Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Малчдын бие даасан, дэмжсэн хуультай болохгүй бол шилжилт хөдөлгөн замаа алдлаа

2022-3-25
0
ЖИРГЭХ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж өнгөрлөө. УИХ гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулга тавьсан. Тэгвэл энэ асуулгад оролцсон УИХ гишүүдийн асуулт хариултаас хүргэж байна. УИХ гишүүн Н.Учрал малчдын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох талаар ийн хэлэв.

УИХ гишүүн Н.Учрал “Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогыг олон жил ярьж байна. ярьсаар байгаад сүүлдээ санаа зовохоор боллоо. Хотын төвлөрөлийг багасгахад хөдөөг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үндэсний ондоошлоо авч үлдэх, байгаль газар нутгаа хамгаалахад хөдөө аж ахуйн салбараа дэмжих хэрэгтэй байна. Харин малчдыг дэмжих цогц бодлого зайлшгүй шаардлагатай. Тэжээлийн аюулгүй байдлын асуудлыг цогцоор нь ярилцахгүй бол болохоо байлаа.

Малчид малаа маллаад, түүхий эдээ эргэлтэд оруулах гэхээр чанарын шаардлага хангадаггүй. Сүү саалиа аваад борлуулах гэхээр ложистик нь хөгжөөгүй учир зах зээлд гаргаж чадахгүй, ийм л байдалтай байна.

Тиймээс түүхий эд бэлтгэлийн тогтолцоог эргэж харъя. Малын өвчинтэй тэмцэнэ гээд бие даасан агентлаг байгуулсан ч одоо бараг шүлхийгүй аймаггүй боллоо. Цаашдаа өвс тэжээлийг аюулгүй байдлыг хангах чиглэлээр, энэ өвчлөлтэй холбоотойгоор инноваци ашиглаад дулааны аргаар боловсруулж ариутгадаг болгох шаардлагатай байна. Энэ талаар хийж байгаа судалгаа шинжилгээ байна уу? Хөдөө аж ахуйн салбарт инноваци нэвтрүүлэхгүй бол болохоо байлаа. Малчдын бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. “Монгол мал” хөтөлбөрийг 2010 онд баталж, 2021 онд дүгнэлт гаргасан. Ер нь эндээс ямар дүгнэлт гарсан юм. 11 жилийн хугацаанд энэ хөтөлбөр яаж хэрэгжсэн юм бэ? Үр дүн нь? Хоёрдугаарт, УИХ гишүүн Г.Тэмүүлэн бид хоёр малчдын эрх зүйн байдлын хуулийг санаачлаад, боловсруулсан. Та бүхнээс санал авахаар удахгүй хүргүүлнэ. Малчдын тогтвортой хөгжлийг дэмжих, эрх зүйн байдлыг хуульчлах, малчдын боловсролын асуудлыг эргэж харж байж хот хөдөөгийн хөгжлийн асуудлыг өндөр түвшинд ярьна. Та бүхэн Малчны эрх зүйн байдлын тухай хуулийг юу гэж үзэж байгаа вэ? Хүн амын 33 хувийг эзэлдэг малчид бие даасан, тэднийг дэмжсэн хуультай болохгүй бол шилжилт хөдөлгөн замаа алдлаа. Малчин гэдэг мэргэжлийг өндөр түвшинд тавьж, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж байж цаашдаа малчдын түүхий эд бодитоор үнэлэгдэнэ” гэв. УИХ гишүүн Н.Учралын асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ингэж хариуллаа.

Тэрбээр “Н.Учрал гишүүнтэй санал нэг байна. Малчдын эрх зүйн асуудлыг тодорхой болгох талаар олон хувилбарыг ярьж байгаа. Эцсийн дүндээ хуулийн үзэл баримтлалыг миний хувьд дэмждэг.

Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, малчдын залуу халааг бэлтгэх чиглэлд “Хоршооллын тухай хууль”-ийн шинэчилсэн хувилбар илүү үр өгөөжөө өгнө гэж харж байгаа.

Малчид нэгдэж малын гаралтай бүтээгдэхүүн, түүний эдийн засгийн үр өгөөжийг хүртсэнээр цаашдаа залуу халааг хөдөө аж ахуйн салбарт гарч ажиллах, үүнийг эдийн засгийн салбарлуу чиглүүлэхэд илүү үр дүнтэй систем болох юм гэж харж байгаа” гэж хэлэв. Мөн дээрх асуултад тус яамны төрийн нарийн бичгийн дарга ингэж хариуллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн багц хуулийг боловсруулах төсөл дээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Салбарын бие даасан олон хуулиуд байгаа. Тэдгээрийн уялдаа холбоог хангах, малчдын хөгжлийг дэмжих, инноваци хөгжлийг нэвтрүүлэх, шинжлэх ухаан технологийн хөгжлийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт нэмэгдүүлэх, энэ салбарын инноваци үйлдвэрлэлийн төвийг байгуулах чиглэлээр хүнс хөдөө аж ахуйн олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд судалгаа, хөгжлийн төвийг байгуулж ажилласан. Цаашдаа тус төвөөр дамжуулаад малчдын болон хөдөө аж ахуйн салбарын инноваци технологийг хөгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, цахим шилжилтийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүнийг Хөдөө аж ахуйн багц хуулиар шийднэ гэж үзэж байгаа” гэв.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.94)
    Хөдөөний дүү нар нь бас аятайхан баян хотод суурьшчмаар л байна
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    22 цаг 16 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    22 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    22 цаг 40 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    22 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    22 цаг 46 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    23 цаг 46 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    Уржигдар 13 цаг 42 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Уржигдар 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Уржигдар 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    2026-06-26
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК