“Илүүдэл жингүй–Эртэч Монгол” аян Спортын төв ордны А зааланд өнөөдөр эхэллээ. Дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явууллаа. Аян өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 1 хүртэл орон даяар үргэлжлэх юм.
Мөн 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон. Тиймээс иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.