Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Марокко

2022-4-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Мароккогийн вант улс нь 446,300 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн хойд бүсэд оршдог. Марокко улс хойд талаараа Газар дундын тэнгист, баруун хэсгээрээ Атлантын далайд гарцтай ба зүүн талаараа Алжир улстай, урд хэсгээрээ Баруун Сахарын маргаантай бүс нутагтай тус тус хиллэдэг. Тус улсын нийслэл хот нь Рабат ба хамгийн том хот нь Касабланка. 

БАРИМТ 2

Испани улсын хараа хяналтад байдаг Сеута, Мелилла гэх зэрэг нэлээд олон арлуудыг Марокко улс эзэмшдэг. Тус улсын албан ёсны хэлнүүд нь араб болон бербер хэлнүүд бөгөөд мароккочууд франц, англи, испани гэх хэлнүүдээр маш сайн ярьдаг. Марокко улсын мөнгөн тэмдэгтийг “Дирхам” гэдэг. 

БАРИМТ 3

Марокко улсын нийт хүн амын тоо нь 37.1 сая бөгөөд тэдний 99 хувь нь исламын шашинтай (тус улсын албан ёсны шашин). Палеолитын эринээс хойш 90,000 гаруй жилийн тэртээ Марокко улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн суурьшсан бөгөөд Мароккогийн анхны улс болох Идрис манай эриний 788 онд байгуулагдсан. 

БАРИМТ 4

Идрисийг бие даасан гүрнүүд удирдаж байсан ба тус улсын хөгжил 11-ээр зууны үед оргилдоо хүрч бүс нутгийн хамгийн хүчирхэг улс болсон. Гэвч 15 болон 16-аар зууны үед португаличууд Мароккогийн зарим нутаг дэвсгэрийг эзлэн авч нөгөө талаас нь Османы эзэнт гүрэн халдаж байлаа. Гэвч Османы эзэнт гүрэн тэднийг эзэлж чадаагүй ба Марокко улс нь Османы эзэнт гүрний дайралтаас бултаж чадсан цорын ганц Хойд Африкийн орон юм. 

БАРИМТ 5

Алауит гүрэн буюу Мароккогийн хааны бүл нь тус улсыг 1631 оноос эхлэн өнөөдрийг хүртэл удирдаж байгаа бөгөөд 17-18-аар зуунд Марокко улсын барууны орнууд руу чиглэсэн дипломат болон худалдааны харилцааг богино хугацаанд өргөтгөсөн. Мөн Газар дундын тэнгисийн аманд оршдог Марокко улсын газарзүйн байршил Европын орнуудын сонирхлыг маш ихээр татаж байлаа. 

БАРИМТ 6

Улмаар Испани болон Франц улсууд Танжер дахь олон улсын бүсээс бусад Марокко улсын нутаг дэвсгэрийг хоёр хуваан эзэмших болсон. Гэвч колоничлолын дэглэмийг эсэргүүцсэн олон тооны үймээн самуун гарч байсны үр дүнд 1956 онд мароккочууд дахин нэгдэж тусгаар тогтнолоо сэргээсэн. 

БАРИМТ 7

Тусгаар тогтнолоо олж авснаас хойш Марокко улс харьцангуй тогтвортой байсаар ирсэн ба Африк тивийн тав дахь том эдийн засагтай орон. Марокко улс Африк тив болон Арабын орнуудтай нягт харилцаа холбоотой байдаг ба Араб лиг, Африкийн холбоо, Газар дундын тэнгисийн холбоо, НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудын гишүүн орон. 

БАРИМТ 8

Марокко улс нь хаант болон парламентын хосолсон засаглалтай. Хааны хувьд хууль тогтоох, ялангуяа зэвсэгт хүчин, гадаад бодлого болон шашны асуудлуудад асар их эрх мэдэлтэй ба ерөнхий сайд, үндсэн хуулийн цэцийн ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа засгийн газрыг тараах боломжтой. Тус улсын одоогийн хааны нэрийг зургадугаар Мохаммед гэдэг ба ерөнхий сайдыг нь Азиз Аханноуч гэдэг. 

БАРИМТ 9

Марокко улс өөрийн удирдах хэсэггүй Баруун Сахарын нутаг дэвсгэрийг эзэмшдэг. 1975 онд тус бүс нутгийн колоничлолоо Испани улс хүчингүй болгохоор шийдэж  Марокко болон Мавритани улсуудын Баруун Сахарыг авах хүсэлтийг нь зөвшөөрсний дараа хоёр улс болон Баруун Сахарын оршин суугчдын хооронд партизаны дайн эхэлсэн. 1979 онд Мавритани улс газар нутаг эзэмших эрхээсээ татгалзсан хэдий ч дайн үргэлжилсээр байлаа. 

БАРИМТ 10

Улмаар 1991 онд улсууд гал зогсоох гэрээ байгуулсан ч Баруун Сахарын тусгаар тогтнолын асуудал шийдэгдээгүй. Өнөөдрийн байдлаар Марокко улс Баруун Сахарын нийт газар нутгийн гуравны хоёр хэсгийг нь эзэмшдэг ба маргааныг шийдвэрлэх оролдлогууд улс төрийн мухардлаас болж шийдэлд хүрээгүй л байна. 

БАРИМТ 11

Марокко улс зургадугаар Мохаммедын 1999 онд хаан ширээнд заларсан өдөр болох долдугаар сарын 30-ыг жил бүр хаан ширээний өдөр хэмээн тэмдэглэж хаандаа хүндэтгэл үзүүлдэг. Мөн Алжир болон Марокко улсуудын газрын хил 1994 оноос хойш газар тариалан болон бусад асуудлуудаас болж хаалттай байгаа. Марокко улс газарзүйн хувьд Атлас ба Риф гэх өндөрлөг уулсаараа алдартай. 

БАРИМТ 12

Марокко улсын хүн амын ихэнх хэсэг нь улсынхаа хойд хэсэгт амьдардаг ба тус улсын урд хэсгийг Сахарын цөл бүрхдэг. Дийлэнх Африкийн орнуудын адилаар Марокко улсын эдийн засаг байгалийн баялагтай нь шууд холбоотой. Тус улсын хамгийн гол байгалийн баялаг нь бордоо болон малын тэжээлд голчлон ашиглагддаг фосфат юм. 

БАРИМТ 13

Баруун Сахар буюу Марокко улсын өмнөд мужууд дэлхийн нийт фосфатын нөөцийн гуравны хоёр хэсгийг өөртөө агуулдаг. Мөн Марокко улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг нь уул уурхайн салбар бүрдүүлдэг. Фосфатаас гадна тус улсын олборлодог байгалийн баялагийг нэрлэвэл кобальт, хар тугалга, жонш гэх зэрэг. 

БАРИМТ 14

Уул уурхайгаас гадна Марокко улсад хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарууд их хөгжсөн. Тэдний голчлон экспортолдог хүнсний бараанууд нь жүрж, улаан лооль, олив, мандарин нар бөгөөд арьс шир болон нэхмэл эдлэлийг мөн экспортолдог. Харин Марокко улсын аялал жуулчлалын гол төв болсон газар бол Чефчауэн хот. Уг хотыг Мароккогийн цэнхэр сувд гэж нэрлэдэг ба учир нь тус хотын барилга байгууламж, гудамж нь тэр чигтээ бүдэг цэнхэр өнгөтэй. 

БАРИМТ 15

Чефауэн бол Марокко улсын цор ганц нэг өнгөөр дагнасан хот биш юм. Марракеш хот “Улаан хот” гэх хоч нэртэй ба шавар болон улаан элсэн чулуунаас болж тус хотын барилга байгууламжууд ягаан, улаан өнгөтэй болдог. Марокко бол АНУ-ыг тусгаар тогтносон улс хэмээн зөвшөөрсөн анхны улс. Тэд АНУ-ыг тусгаар тогтнолоо зарласнаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа буюу 1777 онд боомтуудаа нээж АНУ-тай наймаа хийж эхэлсэн. Харин одоо цагт тус улсын хамгийн дотно гадаад харилцаатай орнууд нь Испани болон Франц юм. 

БАРИМТ 16

Нэгэнт Марокко улсын нийт хүн амын 99 хувь нь исламын шашинтай тул уг шашин тус улсын өдөр тутмын амьдрал болон хуулинд гүн нөлөө үзүүлдэг. Марокко эмэгтэйчүүд биеийнхээ ихэнх хэсгийг далдалсан даруухан хувцас өмсдөг. Тиймээс Марокко улсыг зорьж буй гадаадын аялагчид аль болох даруухан хувцаслаж тус улсын соёл болон шашныг хүндэлдэг. Гэхдээ мароккочууд исламын шашнаас өөр шашинтай хүмүүсийг маш сайнаар ойлгож тэдний үнэт зүйлсийг хүндэлдэг ард түмэн. 

БАРИМТ 17

Марокко улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Мароккогийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-д таван удаа (энэ жил зургаа дахь удаагаа оролцоно) оролцож байсан ба 1986 онд хэсгийн шатнаас цааш шалгарснаар ДАШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан анхны Африк, Арабын орон болсон. Тэд ДАШТ-ийг зохион байгуулахаар таван удаа өрсөлдсөн хэдий ч нэг ч удаа уг эрхийг авч чадаагүй. Мөн Марокко улс 2015 оны Африкийн цомыг зохион байгуулах ёстой байсан ч Эболо вирусийн улмаас зохион байгуулах боломжгүй болсон. 

БАРИМТ 18

Марокко улсын төрийн далбаа улаан хүрэн болон бараан ногоон өнгөнүүдээс бүрддэг. Далбааны төв хэсэгт байрладаг таван хошуу нь хаан ширээг бэлгэддэг бол улаан хүрэн өнгө нь  улаан дэлхийг илтгэдэг. Харин бараан ногоон өнгө нь исламын шашны үндсэн өнгө билээ. Мөн Холливүүдын олон кино зураг авалтаа Марокко улсын газар нутаг болох сахарын цөлд хийдэг. 

БАРИМТ 19

Тус улсын 7-15 насны бүх хүүхдүүд сургуульд суралцаж боловсрол эзэмших ёстой. Гэвч эцэг эхийнхээ хамт хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд сургуульд сурах боломжгүй байдаг ба Марокко охид хэзээ ч боловсрол эзэмшихгүй байх магадлал өндөртэй. Марокко улсын насанд хүрсэн ард иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь ойролцоогоор 50 хувь. Мөн бүх сургууль франц хэлийг сургалтын хөтөлбөртөө багтаадаг. 

БАРИМТ 20

Марокко улс эрүүл мэндийн байгууллагын ажиллах хүчний хомстолд орсон. 10,000 Марокко хүнд дөнгөж зургаан эмч харьяалагддаг юм байна. Исламын шашинтай холбоотойгоор маррокочууд хэзээ ч гахайн мах иддэггүй. Харин тус улсын иргэд ногоон цайг их хэмжээгээр хэрэглэдэг. Мөн коронавирусын халдвараас өмнө Марокко улс жилд дунджаар 10 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг байсан ба тэдний ихэнх нь Европын орнуудын иргэд байдаг. Марокко улс бол жуулчдад Африк тивийн хамгийн аюулгүй орнуудын нэг. 

БАРИМТ 21

Хэрэв таныг мароккочууд хоолоор дайлбал тэдний саналыг үргэлж хүлээж авах хэрэгтэй. Хоолны саналаас татгалзах нь Марокко улсад маш бүдүүлэг үйлдлээр тооцогддог. Мароккочууд техник технологийг маш чадварлаг ашигладаг ард түмэн бөгөөд тус улсад хүн амын тооноос нь олон бүртгэлтэй гар утас байдаг. Мөн тус улсын үндэсний хоолнуудын орцод их хэмжээний халуун ногоо багтдаг. 

БАРИМТ 22

Марокко улсын гудамжинд олноороо байх бүжигчид, сармагчин болон могой барьсан хүмүүстэй та зургаа авахуулах юм бол тэд танаас мөнгө нэхэх болно. Тиймээс та Марокко улсад дэмий зардал гаргахыг хүсэхгүй байвал уг баримтыг мэдээд авахад илүүдэхгүй. Мөн Марокко улсад такси маш элбэг ба нэлээд хямдхан байдаг. Гэхдээ танд таксинд суусан даруйдаа үнэ хөлсийг нь тохиролцохыг санал болгож байна. 

БАРИМТ 23

Марокко улсад дарс үйлдвэрлэгч долоон бүс нутаг байдаг ба тэд жилд дунджаар 40 сая шил дарсыг үйлдвэрлэдэг. Гэхдээ исламын шашинтай орон тул Марокко улсын иргэд энэхүү алдартай дарсыг бараг л хэрэглэдэггүй. Мөн тус улсын уламжлалд хайр дурлалыг хүний зүрх бус элэг илэрхийлдэг. 

БАРИМТ 24

Уг улсын үндэсний амьтан нь Барбар арслан буюу арслангийн нэгэн устсан төрөл зүйл билээ. Мөн уг арслангаас гадна заан болон баавгай Марокко улсад нэлээд хүндлэгддэг. Гэхдээ одоо цагт эдгээр амьтад нь бүгд Марокко улсад устаж үгүй болсон. Барбар арслан нь дэлхий дээр амьдарч байсан арслангийн хамгийн хүнд төрөл зүйлээр нэрлэгддэг. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Хойд Африкийн томоохон гүрнүүдийн нэг болох Марокко улсыг онцолж байна. Та бүхэн Марокко улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.199)
    Үзэж харах түүхэн дурсгал багатай орон
    2022 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    17 цаг 38 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    17 цаг 45 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    18 цаг 2 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    18 цаг 8 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    18 цаг 8 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    19 цаг 8 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    Уржигдар 13 цаг 42 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Уржигдар 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Уржигдар 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    2026-06-26
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК