зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн хурандаа, түүний эхнэр хоёрт гүтгүүлсэн “ДЦС-4”-ийн захирал Ү.Төмөрхуяг цагдаагийн байгууллагад ханджээ

2022-3-28
0
ЖИРГЭХ

Монгол уг нь хуультай улс. Гэхдээ тэр хуулийг хэн мөрддөг вэ. Ийм асуултад хариулт олох хэцүү. Учир нь хэн ч шууд хариулж чаддаггүй. Тэгэхээс өөр арга ч үгүй юм.

Яагаад гэвэл хуулийг гууль болгодог хүмүүс бол хууль, хяналтын байгууллагад ажилладаг болон тэдний хань хамаарал бүхий этгээдүүд байдаг.

Нэгэнт хуулиар далайлган сүрдүүлдэг учир хууль бус үйл ажиллагаа нь олны нүднээс далд байдлаар даамжирсаар байх нь элбэг.

Яг ийм шалтгаан нөхцөлтэй хэрэг “ДЦС-4” ТӨХК дээр болж байна.

Тус ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газар гэж бий. Нэр нь цайны газар төдий боловч “ДЦС-4”-ийн олон зуун хүний хоол ундыг өдөр бүр бэлдэж, үйлчилдэг муугүй бизнес гэсэн үг. Гэхдээ энэ цайны газар нь ямар нэг түрээсээр бус “ДЦС-4”-д данстай ажилтнуудыг ажиллуулдаг байна. Цайны газрын дарга нь Я.Гэрэлмаа гэж 32 дахь жилдээ энэ ажлыг хийж буй эмэгтэй байдаг байна. Тэрбээр олны танил цагдаагийн хурандаагийн эхнэр юм байна.  “ДЦС-4”-ийн захирлаар хэн ч очсон өөрийнхөөрөө ажилласаар ирсэн нэгэн аж.

Харин 2018 оны аравдугаар сард “ДЦС-4”-ийн захирлаар Ү.Төмөрхуяг томилогджээ. Түүнээс хойш Я.Гэрэлмаа дураараа дургих нь хэмжээ хязгаартай болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг асуудал гарч, байгууллагын удирдлагын баг, хууль хяналтын байгууллагаар шалгагдах үед нь Ү.Төмөрхуяг найр тавин хаацайлдаггүй аж.

Харин ч хууль бус үйл ажиллагааг нь байгууллагын зохих нэгжээр хэлэлцэн, нийтийн эрх ашгийг хангуулах тал дээр зарим арга хэмжээг авсан байгаа юм.

Тухайлбал, “...Я.Гэрэлмаа нь өөрийн хамтрагч, дотнын найзууд болох Н.Оюундарь, Д.Орхон, Д.Даваасүрэн нартай хамтран “Эрчим” бууз, банш хийж, зах зээлд худалдаалдаг. Энэ бууз, баншийг үйлдвэрлэхдээ хагасыг нь “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газарт үйлдвэрлэж гаргадаг. Мөн зарим тохиолдолд махыг нь татаж гаргасны дараа ажилчдыг хуваарийн дагуу өөрийн эзэмшлийн цэцэрлэг дээр аваачиж хийлгэдэг. ...Энэ онд бууз баншных нь борлуулалт муу байсан. Хэтэрхий ихээр үйлдвэрлэсэн байсан. Тэрийгээ бүх ажилчдад саналыг нь сонсохгүйгээр 5-10 кг-аар зарсан. Мөн хамт олны дундын хуримтлалын санд мөнгөн хуримтлал үүсгэх нэрийдлээр 2020 оны наймдугаар сараас эхлээд ковидын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолоор үйлчлэх ажил үйлчилгээг авч эхэлсэн. Энэ үйлчилгээнд өдөр бүр хоёр хүн ажиллуулж байсан” гэх гомдол ТӨХК-ийн захиргаанд иржээ.

Бас “...Я.Гэрэлмаа нь тус цайны газрын ахлах тогооч Х.Эрдэнэчимэг болон бусад ажилчдыг доромжилж танхайрсан. Байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр тогооч, ажилчдыг өөр газарт цалингүй ажиллуулдаг” гэсэн гомдол ч ирсэн байна.

Хамгийн ноцтой нь Я.Гэрэлмаа нь нууцаар ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг хийж үйлчилдэг байсан үед “Эрчим зоог” цайны газраас тонн гаруй мах алга болсон байгаа юм.

Энэ үйлдэл нь түүний нөхрийг ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгах үед илэрч, тус газраас “ДЦС-4” ТӨХК-д мэдэгджээ. Улмаар ЦЕГ уг асуудлыг АТГ-т шилжүүлсэн шалгуулсан байдаг аж.

Чухам энэ нь Я.Гэрэлмаа болон түүний нөхөр болох эрхэм хурандаагийн дургүйг хүргэжээ. Тиймээс энэ гэр бүлийнхэн Ү.Төмөрхуяг захирлыг гэмт хэрэгт гүтгэж, тэр нь цахим сүлжээнд нийтлэгдэж, нэр хүндэд нь халдсан байна. Мөн утсаар заналхийлж ч үзжээ.

Тодруулбал, цайны газрын дарга, цагдаагийн хурандаагийн эхнэр Я.Гэрэлмаа нь Ү.Төмөрхуягийг өөртөө бэлгийн дарамт учруулсан гэсэн аж.

Харин Ү.Төмөрхуяг захирал цахим сүлжээгээрээ дамжуулж хамт олондоо мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “...Я.Гэрэлмаагийн хүн гүтгэж доромжилох нь хэрээс хэтэрч байна, “...Гүжрийн үгэнд сөөм хариу олддоггүй” гэдэг.  Гэхдээ ядаж хүн үнэмшмээр юм ярих хэрэгтэй шүү дээ. Намайг Я.Гэрэлмаад бэлгийн дарамт үзүүлдэг гэхэд итгэж үнэмших хүн манай станцад байх уу. Ер нь Гэрэлмаад бэлгийн дарамт үзүүлж чадах өөр хэн нэгэн энэ станцад байгаа бил үү. Өөрийнх нь хэлснээр би ирсэн цагаасаа хяхаж хавчиж цагдаж шалгаж байсан хэрнээ өрөөндөө архи ундаагаар шахаж, нуруу турууг нь илдэг байж таарах уу?

… Мөн манай хамт олонд тохиолдсон харамсалтай зүйл хүний амь нас осолдсон ослыг хүртэл өөрийн өс хонзонгийн зэвсэг болгож, хүний бүрэлгэсэн осол нуун дарагдуулсан гэв, Ийм юмыг нуун дарагдуулах боломж манай салбарт бий юу. ...Я.Гэрэлмаа өөрөө хэрээс хэтэрсэн ёс зүйгүй авирладаг талаар олон баримт фото зураг Ёс зүйн хороонд болон Захиргаанд ирсэн. Ийм бохир заваан зүйлсийг станцын дотоод сүлжээнд тавих нь хувь хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан, хамт олноо хүндлээгүй хэрэг болно. Тиймээс миний зүгээс ийм үйлдэл хийхгүй гэж бодож байна. Харин сүүлийн хэд хоногт яагаад ийм зүйл огцом гарч ирсэн шалтгааныг та бүхэн ойлгож байгаа гэж найдаж байна. Я.Гэрэлмаа нь өөрт холбоотой зөрчлүүддээ арга хэмжээ авагдах нь ойлгомжтой болоод ирмэгц намайг гутаан доромжилж харлуулах замаар өөрийгөө гэм зэмгүй энхийн цагаан тагтаа болгон харагдуулах гэж хамгийн увайгүй ёс зүйгүй арга замыг сонгож үүндээ “Эрчим зоог” цайны газрын хамт олныг золиос болгон ашиглаж байгаа нь дэндүү харамсалтай байна… Ер нь ажил олгогч, ажилтны хооронд үүссэн харилцаа зөв буруу нь хууль хяналтын байгууллагаараа хянагдаж шалгагдаад явах нь соёлтой, хуультай хүний нийгмийн дэг жаяг юм. Тэр дотроо ялангуяа манай салбарын дэг журам билээ” гэжээ.

Тэрбээр мөн Я.Гэрэлмаа болон түүний нөхөр болох цагдаагийн хурандаа хоёрыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (66.181.161.92)
    Цагдаагийн нэрийн гутаасан хурандаа Э.Бөхбат. Станцын нэрийг гутаасан Я.Гэрэлмаа та нарт ичих булчирхай гэж байна уу
    2022 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.92)
    Хувийн мөрийтэй тоглоомын газар ажилуулж монголын хууль хүчний байгууллагынхан баригдаад хурандаа Бөх бат гуай ичихгүй манай эхнэр бүгдийг нь тооцоог барьдаг гэж ард түмэнд хэлж байсан нь худлаа болох руу.Ингэж баримт байхад энэ бас худлаа юу.Төр түмэн нүдтэй ш дээ Гэрэлмаа ахайтан
    2022 оны 03 сарын 29 | Хариулах
    • Hywiin zuilee hvn yah ni dyr bishvv
      2022 оны 03 сарын 29
  • Зочин (202.21.100.210)
    butkuie neeree
    2022 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.119.145)
    цагдаагийнхан ийм зүйлд гаршсан хүмүүс дээ сайн шалгах хэрэгтэй шүү
    2022 оны 03 сарын 29 | Хариулах
    • Chi harsan yumyy
      2022 оны 03 сарын 29
  • Энхэрдэнэ (202.126.88.217)
    Хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй, энд коммеэнт үлдээсэн хүмүүс бүгд троллууд байна. Шудрага хөдөлмөрлөж байгаа хүнийг харлуулж,шунахай сэдэлээр ажилыг нь авч байна.Сайн шалгах хэрэгтэй!
    2022 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.182.192)
    Хэрээс хэтэрсэн юм биш үү энэ хүүхэн чинь
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Үнэнийг нь мэдэж юм бичээрэй
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (192.82.68.183)
    Хурандаагийн эхнэрийг барлаа юу та хэд
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Gerlee (202.126.89.169)
    Гэрэлмаа аниа одоо болио боль. Төмөрхуяг та 2 2лаа зайлаад өг
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.83.186)
    Нөхөр нь байрандаа мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан "байраа мартдаг" цагдаагийн хурандаа гэсэн
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Мэдэхгүй байж битгий худалаа юм бичээчээ
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.181.73)
    Энэ цагдаагийн томчуудад их ч но байдаг л байх. Төр нь эзэнгүй болохоор аргагүй юм даа
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Цагдаа адилхан хүн шүү
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (192.82.83.186)
    ТЭЦ-4ийг олон жил идэж хувьдаа цэцэрлэг зоогийн газартай болж станцын цайны газрын ажилчдыг хувийн газартаа дарамталж ажиллуулдаг аймаар хүүхэн гэсээн
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Мэддэг байж бичээрэй
      2022 оны 03 сарын 28
  • Цайны газрын эзэн Гэрэлмаа (202.126.88.155)
    Яармагын гэр хорооллоос эхэлж байсан хүн бүхэл бүтэн Байраа марттал баяжсан одоо бас Ривэр гардэн тансаг хороололд амьдрана цагдаагын хурандаа, цайны газрын даргын цалингаар яаж авах уу? Саалийн ганц үнээгээ алдчих гээд үхлээ ҮХЛЭЭ
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Хүн дандаа гэр хороололдоо амьдрах ёстой гэж хэн хэлчихвээ
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.177.193)
    Гэрэлмаа гэж энэ шуналын тулам больчиж болдоггүй юм байхдаа. Станцаараа энэ хүний хулгай, хамт ажилладаг доод шатны хүмүүсээ яаж дарамталдагыг бүгд мэднэ шд. Тэр нь илэрхээр үхлээ үхлээ. Гэрэлмааг өмөөрч бичээд байгаа ах нарыг хараад байгаарай. Бүгд бавж байсан гэж яриад байдаг ах нар.
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Чи арай хэтэрхий хүний нэр төрд халдаж байгаан бишүү
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (202.126.89.241)
    Ulsturch.mn - Улстөрч.мн site baahan hudlaa medee seveed, end tend mongo tolj shareluuleed bsn bodit bolson unengee nuuh geed l baij dee
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Үнэн
      2022 оны 03 сарын 28
  • Батбаяр (66.181.182.166)
    Энэ Гэрэлмаа үнэхээр хулгайч санаатай хүн дээ мах авна чавчаа хийнэ гурил авна чавчаа хийнэ ногоо авна чавчаа хийнэ болохгүй бол нөхөртөө хэлнэ нөхөр нь айлган сүрдүүлэн цагдаа нараар далимдуулан бусдыг айлган сүрдүүлж дарамтлан дээр нь нууц амрагаа тэжээн төрийн албыг хувийн бизнес болгон хөлжиж яваа авгай нөхөрдөө Цагдаагийнхан хөөж явуулахгүй бол төрийн цагдаагийн албан хаагчдыг уруу татаж буруу үлгэрлэж яваа төмсөн тархит шүү Гэрэлмаа бол дууссан авгай шуналын тулам санхүүгийнхнийгээ хахууль өгөөд атгачихсан өөрийнх нь үгэнд ордоггүй өөртэй нь эвсдэггүй хүмүүсийнхээ үр хүүдүүдийн эсрэг зохиомол хэрэг үүсгээд тэгээд нөхөр нь аргалж өгч бусдыг нээнтэглэдэг үг дуугүй болгодог нэлээн том арга барилаар зохион байгуулалт сайтай мафижсан гэр бүл
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Энэ Төмөрхуяг гэж хүний өөрийгөө гэмгүй болгох гэсэн зориудын пиар байна шдээ
      2022 оны 03 сарын 28
    • Адилхан амьдарч яваа нэгнээ болиоч худлаа бүгд хөлсний бичдэг пялдагууд
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.161.43)
    Гэрэлмаа дарга өөрийн хувийн цэцэрлэгтээ цагаан сарын боов. буузыг хамтрагч тогооч нараараа хийлгэн зардаг бөгөөд хувийн зоогийн газар цэцэрлэг гоо сайхны салондоо ажиллуулдаг. Нярав Оюундарь нь станцад ажиллахын хажуугаар кока колод бас ажилдаг
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Tumurhuyag darga 13dahi tsalingiinhaa taliig odoo boltol uguugui bj yasan ih hvn muulj baihiin be
      2022 оны 03 сарын 28
    • Цалингаа нэмж чадахгүй 13 дахь сарын цалингаа хуваагаад одоо хүртэл тал нь өгөөгүй гэсэн шүү дээ
      2022 оны 03 сарын 28
    • Сайхан зохиол бичээд тавьжээ Гэрэлмаа гэдэг хүнийг сайн мэдэхийн хувьд бүр арай хэрээс хэтэрсэн зүйл зохиочихжээ Нэг бичсэн хэлбэрээ өөрчлөн олон харагдуулчих санаатай бас харлуулчих санаатай Төмөрхуяг та өөгүй хүнүү
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.161.43)
    Гэрэлмаа дарга өөрийн хувийн цэцэрлэгтээ цагаан сарын боов. буузыг хамтрагч тогооч нараараа хийлгэн зардаг бөгөөд хувийн зоогийн газар цэцэрлэг гоо сайхны салондоо ажиллуулдаг. Нярав Оюундарь нь станцад ажиллахын хажуугаар кока колод бас ажилдаг
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Дахин дахин бичээд байхыг бодоход эрүүл хүнүү
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.161.43)
    Цайны газрын эзэн Гэрэлмаагийн бодит үнэнийг бичсэн байна.Шунал ихэдвэл ийм болно доо.Яармагийн гэр хорооллоос маршал таунд таун хаус амьдардаг болтлоо баяжсан даа станцын хөрөнгийг идэж бүгд мэднэ дээ .
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Төмөрхуяг дарга ажилаа хэр сайн хийдэг вэ Ажилчидынхаа нийгмийн асуудал Цалин хөлс нэмсэн үү
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.161.43)
    Цайны газрын эзэн Гэрэлмаагийн бодит үнэнийг бичсэн байна.Шунал ихэдвэл ийм болно доо.Яармагийн гэр хорооллоос маршал таунд таун хаус амьдардаг болтлоо баяжсан даа станцын хөрөнгийг идэж бүгд мэднэ дээ .
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
    • Олон жилийн хөдөлмөрөөрөө авахгүй яахын Хашаа байшинд амьдарсаар байхуу бас арай атаархуу юу
      2022 оны 03 сарын 28
  • Зочин (192.82.75.39)
    Эд нарын биенийгээ хэмлэх нь ямар хамаа бна вэ хоеуланд нь арга хэмжээ аваад зайлуулах хэрэгтэй шуу дээ
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Соронзон билүү нэгэн Орос сургуулийг насаараа захиран ихээхэн мөнгө угаадаг аьгай байдаг гэсэн Нөхөр нь басл Шүүх мүүхд ажилдаг гэлүү (202.179.26.149)
    Зочин
    2022 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    14 цаг 7 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 21 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    14 цаг 41 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    14 цаг 43 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    15 цаг 16 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    15 цаг 40 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    15 цаг 47 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    15 цаг 55 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    15 цаг 57 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    16 цаг 21 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    17 цаг 9 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    17 цаг 12 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    17 цаг 15 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    17 цаг 19 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    17 цаг 48 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    18 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 14 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    20 цаг 59 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    21 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    21 цаг 25 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК