Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнх-Оргил: С.Наранцогт даргаа таны бодоод байгаа шиг чөлөөт бүс байгуулах амархан зүйл биш шүү

2022-4-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан явагдаж байна. "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд үг, асуулт асуулаа.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Чөлөөт бүс байгуулах нь амаргүй ажил. Өмнө нь “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүс байгуулчхаад түүнээсээ сургамж аваагүй л явна. Өмнөх хоёр чөлөөт бүс яагаад өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна вэ гэхээр улс дотор улс байгуулах цаад санааг нь ойлгож хүлээж авч чадахгүйтэй холбоотой. Тогтоолоо баталчхаад дараа нь хуулиа оруулж ирэх юм байна. Уг нь Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолтой хамт хуулиа оруулж ирмээр байна. Ажлын хэсгээс асууя өмнөх хоёр чөлөөт бүсээс сургамж авсан зүйл юу байна. Тэнд юу нь болохгүй байна вэ. Бидэнд санхүүгийн том төв байгуулах талаар мөрөөдөж болно. Гэхдээ бодит байдал дээр бид 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадаагүй учраас Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк байхгүй. Нэг ч гадаадын банкгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар ярих нь хоорондоо авцалдахгүй байна. Ядаж эхлээд гадны банктай болмоор байна.

Банкны үйл ажиллагаагаа эрүүлжүүлмээр байна. Гадны банкыг удирдаад зохицуулсныхаа дараа олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах нь логиктой. Чөлөөт бүсийн ач холбогдол нь өөр хаана ч байхгүй давуу талыг олгох зорилготой. Яг ямар давуу тал олгох нь тодорхойгүй. Жишээ нь Хятадын далайн эрэг дээрх олон чөлөөт бүсийг байгуулахдаа хямдхан ажиллах хүчнээр татсан. Зарим газар нь Дубай шиг өөрсдөө асар их нефт буюу мөнгөн дээр сууж байгаа учраас тэр мөнгийг менежмент хийх багийг бүрдүүлж байна. Казино байгуулах нь их ярвигтай шүү. Монгол шиг жижиг улс дээрээс нь Орос, Хятадын дунд байдаг хоёр хөршийн аль аль нь мөнгө угаах тал дээр хяналтаа гүйцэт тавьж чаддаггүй. Ийм тохиолдолд Монголд казино оруулж ирээд мөнгө угаагаад  дэлхийн санхүүгийн системээс таслагдах вий дээ. Казиног дагаж хэдэн төгрөг  орж ирэх байх. Үүнийг дагаад ямар сөрөг нөлөөтэй үзүүлэх  талаар бодож үзэх хэрэгтэй. Казино цэвэр, ил тод, мөнгө угаадаггүй бол асуудал алга.

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:

-Чөлөөт бүс бол тусгай эрхзүйн зохицуулалттай явах ёстой. Энэ талаар 20 жилийн дараа ярьж байна. Одоо бол харьцангуй өөр түвшинд ирсэн. Өмнөх алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Алдааг нь тоймлоод хэлвэл хамгийн эхэнд засаглалын тогтворгүй байдал орно. Учир нь чөлөөт бүсийн асуудлыг бодлогын хувьд удирдан зохион байгуулах байгууллагууд долоон удаа өөрчлөгдсөн. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдахад уг асуудал манайд харьяанд ирсэн. Анх 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдаад 2002 онд Алтанбулаг чөлөөт бүсийг байгуулах шийдвэр гарсан. 20 жилийн хугацаанд удирдлагууд нь долоон удаа өөрчлөгдсөн. Үүнийгээ дагаад нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг нь тодорхойгүй явж ирсэн.

Хоёрдугаарт хууль эрхзүйн орчинд цоо шинэ зохицуулалт байхгүй. Одоогийн чөлөөт бүсийн хууль тодорхой татварын хөнгөлөлтүүдийг хуульд оруулж өгсөн. Түүнээс биш бусад зөвшөөрлийн тухай зохицуулалтыг хаягдсан. Тусдаа бие даасан хуулийн зохицуулалт байхгүй. Мөн хамгийн чухал асуудал болох дэд бүтцийг бүрэн шийдээгүй. Эдийн засгийн хүндрэлээс болоод улсын төсвийн хөрөнгө оруулалт нь тасалдсан. Төлөвлөлт хөрөнгө оруулалтын сонирхлыг урьдчилж судлаагүй. Таамгаар төлөвлөлтөө хийсэн. Тогтвортой бодлого явуулж чадаагүй. Тиймээс өмнөх алдаагаа Хөшигийн хөндийн чөлөөт бүс дээр давтахгүй. Асуудалд илүү ул суурьтай хандана. Шинэ түвшинд хийнэ гэх төлөвлөгөөтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-С.Наранцогт дарга их сургамж авсан талаар ярилаа. Уг нь  гол сургамж нь  ямар давуу үйлчилгээг хөрөнгө оруулагч нарт санал болгох вэ гэдгийг тодорхой болгох ёстой. С.Наранцогт даргаа таны бодоод байгаа шиг чөлөөт бүс байгуулах амархан зүйл биш шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    15 цаг 17 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    15 цаг 24 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    15 цаг 41 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    15 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    15 цаг 47 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    16 цаг 47 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    Уржигдар 13 цаг 42 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Уржигдар 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Уржигдар 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    2026-06-26
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК