаг. Гэсэн ч тус бадаг нь таван минут үргэлжилдэг гэнэ. Дэлхий дээр төрийн дууллын ганц бадаг нь таван минут эгшиглэдэг улс байдаггүй.

БАРИМТ 7

Уругвай гэдэг нэрийг сонсоод л та бүхэнд хамгийн түрүүнд хөлбөмбөг гэх үг орж ирдэг байх. Мэдээж тус улсын хамгийн алдартай спорт нь хөлбөмбөг бөгөөд Уругвай улс уг спортын хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1930 онд нутагтаа зохион байгуулж, түрүүлсэн. Дэлхийн хөлбөмбөгийн аваргын цомыг хамгийн анх өргөсөн улс бөгөөд1950 онд дахин түрүүлж хоёр удаагийн дэлхийн аварга болсон. Мөн 1924 болон 1928 онуудын олимпын наадамд хөлбөмбөгийн төрлөөр түрүүлсан. Түүнээс хойш олимпоос алтан медаль авч үзээгүй. Тэд одоо цагт ч мөн дэлхийн түвшинд өрсөлддөг хүчирхэг баг хэвээр.

БАРИМТ 8

Уругвайчууд байгальд маш ээлтэй ард түмэн. Тэдний нийт эрчим хүчний 97 хувь нь сэргээгдэх эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүчний ихэнх хувийг салхи болон усан цахилгаан станцуудаас гарган авдаг. Хамгийн гайхалтай үзүүлэлт нь тус улс сэргээгдэх эрчим хүчийг аравхан жилийн өмнөөс анхааралдаа авч цахилгаан станцуудаа барьж эхэлсэн байна. Манай улсын хувьд хүн ам ойролцоо тул богино хугацаанд Уругвай улсын нэгэн адил сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашигладаг болох боломжтой.

БАРИМТ 9

Сар бүрийн 29-ний өдөр улс даяараа Гнокчи гэх хоолны өдрийг тэмдэглэж гэр гэртээ тус хоолыг иддэг. Уг хоолыг төмстэй паста гэж хэлж болох бөгөөд XX зууны үед их дэлгэрсэн. Учир нь энэхүү хоолыг хийхэд төмс, гурил гэх мэт олдоц их, хямд төсөр материал ордог учир тухайн үед бага орлоготой байсан Уругвайчууд түлхүү хэрэглэх болсон.

БАРИМТ 10

Харин үндэсний хоолыг нь “Чивито” гэдэг ба энэхүү хоол нь стейк, улаан лооль, олив, гахайн мах, өндөг гэх мэт орцтой сэндвич юм. 1960 оны үед Аргентин үйлчлүүлэгч нэгэн зоогийн газарт шарсан ямааны мах захиалсан ч тус зоогийн газарт ямааны мах байгаагүй юм. Зоогийн газрын тогооч түүнд шарсан ямааны махны оронд Чивито хэмээх энэхүү хоолыг санал болгосон. Хэдийгээр түүний захиалсан хоол биш байсан ч үйлчлүүлэгчид үнэхээр таалагдсан учир тус зоогийн газар Чивитог цэсэндээ нэмжээ. Ингэж Уругвайн үндэсний хоол мэндэлсэн түүхтэй. Чивито гэх үгийг орчуулбал жижиг ямаа гэсэн утгатай.

БАРИМТ 11

Ихэнх уругвайчууд илүүдэл жингийн асуудалтай болсноор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөснөөр сургууль болон ресторануудад ширээний давсыг хориглосон. Хэрэв та давс авахыг хүсвэл тусгайлан зөөгчөөс асуух хэрэгтэй. Мөн зоогийн газруудад хоолныхоо давсыг маш бага хэмжээнд хийхийг Засгийн газраас шаарддаг.

БАРИМТ 12

Өчигдрийн онцолсон Танзани улс ижил хүйстнүүдийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй гэсэн бол Уругвай улсын хувьд энэхүү асуудалд тэднээс эсрэг байр суурьтай байдаг. 1934 онд ижил хүйстнүүдийг зөвшөөрөх хуулийг, 2003 онд ижил хүйстнүүдийг хамгаалах хуулийг, 2009 онд ижил хүйстнүүд хүүхэд өргөж авах тухай хуулийг, 2013 онд ижил хүйстнүүдийн гэрлэж албан ёсоор гэр бүл болох тухай хуулиудыг баталсан. Тэд бол хүний эрхийг дээд зэрэгт хүндэлдэг ард түмэн.

БАРИМТ 13

Тус улсын түүх үргэлж сайхан байгаагүй. Уругвай улс нь 1990 он хүртэл улсын зэвсэгт хүчнээрээ удирдуулдаг байжээ. Тэдгээр жилүүдэд төр барьцгааж байсан Уругвай улсын Ерөнхийлөгч нар болох Грегорио Альварес 37 хүний амь насанд хүрсэн гэх шалтгаанаар 25 жилийн ял авсан бол, Хуан Мариа Бордаберри 1973 онд үйлдсэн хүн амины хэргийнхээ төлөө 2010 онд 30 жилийн ял авсан.

БАРИМТ 14

Латин Америкийн орнууд дундаас хамгийн бага авлига болон ядууралтай улсаар нэрлэгддэг. Мөн тус улсын бүх иргэн нь өдөр тутамдаа цэвэр устай байдаг өмнөд Америк тивийн цөөхөн улсуудын нэг.

БАРИМТ 15

Уругвай болон тэдний хөрш Аргентин улсууд “Танго” бүжгийг өөрсдийн улсаас нь гаралтай гэдэгт итгэдэг бөгөөд тэдний маргааныг таслах баттай баримт нотолгоо байдаггүй. Тийм учраас 2009 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд тус улсууд тонга бүжгийг бүртгүүлэн хамтдаа эзэмших болсон.

БАРИМТ 16

Уругвай улс сурагчдын боловсрол болон сурах таатай орчныг нэн тэргүүнд тавьдаг. Тус улсын иргэдийн 98.7 хувь нь бичиг үсэгт тайлагдсан ба энэ нь тивдээ тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн Уругвай улс нь сургуулийн бүх сурагчдыг үнэгүй зөөврийн компьютер болон интернетээр хангаж өгсөн дэлхийн анхны улс.

БАРИМТ 17

2013 оны арванхоёрдугаар сараас эхлэн Уругвай улс марихуаны наймааг хуулиараа зөвшөөрсөн. Харин олон нийтийн газарт тамхи татахыг хориглодог. Учир нь тус улсын хүн амын гуравны нэг нь тамхи татдаг бөгөөд тэдний тоог багасгахын тулд уг хуулийг баталсан. Сонирхолтой нь хуулийг батлахаасаа өмнө тамхи татдаг иргэдээс санал асуулга явуулахад 70 хувь нь энэхүү хуулийг дэмжиж олон нийтийн газар тамхи татахаасаа татгалзсан.

БАРИМТ 18

Уругвай улсын Төрийн далбаа нь дөрвөн хэвтээ цэнхэр зураас болон баруун дээд буланд байрлах нарнаас бүрддэг. Төрийн далбааг бүтээсэн 1828 онд одоогийн далбаанд дүрслэгдсэн дөрвөн зураас нь ес байсан бөгөөд тэдгээр нь Уругвай улсын анхны есөн хэлтсийг бэлгэддэг байв. 1830 онд хүмүүсийн нүдэнд тусахад илүү хялбар болгохын тулд уг хэвтээ зураасны тоог дөрөв болгон бууруулсан. Харин нарны дүрсийн хувьд үнэн хэрэгтээ яг ч нар биш бөгөөд нарны бурхан Интиг дүрсэлдэг байна. Уг дүрс Аргентин улсын төрийн далбаан дээр мөн оршдог.

БАРИМТ 19

Уругвай гэх нэрийг орчуулбал “Шувуудын амьдардаг гол” гэсэн утгатай. Мөн тус улсын мөнгөн тэмдэгтийг “Уругвайн песо” гэдэг ба 44 уругвайн песо нэг ам.доллартай өнөөдрийн байдлаар тэнцэж байна.

БАРИМТ 20

1945 оны зургадугаар сарын 26-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын үүсгэсэн анхны гишүүдийн нэг бол Уругвай улс. Мөн Уругвай улс нь 2017 онд НҮБ-ийн цөмийн зэвсгээс татгалзах олон улсын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээг “La Celeste” гэдэг бөгөөд орчуулбал “цэнхэр тэнгэр” гэсэн утгатай.

БАРИМТ 21

Уругвай улсын нэгэн уламжлал нь “Ерба Мате” гэх үндэсний ундаагаа өдөр тутамдаа хэрэглэх. Уг уух зүйл нь ерба мате гэх өмнөд америкт ургадаг ургамлын гал дээр хатаасан мөчир болон навчийг халуун усанд уусгаж хийсэн цай юм. Үүнийг халуун болон хүйтнээр хэрэглэх боломжтой. Мөн Уругвай улсын виноны аж үйлдвэр олон улсад алдартай.

БАРИМТ 22

Уругвай улсын дундаж IQ нь 87.6 байдаг. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлт юм. Харин хүүхдүүд дөрвөн насандаа сургуульд орж эхний гурван жилдээ сургуулийн бэлтгэл ангид явдаг (цэцэрлэгээс өөр) ба 18 насандаа бүрэн дунд боловсрол эзэмшдэг.

БАРИМТ 23

Монгол улсын иргэд Уругвай улс руу 30 хүртэл хоногийн хугацаатай визагүйгээр зорчих боломжтой.

БАРИМТ 24

Уругвай улсад амьдардаг зэрлэг амьтдын тоо толгой жилээс жилд багассаар байгаа. Гэсэн хэдий ч пума болон ягуар гэх мэт ховор амьтдыг тус улсын алслагдсан бүс нутгаас та харах боломжтой. Мөн халуун дулаан уур амьсгалтай Уругвай улсад оцон шувууны нэгэн төрөл зүйл ч амьдардаг байна.

image

24tsag.mn “Өдөрт нэг улс” цувралын наймдахь дугаараар өмнөд Америк тивийн Уругвай улсыг онцолж байна. Байгальд ээлтэй үндэстэн гэдгээрээ алдартай тус улс хүн амын тоогоороо манай улстай адил 3.5 саяулаа. Уругвай улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    43 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    2 цаг 26 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    2 цаг 31 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    3 цаг 9 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    3 цаг 47 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    3 цаг 56 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 0 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    4 цаг 7 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    4 цаг 29 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    4 цаг 32 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    4 цаг 51 мин
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
    4 цаг 54 мин
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    16 цаг 35 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    19 цаг 10 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    19 цаг 23 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    20 цаг 14 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    21 цаг 35 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    22 цаг 1 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    22 цаг 18 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    22 цаг 46 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК