Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Сингапур

2022-2-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Сингапур Улс (улсын албан ёсны нэр) нь зүүн өмнөд Азийн нутагт оршдог арлын орон. Улсын нийт газар нутаг нь нэг үндсэн том арал болон 64 жижиг арлаас бүрддэг 733 хавтгай дөрвөлжин километр. Энэхүү хэмжээгээрээ Сингапур улс нь дэлхийд 176 дугаарт жагсдаг.

БАРИМТ 2

Хүн амын тоо нь 5,5 сая бөгөөд 75.9 хувь нь хятад, 15 хувь нь малайз, 7.5 хувь нь энэтхэг үндэстнээс тус тус бүрддэг. Ийнхүү олон төрлийн үндэс угсааны иргэдтэй тул Сингапур улс нь Малайз, Тамил (Энэтхэг улсад ашиглагддаг хэл), Хятад, болон Англи хэлийг улсынхаа албан ёсны хэлээр сонгосон.

БАРИМТ 3

Сингапур улс нь парламентын засаглалтай ард иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, орон байраар хангагдсан байх,  амьдралын чанар гэх мэт үзэл баримтлалуудыг чухалчлан үздэг. Мөн тус улс нь жижиг хэмжээний газар нутаг дээр олон тооны хүн ам амьдардаг тул хүн амын нягтаршлаараа дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 4

Хэдийгээр газар нутаг багатай ч 1965 оны наймдугаар сарын 9-нд Малайз улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас хойш Сингапур улс далайн эргийн бүсийн хуурай газрыг нөхөн сэргээх төслийг хэрэгжүүлж эхэлснээр өнөөдрийн байдлаар тус улсын газар нутгийн хэмжээ нь 25 хувиар ихсээд байна.

БАРИМТ 5

1905 оноос хойш улсынхаа цагийн бүсийг нийт найман удаа сольсон. Мэргэжилтнүүдийн үздэгээр Сингапур улсын оршдог цагийн бүс нь 7.5 бөгөөд 7 болон 8 дугаар цагийн бүсүүдийн алинд нь ч хамаарагдах боломжтой. Одоогийн байдлаар 8 дугаар бүсэд буюу манай улстай нэг цагийн бүсэд оршдог. Тийм учраас Монгол болон Сингапур улсуудын хооронд ямар ч цагийн зөрүү байхгүй.

БАРИМТ 6

Орчин үеийн Сингапур улс нь 1819 онд Британийн Эзэнт Гүрний худалдааны цэгээр анх  байгуулагдаж байсан бөгөөд 1867 онд Британийн удирдлага доор албан ёсоор орсон. Харин 1942 онд дэлхийн II дайны үеэр Япон улсаар гурван жил захируулсны дараа 1945 онд буцаад Британийн захиргаанд орсон. Уг цаг үеэс хойш 1959 онд бие даасан засаглалтай болж 1963 онд Малайз улсын нэг мужийн хувиар орших болсон. Гэвч хоёр жилийн дараа 1965 онд тусгаар тогтнолоо зарлаж өнөөдрийн бидний мэдэх Сингапур улс үүссэн түүхтэй. Сонирхуулахад Малайз улсаас тусгаар тогтнолоо зарлахын тулд Сингапурчууд байлдаагүй бөгөөд Малайзчууд өөрсдөө санал хураан Сингапурыг өөрсдийн улсаасаа хөөсөн.

БАРИМТ 7

Сингапур улс нь дэлхийн хамгийн хурдан интернеттэй, хамгийн өндөр дундаж наслалттай (дунджаар 83.8 жил) гэх мэт амжилтуудаараа  дэлхийд тэргүүлэх улсуудын тоонд эрэмбэлэгддэг. Мөн хүүхдэд маш ээлтэй улс бөгөөд бага насны хүүхдийн нас баралтын хувиараа дэлхийд маш доогуур жагсдаг.

БАРИМТ 8

Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд есдүгээрт, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг маш өндөр хөгжилтэй тус улс нь Азийн дөрвөн барсын (Тайвань, Өмнөд Солонгос, Сингапур, Хонконг) нэгээр нэрлэгддэг. Мөн Сингапур нь 2013 оноос хойш амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэгдсээр байгаа.

БАРИМТ 9

Сингапур улсад 1994 онд нээлтээ хийсэн нийт 1,000 гаруй амьтантай дэлхийн анхны шөнийн амьтны хүрээлэн байдаг. Амьтны хүрээлэнг тойрох хөтөчтэй аялал нь ойролцоогоор 40 минут үргэлжилдэг ба зэрлэг байгаль дундуур аялагчдыг алхуулан амьтдыг улам ойроос ажиглах боломжийг олгодог.

БАРИМТ 10

Дэлхий нийтээрээ Сингапурыг бие даасан улс гэдгээс нь гадна хот хэмээн авч үздэг. Сингапур хот нь дэлхийн хамгийн ногоон хотуудын нэг бөгөөд 700 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутаг ногоон ургамлаар бүрхэгдсэн байдаг. Энэ нь улсын нийт газар нутгийн хэмжээтэй бараг л тэнцүү байгаа биз. Мөн тус улс ойролцоогоор 2,100 төрөлх ургамалтай. Үүнээс гадна жил бүрийн арван нэгдүгээр сарын 7-ны өдрийг үндэсний мод тарих баяр болгон тэмдэглэж иргэн бүр мод тарьдаг.

БАРИМТ 11

Та магадгүй Сингапур улсын бэлэг тэмдэг болсон Мерлион хэмээх амнаас нь ус гардаг арслангийн толгой загасан биетэй хөшөөг урьд өмнө нь харж байсан байх.  Энэхүү хөшөө нь санскрит хэлэнд Сингапур гэх үг “Арслангийн хот” хэмээн орчуулагддагтай холбоотой. Харин яагаад загасан биетэй бүтээснийг тайлбарлавал Сингапур улсын газар нутагт арслангийн төрөл зүйл хэзээ ч амьдарч байсан гэх нотолгоо байдаггүй тул загасан биеийг арслангийн толгойтой хослуулсан.

БАРИМТ 12

Ард иргэдийн 31.1 хувь нь буддын, 18.8 хувь нь христийн, 15.6 хувь нь исламын шашинтай бол 20 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Энэхүү олон төрлийн шашинг иргэд нь тэнцүү хуваагдан шүтдэг үзүүлэлт нь ард иргэд нь олон төрлийн үндэс угсаатай хүмүүс байдагтай шууд холбоотой.

БАРИМТ 13

Хэрэв та Сингапур улсад очвол бохь зажилж болохгүй. Учир нь уг үйлдэл нь хуулийн дагуу хориотой бөгөөд зөвхөн эмчилгээний зориулалтаар бохийг ашигладаг. 1992 оноос хойш бохь зажлахыг ард иргэддээ хориглосон бөгөөд зөвхөн эмч болон эмийн сангаас тусгай зөвшөөрлийн дагуу бохь худалдан авах боломжтой. Учир нь хэсэг бүлэг хүмүүс бохийг нийтийн тээврийн мэдрэгч дээр нааж их хэмжээний хохирол учруулж мөн олон нийтийн газарт бохийг хамаагүй нааж мөн хаясаар байсан тул  энэхүү шийдвэрийг гаргасан байдаг.

БАРИМТ 14

Сингапур улсад шинээр баригдаж буй барилгын хамгийн дээд хэмжээ гэж заасан хэмжүүр байдаг. Тэр нь 280 метр. Харин тус улсын хамгийн өндөр барилгын хувьд 290 метр өндөртэй бөгөөд энэхүү барилгыг барих явцдаа засгийн газраас нэмэлт 10 метрийн тусгай зөвшөөрлийг авч байжээ. Нэгэнт заагдсан өндрийн хязгаар өөрчлөгдөхгүй л бол Гуоко Товер Сингапур улсын хамгийн өндөр барилга хэвээр үүрд үлдэх бизээ.

БАРИМТ 15

Хэдийгээр Сингапур улсын албан ёсны дөрвөн хэлний нэг нь англи хэл боловч та уг улсад англи хэлээр амархан ойлголцож чадахгүй. Учир нь тэд “Синглиш” гэх бусад хэлнүүдийн онцлогийг агуулсан англи хэлээр ярьцгаадаг. Хэлний бүтцийн хувьд бидний мэдэх англи хэлтэй яг адилхан боловч хүмүүс нь ярих үедээ бидний урьд өмнө нь сонсож байгаагүй үг хэллэгүүдийг ихээр ашигладаг. Оксфордын толь бичигт 30 гаран синглиш хэлний үгс албан ёсоор бүртгэгдсэн.

БАРИМТ 16

Сингапурчууд хотын гудмаар хамгийн хурдан алхаж замын хөдөлгөөнд оролцдог ард түмэн. Явган зорчигчдын алхах хурд нь цагт 6.15 километр. Мөн Сингапур улс нь дэлхийг хамарсан бизнес эрхлэхэд Шинэ Зеланд улсын араас жагсах хамгийн тохиромжтой улс юм. \

БАРИМТ 17

Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Сингапур  Доллар” гэдэг бөгөөд одоогийн байдлаар 1.35 сингапур доллар нэг ам.доллартай тэнцэж байна. Энэ нь америк долларын ханштай бараг л тэнцүү байгаа гэсэн үг юм. Мөн Сингапур улсад нийтийн нойлд бие зассаныхаа дараа усаа татахгүй бол тус иргэнийг 150 сингапур доллараар торгох хуулийн заалт байдаг.

БАРИМТ 18

Сингапур улс нь Ази тивийн хамгийн бага авилгатай улс бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаарт ордог. Мөн Засгийн газраас иргэдийг хувийн тээврийн хэрэгсэл эзэмшихгүй байхыг зөвлөдөг бөгөөд хувьдаа машин эзэмшдэг иргэд тус машины үнээс 1.5 дахин ихийг төлж байж машиныхаа гэрчилгээг авдаг. Нийтийн тээвэр өндөр түвшинд хөгжсөн тул ирэг тэр бүр машин эзэмшээд байхыг эрмэлздэггүй.

БАРИМТ 19

Эрэгтэйчүүд 18 нас хүрэнгүүтээ аль эсвэл ахлах сургуулиа төгссөнийхөө дараа хоёр жилийн хугацаатай цэргийн албыг дүүргэх шаардлагатай. Үүнээс гадна цэргийн алба хаагчид 40 нас хүртлээ жил бүр цэргийн бэлтгэлд хамрагддаг.

БАРИМТ 20

Зургаан хүн тутмын нэг нь нэг сая америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй. Энэ нь дэлхийн хаана ч байхгүй өндөр үзүүлэлт юм. Мөн өдөр бүр Сингапур улсад хоёр шинэ ресторан үүд хаалгаа нээдэг бөгөөд энэхүү үзүүлэлт нь тус бага газар нутагт амьдардаг хүмүүсийн хувьд нэлээд өндөр үзүүлэлт.

БАРИМТ 21

Тус улсын төрийн далбаа нь хэвтээ шулуунаар хоёр тэнцүү хэсэгт хуваагдсан байдаг. Доод хэсгийг цагаан өнгө харин дээд хэсгийг улаан өнгө бүрдүүлэг. Далбааны дээд буланд байрлах цагаан өнгийн хавирган сар нь өсөн дэвжиж буй залуу үндэстэн, түүний хажууд барилах таван ширхэг цагаан однууд Сингапурын ардчилал, амар амгалан, ахиц дэвшил, шударга ёс, эрх тэгш байдлуудыг тус тус бэлгэддэг. Цагаан өнгө нь мөнхийн цэвэр ариун байдлын бэлгэдэл бол улаан өнгө нь хүмүүсийн тэгш байдал болон олон нийтийн эерэг харилцааны бэлгэдэл.

БАРИМТ 22

Та Сингапур улсын гудамжинд хог хаявал 300 хүртэл сингапур долларын торгууль төлж хаясан хогийнхоо хэмжээгээр ногоон өнгийн бээлий хантааз өмсөн олон нийтийн ажилд дайчлагдан гудамж цэвэрлэнэ. Энэхүү арга хэмжээ нь иргэдийг олон нийтийн өмнө ичгүүртэй байдалд оруулан хийсэн хэрэгтээ гэмшихэд нь тусалдаг гэж үздэг.

БАРИМТ 23

Сингапур улсын хэрхэн баян болсон тухай товч тайлбар хүргэхэд дэвшилтэт технологийн дэд бүтэц, ур чадвартай хөдөлмөрч ажиллах хүчнүүд, цагаачдад зориулсан уян хатан хууль, шинэ бизнесүүдийг дэмжих бодлого зэрэг хамгийн их нөлөө үзүүлсэн. Мөн эдгээрээс гадна шударга улсынхаа төлөө бүхнээ зориулдаг удирдагчдыг нь мартаж болохгүй.

БАРИМТ 24

Сингапур улсад бүртгэгдэж байсан хамгийн хүйтэн температур нь Цельсийн нэмэх 19.4 хэм юм. Харин тус улс нь жил бүр цагаан сарын баярыг бусад хөрш зэргэлдээх улсуудын адилаар тэмдэглэдэг бөгөөд ихэнх иргэд нь Хятад угсааны хүмүүс байдаг тул баярын бүх зүйл нь Хятадын шинэ жилтэй адилхан гэж хэлж болно.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 12 дугаараар Сингапур улсыг онцолж байна. Сингапур улс бидэнтэй адил цагаан сарыг тэмдэглэдэг Азийн улсын нэг билээ. Азийн бар улс Сингапурын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    18 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    1 цаг 1 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    1 цаг 39 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    1 цаг 48 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 52 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    1 цаг 59 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    2 цаг 21 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    2 цаг 24 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан, үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    2 цаг 43 мин
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
    2 цаг 46 мин
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    14 цаг 27 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    17 цаг 2 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    17 цаг 15 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    18 цаг 6 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    19 цаг 27 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    19 цаг 53 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    20 цаг 10 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    20 цаг 38 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    20 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК