Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Польш

2022-3-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд найрамдах Польш улс нь 312,696 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Төв Европын бүсэд оршдог. Нийт 16 засаг захиргааны аймагт хуваагддаг бөгөөд хойд талаараа Балтийн тэнгисээс урд талаараа Судет болон Карпатын нуруу хүртэл сунасан газарзүйн байршилтай. Мөн тус улсын газар нутаг дээр олон мянган жилийн өмнөөс хүн төрөлхтөн суурьшсан.

БАРИМТ 2

Польш улс нь Литв (зүүн хойд), Орос (зүүн хойд), Беларусь (зүүн), Украин (зүүн), Словак (урд), Чех (урд), Герман (баруун) гэх Европ тивийн долоон улстай хил залган оршдог. Мөн Балтын тэнгис буюу Атлантын далайн хилээ Швед болон Дани улсуудтай хуваалцдаг.

БАРИМТ 3

Тус улсын нийт хүн амын тоо нь 38.2 сая бөгөөд уг тоогоороо Европын Холбооны тав дахь олон хүн амтай улсаар тооцогддог. Тэдний ихэнх буюу 98 хувь нь үндсэн Польш үндэстнүүд байдаг бөгөөд 90 гаруй хувь нь христийн шашинтай. Польш улсын нийслэл хотыг Варшав гэдэг бол албан ёсны хэл нь польш хэл юм.

БАРИМТ 4

Он цагийн уртад тус улсын одоогийн бүс нутаг дээр олон төрлийн соёл иргэншилтэй хүмүүс амьдарч байсан боловч ихэнх үед польшчууд эрх мэдлийг өөрсдийн гарт байлгаж Польш гэх нэрийг улсдаа өгсөн. Польшийн төрт улс анх манай эриний 966 онд байгуулагдсан бөгөөд 1025 онд Польшийн Вант улс үүссэн.

БАРИМТ 5

Улмаар тэд 1569 онд Люблиний Холбоонд нэгдсэнээр Литв улстай улам нягт улс төрийн холбоотой болсон. Энэхүү үйл явдал нь хожим 16 болон 17-аар зууны үед Европ тивийн хамгийн их хүн амтай гүрнүүдийн нэг болох Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн орны арвин түүхийн эхлэл байсан. Мөн тус улс нь Европын анхны орчин үеийн үндсэн хуулийг баталсан өвөрмөц тогтолцоотой орон байсан.

БАРИМТ 6

Польшийн алтан үе дуусах үед 18-аар зууны үед тус улс задарч хөрш орнууд руугаа хуваагдан нэгдсэн. Гэвч польшчууд 1918 онд тусгаар тогтнолоо дахин баталсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны эхлэл Польш улсад тавигдаж байсан. 1939 оны есдүгээр сарын 9-нд Зөвлөлт Холбоот улс болон Нацист Германы цэргүүд Польш улс руу халдсанаар дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн.

БАРИМТ 7

Польш улс нь өндөр хэмжээний хүний хөгжлийн индекс болон дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ба Европын Холбооны хамгийн том эдийн засагтай зургаа дахь орноор нэрлэгддэг. Тус улс нь өндөр хөгжилтэй орнуудын эгнээнд багтдаг бөгөөд аюулгүй байдал, нийгмийн эрх чөлөө, үнэгүй их дээд боловсрол эзэмших эрх, бүх төрлийн үнэгүй олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ гэх зэргийг ард иргэддээ хангадаг.

БАРИМТ 8

Польш улсын соёл заншил нь маш арвин түүхтэй ба тус улсад ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт 17 өв байдгийн 15 нь соёлын холбоотой. Польш улс нь Европын Холбоо, НҮБ, НАТО, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт олон улсын холбоонуудын гишүүн. Польш гэх нэрийг орчуулбал “Эрх чөлөөт задгай талбай дээр амьдардаг хүмүүс” гэх утгатай.

БАРИМТ 9

Польш улс газар нутгийн маргааны улмаас 100 гаруй жил дайны талбар байсан бөгөөд тусгаар тогтнолоо олж авахын тулд 40 гаруй томоохон бослогуудтай нүүр тулсан. Мөн 1772 оноос 1795 оны хооронд Польш улс дэлхийн газрын зураг дээрээс арчигдсан байлаа. Үүнээс гадна дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд нийслэл хот Варшав нь бараг л тэр чигээрээ сөнөсөн байсан бөгөөд дайн дууссаны дараа тус хотыг дахин сэргээн барьсан.

БАРИМТ 10

Төв Европын цор ганц элсэн цөл болох Пустиния Бледовска Польш улсын газар нутагт оршдог. Польш хүмүүсийн нэрс тухайн хүний хүйснээс хамааран ски/ска (эрэгтэй нэр) болон ка/ки (эмэгтэй нэр) гэж төгсдөг. Мөн Малборк гэх өөрийн талбайгаараа дэлхийн хамгийн том шилтгээнээр нэрлэгддэг цамхаг Польш улсад байдаг.

БАРИМТ 11

Польшчууд сүм, хэн нэгний гэр болон бусад барилга байгууламж дотор малгай өмсөхийг цээрлэдэг. Залуу үеийнхэн уг мухар сүсэгт итгэх нь бага байдаг хэдий ч Польш улсаар аялах үедээ байшин дотор малгайгаа авахыг танд зөвлөж байна. Мөн Польш эрчүүд бүсгүйчүүдийн гарыг үнэсдэг уламжлал бий. Анх уулзаж буй бүсгүйнхээ гарыг үнэсэх нь тус улсад энгийн үзэгдэл.

БАРИМТ 12

Улаан өндөгний баярын даваа гарагт Польш улс даяараа усаар байлддаг уламжлалтай. Тус өдөр Польш улсын гудамж шалба норсон хүүхэд залуусаар дүүрдэг. Мөн зуны сүүлээр ойд гарч зэрлэг мөөг түүх нь Польш гэр бүлүүдийн хийх дуртай зүйлсийн нэг. Тэд мөөг түүх үедээ хүүхдүүддээ хортой болон хоргүй мөөгнүүдийн ялгааг зааж өгдөг.

БАРИМТ 13

Польшчууд цагаан сараана, хризантема болон улаан лиш цэцгийг зөвхөн оршуулгын үйл ажиллагааны үеэр ашигладаг. Тиймээс эдгээр цэцгүүдийг Польш хүнд бэлэглэж болохгүй юм байна. Мөн Польш улсад оршуулгын ёслолд зориулан цэцэг худалдаж авах үедээ та тэгш тооны цэцэг авч болохгүй.

БАРИМТ 14

Пивница Свидника гэх 1275 онд үүд хаалгаа нээсэн Европ тивийн хамгийн эртний ресторан Польш улсад байдаг. Тус улсын албан бус үндэсний хоол нь Запиеканка гэх нэгэн төрлийн хачиртай талх. Запиеканкаг бэлтгэхдээ талласан зүссэн багет талхыг сармис, бяслаг, мөөг, кетчуп зэргээр бүрхдэг.

БАРИМТ 15

Дэлхийн хамгийн өндөр Есүсийн хөшөөг та Польш улсаас олж болно. Уг хөшөө нь 2010 онд нээлтээ хийсэн бөгөөд суурьтайгаа 52.5 метрийн өндөртэй бол дангаараа 36 метрийн өндөртэй юм байна. Дэлхийн ихэнх орнууд Валентины баярыг хоёрдугаар сарын 14-нд хайрын баяр болгон тэмдэглэдэг. Харин польшчууд уг баяраас гадна өөрсдийн хайрын баярыг зургадугаар сарын 21-нд тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай.

БАРИМТ 16

Польш улсын төрийн далбааг цээжлэхэд маш хялбар. Тус далбаа нь цагаан болон улаан өнгийн тэнцүү хэмжээний хөндлөн хэсгүүдээс бүрддэг.  Цагаан өнгө нь нийт польшчуудын итгэл найдвар болон энх тайвныг, улаан өнгө нь эрх чөлөөний төлөө тэмцэх үед тулгарсан бэрхшээлүүдийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 17

Дэлхийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу одон оронч болон математикчдын нэг Николай Коперник Польш үндэстэн байсан. Тэрээр 1473 онд одоогийн Польш улсын Фромборк гэх хотод мэндэлсэн бөгөөд дэлхий нарыг тойрон эргэдэг гэх онолыг дэлхий нийтэд танилцуулсан эрхэм билээ.

БАРИМТ 18

Польш улс нь эрс тэс уур амьсгалтай. Тус улсын өвөл нь Европын ихэнх орнуудыг бодвол маш хүйтэн бөгөөд удаан хугацааны турш үргэлжилдэг. Тиймээс польшчууд улс даяараа хаврын эхний өдрийг тэмдэглэн урин цагийг угтан авдаг уламжлалтай. Мөн Варшав хот нь Польш улсын анхны нийслэл хот биш юм. Варшаваас өмнө Гнезно болон Кроков хотууд Польш улсын нийслэл хотоор нэрлэгддэг байсан.

БАРИМТ 19

Европын бусад орнуудын адилаар Польш улсад шар айраг нэлээд алдартай. Гэхдээ тус улсын шар айраг бусдаасаа арай өөр амттай. Учир нь Польш шар айраг сиропны амттай байдаг. Хамгийн алдартай шар айргууд нь алим, бөөрөлзгөнө эсвэл цагаан гааны амттай. Шар айргаас гадна тус улсад олон төрлийн  цагаан архинууд бий.

БАРИМТ 20

Польшчууд спортод маш их дуртай. Тус улсад хамгийн алдартай спортууд нь волейбол болон хөлбөмбөг. Польшийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь 1972 оны олимпын наадамд түрүүлсэн ба 1974 болон 1982 онуудын ДАШТ-үүдэд гуравдугаар байр эзэлсэн. Мөн тэд ДАШТ-д найман удаа оролцсон бөгөөд одоо цагийн дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Роберт Левондовски Польш улсын иргэн билээ.

БАРИМТ 21

Харин Польшийн эрэгтэй волейболын шигшээ баг нь 2021 оны байдлаар дэлхийн чансааны хоёрдугаар байранд эрэмбэлэгдэж байсан. Тэд 1976 оны олимпд түрүүлснээс гадна ДАШТ-д нийт гурван удаа түрүүлж байсан амжилттай. Мөн Польш улсад эдгээр спортуудаас гадна хөнгөн атлетик, сагсанбөмбөг, гандбол, мөсөн хоккей, хүндийг өргөлт, усанд сэлэлт, теннис, туялзуур жад гэх олон спортын төрлүүд өндөр түвшинд хөгжсөн.

БАРИМТ 22

Олимпын наадмын хөтөлбөрт багтдаггүй хэд хэдэн сонирхолтой спортууд Польш улсад маш алдартай. Тэдний нэг нь хурдны зам буюу ямар ч тормозгүй мотоциклтой тамирчид дугуй хэлбэртэй шороон зам дээгүүр уралддаг спорт юм. Уг уралдааны үеийн уур амьсгал маш гайхалтай. Мөн дэлхийн хүчтэнүүдийн спортод Польш залуус өндөр амжилт гаргадаг.

БАРИМТ 23

Бидний өдөр тутмын амьдралд үргэлж хэрэглэгддэг хэд хэдэн чухал эд зүйлс болон химийн элементүүд Польш эрдэмтдээр бүтээгдэж мөн нээгдсэн. Сумны хамгаалалттай хантааз, графен (нүүрстөрөгчийн аллотроп), шүдний сойз, явган ярианы төхөөрөмж зэрэг эдгээр нээлтүүдэд багтана. Мөн Польш гаралтай эрдэмтэн Мари Кюри Нобелийн шагналыг физикийн салбарт хүртэж байсан.

БАРИМТ 24

Польш нэрс өөрсдийн гэсэн баярын өдрүүдтэй. Та Польш улсын календарийг сөхөж харах юм бол өдөр бүр хоёр түгээмэл болон чухал нэрс хамт бичигдсэн байхыг харах болно. Энэ нь тухайн өдөр нь тэдгээр нэрсийн баяр гэдгийг илтгэж байгаа юм. Тиймээс азтай хүмүүс жил бүр өөрийнхөө нэрний баярыг тэмдэглэдэг бөгөөд энэ баяр нь тэдний хувьд төрсөн өдрийнх нь араас орох чухал өдөр юм.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар дайн өрнөж буй Украин улстай хиллэн оршдог Польш улсыг онцолж байна. Та бүхэн Польш улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    22 цаг 17 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    22 цаг 24 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    22 цаг 41 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    22 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    22 цаг 47 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    23 цаг 47 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    Уржигдар 13 цаг 42 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Уржигдар 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Уржигдар 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    2026-06-26
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК