Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Белиз

2022-4-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Белиз улс нь Төв Америкийн хойд хэсэгт буюу Хойд Америк тивийн өмнөд хэсэгт байрладаг 22,966 хавтгай дөрвөлжин газар нутагтай жижиг улс. Белиз улс зүүн хэсгээрээ Карибын тэнгист гарцтай бөгөөд хойд талаараа Мексик, баруун болон урд хэсгээрээ Гватемал улстай хиллэдэг. Белиз улсын газар нутаг нь ойролцоогоор 290 километрийн урттай ба 110 километрийн өргөнтэй.

БАРИМТ 2

Белиз улсын хүн амын тоо нь 420,000 ба тэдний 75 гаруй хувь нь христийн шашныг шүтдэг бол 16 хувь нь шашингүй. Нийт белизчүүдийн 55 хувийг латин белизчүүд, 26 хувийг нь креол белизчүүд, 12 хувийг нь маяачууд тус тус бүрдүүлдэг. Маш бага хүн амтай тул Белиз улс бол Төв Америкийн хамгийн бага хүн амын нягтшилтай орон. Мөн тус улсын нийслэлийг Белмопан гэдэг бол хамгийн том хот нь Белиз хот.

БАРИМТ 3

Эртний маяачууд Белиз улсын газар нутаг дээр манай эриний өмнөх 1,500-аас манай эриний 300 оны хооронд тархан суурьшиж 1,200 он хүртэл цэцэглэн хөгжсөн. Христофер Колумб Америк тивд анх хөл тавьснаас хойш 1492 онд Белиз улсыг Европчууд хараандаа авсан. Улмаар 1638 онд англичууд Белиз улсад хөл тавьж тус улсыг улам гүнзгийрүүлэн судалж эхэлсэн.

БАРИМТ 4

Гэхдээ Их Британиас гадна Белиз улсын газар нутгийг эзэмших сонирхолтой өөр нэгэн улс байсан нь Испани юм. Тэдгээр улсууд олон жилийн турш байлдсаны эцэст 1840 онд Белиз улс Их Британийн колон болсон. Тухайн үедээ Британийн Хондурас гэх улсын нэг хэсэг болсон бөгөөд 1862 онд Титэмд колон гэх нэртэй болсон.

БАРИМТ 5

Белизчүүд 1964 оны нэгдүгээр сард өөрсдийн улсаа байгуулсан ба 1981 оны есдүгээр сарын 21-нд тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан. Тус улс нь нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд одоогийн байдлаар Английн хоёрдугаар Элизабет тус улсын хатан хааны үүргийг гүйцэтгэдэг. Учир нь Белиз улс бол Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн.

БАРИМТ 6

Белиз улсын нийгэм нь олон өөр төрлийн соёлыг багтаадаг ба маш баялаг. Мөн тус улс нь Төв Америкийн цор ганц англи хэлтэй орон юм. Учир нь Белиз улс олон жилийн турш Их Британийн колон улс байсан шүү дээ. Мөн тус улсын иргэд англи хэлнээс гадна нутгийн уугуул овог аймгуудын хэлнүүд болон герман, испани, хятад гэх зэрэг хэлнүүдийг ашиглан хоорондоо харилцдаг.

БАРИМТ 7

Тус улсын хүн амын ихэнх хувь нь гурван өөр хэлээр асуудалгүй ярих чадвартай. Мөн Белиз улсын татвар маш бага тул гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Белиз улс диваажин л гэсэн үг. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Белиз доллар” гэдэг ба өнөөдрийн байдлаар хоёр белиз доллар нэг ам.доллартай тэнцэж байна.

БАРИМТ 8

Белиз улсыг “Карибын тэнгисийн сав газрын зүрхэнд орших эрдэнийн чулуу” гэж зарим хүмүүс хочлон дууддаг. Хүмүүс хоорондоо мэндлэхдээ ихэвчлэн гараа далладаг бол Белиз улсад зөвхөн эрхий хуруугаа гаргахад л хангалттай. Ихэнх белизчүүд жижиг тосгонд амьдардаг ба өдөр бүр нутгийн танилуудтайгаа тааралддаг тул маш нөхөрсөг тайван хүмүүс байдаг.

БАРИМТ 9

Белиз улсын үндэсний бэлгэдэл болсон цэцэг бол хар цахирмаа. Та Белиз хүнтэй таарах юм бол тэднийг эхний нэрээр нь дуудаж огтхон ч болохгүй. Уг үйлдэл нь тус улсын соёлд маш бүдүүлэгт тооцогддог. Белиз улсын нийт ой моддын 80 гаруй хү нь хуулийн дагуу хамгаалагдсан ба хүмүүс тус дархан цаазат газрууд руу нэвтрэх боломжгүй.

БАРИМТ 10

Дэлхийн төгсгөлийг буруу таамагласан маяачуудын 900 гаруй түүхэн дурсгалт газар Белиз улсад байдаг. Мөн Белиз улс нь дэлхийн үнэт өвөөр бүртгэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Белизийн хаалттай хадаараа алдартай. Тус байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар нь долоон дархан цаазат газрыг багтаадаг ба 450 гаруй загасны төрөл зүйлсийн гэр болдог.

БАРИМТ 11

Белиз улс 1973 онд одоогийн нэрээ авсан бөгөөд тус цаг үеэс өмнө Британийн Хондурас гэх нэртэйгээр оршиж байсан. Тэд хөрш Гватемал улстайгаа таагүй харилцаатай байсаар ирсэн ба өнөөдрийг хүртэл Гватемал улс Белиз улсын нийт нутаг дэвсгэрийг улсынхаа “23-аар Хэлтэс” гэж нэрлэдэг. Тэдгээр улсууд бие биенийгээ олон улсын тавцанд үргэлж шүүмжилдэг.

БАРИМТ 12

1961 оны аравдугаар сарын 31-нд Хэтти хар салхи 400 гаруй хүний аминд хүрч Белиз хотын тэн хагасыг газрын хөрснөөс арчин хаясны дараа Белиз улс нийслэл хотоо нүүлгэн шилжүүлж шинээр байгуулах шаардлагатай болсон. Белиз улсын эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, худалдаа гэх зэрэг салбаруудын нөхцөл байдалтай шууд холбоотой.

БАРИМТ 13

Ягуар гэх маш ховор төрлийн муурын аймгийн амьтад зөвхөн Белиз улсын зэрлэг байгальд амьдардаг. Белиз улсын зэвсэгт хүчин нь маш сул дорой бөгөөд нийт 1,400 цэрэгтэй. Гэхдээ Белиз улс нь Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн тул тэднийг хамгаалах гадаадын олон том гүрнүүд бий.

БАРИМТ 14

Белизчүүдийн дунд баасан гарагт усанд сэлж болдоггүй гэх мухар сүсэг байдаг. Белиз улсын хамгийн хүчтэй дайсан нь Гватемал улс биш байгалийн гамшиг юм. Тус улсад ойр ойрхон тохиолддог хар салхинууд нь Белизийн түүхийн дурсгалт олон газруудыг гэмтээн сүйтгэсээр байна. Тус улсын хамгийн дотно харилцаатай гадаад наймаа хийдэг орнууд бол АНУ, Мексик болон Европын Холбооны улсууд юм.

БАРИМТ 15

Белиз улсыг коронавирусын халдвараас өмнө жилд дунджаар 2 сая гаруй гадаадын жуулчид зорьдог байжээ. Тус улсын үзэсгэлэнт далайн эрэг болон нууцлаг агуйнууд нь гадаадын жуулчдыг соронз мэт өөртөө татдаг. Мөн та Белиз улсад байх хугацаандаа азтай байвал халимын хэд хэдэн төрөл зүйлсийг өөрийн нүдээр харах боломжтой.

БАРИМТ 16

Белиз улсад KFC, Бургер Кинг, Старбакс, МкДоналдс гэх зэрэг дэлхийн томоохон сүлжээ ресторануудын нэг нь ч үйл ажиллагаагаа явуулдаггүй. Энэ нь магадгүй тус улсын хэт бага хүн амтай холбоотой. Мөн тус улсад цор ганц олон улсын нисэх онгоцны буудал байдаг ба тус буудал нь Белиз хотын ойролцоо байрладаг.

БАРИМТ 17

Дэлхийн хамгийн их дуу чимээтэй сармагчин болох ховлер сармагчингууд Белиз улсын ширэнгэн ойд сүрэглэн амьдардаг. Тус амьтны чимээг гурван километрийн цаанаас сонсох боломжтой. Хэрэв та тус улс руу аялахаар төлөвлөж байвал зургаагаас арван нэгдүгээр сарын үед очихгүй байхыг зөвлөж байна. Учир нь тэдгээр саруудад Белиз улсад байгалийн гамшиг ихээр тохиолддог.

БАРИМТ 18

Белизчүүд өөрсдийн байгаа зүйлсдээ үргэлж сэтгэл хангалуун байдаг ба дэлхий дээрх хамгийн аз жаргалтай үндэстнүүдийн нэг юм. Белиз улс нь халуун орнуудын эгнээнд багтдаг ба тус улсын дундаж агаарын хэм нь Цельсийн 27 градус. Мөн тус улсад амьдардаг зарим ховор амьтдаас нэрлэвэл шар шувууны нүдэт эрвээхий, цэнхэр морфо эрвээхий, улаан хөлт буби шувуу, хуурамч цас сорогч сарьсан багваахай гэх мэтээр үргэлжилнэ.

БАРИМТ 19

Белиз улсыг зорьдог нийт жуулчдын 70 хувь нь АНУ-ын иргэд байдаг. Тус улсын зарим жижиг арлууд олон жилийн турш оршин суугчидгүй байсаар ирсэн боловч бүх жижиг арлууд дээр харуулууд байрладаг юм байна. Ойролцоогоор 450 гаруй жижиг хэмжээний арал Белиз улсын эзэмшилд байдаг.

БАРИМТ 20

Белиз улсад хамгийн алдартай спорт бол уулын дугуй. Мөн тус спортоос гадна хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейбол гэх спортууд белизчүүдийн дунд нэлээд алдартай. Анх Белиз улсын тосгонуудыг холбосон замууд маш чанар муутай байх үед хүмүүс крикетийн тэмцээнд оролцохын тулд тосгоноос тосгон дамжин дугуйтай хол замыг туулдаг байсан нь өнөөдрийн тус улсад уулын дугуй өндөр хөгжихийн гол суурь болсон.

БАРИМТ 21

Белиз улсын төрийн далбаа нь улаан болон цэнхэр өнгөнүүдээс бүрддэг бөгөөд төв хэсэгтээ улсынхаа төрийн сүлдийг багтаасан. Төрийн сүлдийг хүрээлсэн чидун жимсний 50 навч нь Британийн Хондурас улсын тусгаар тогтнолоо олж авах хөдөлгөөн эхэлсэн 1950 оныг бэлгэддэг.

БАРИМТ 22

Белизчүүд тэтгэвэрт гарсныхаа дараа хүртэл өөрсдийн шинэ сонирхлыг нээн илрүүлж тухайн зүйлийнхээ төлөө завгүй амьдрахыг эрмэлздэг. Белиз эмэгтэйчүүд дунджаар 3.6 хүүхдийг амьдралынхаа турш төрүүлэн өсгөдөг ба тус улсын хүн ам нь сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна. Мөн Эль Сальвадор улсаас цагаачид Белиз улсыг олноороо зорин ирж суурьшдаг.

БАРИМТ 23

Белиз улсад 2019 онд 102 хүн амины хэрэг бүртгэгдсэн ба тус улсад гардаг гэмт хэргийн тоо нь хүн амтай нь харьцуулан үзэхэд нэлээд их. Белиз улсад ихэвчлэн бүртгэгддэг гэмт хэргийн төрлүүд нь хар тамхи болон хүний наймаа, хар тамхины наймааг хамгаалан наймаа хийх газрыг нуун дарагдуулах гэх зэрэг.

БАРИМТ 24

Белиз хүүхдүүд бүрэн дунд боловсролыг ихэвчлэн төрөөс хангадаг улсын сургуулиудад үнэгүй эзэмшдэг. Тус улсын насанд хүрсэн иргэдийн 82.68 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг ба сүүлийн жилүүдэд уг хувь өссөөр байна. Мөн хуулийн дагуу 6-14 насны хүүхдүүд сургуульд заавал сурах шаардлагатай. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 78 дахь дугаараар хүн бүрийн мэдээд байдаггүй Хойд Америкийн орон болох Белиз улсыг онцолж байна. Та бүхэн Белиз улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    15 цаг 18 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    15 цаг 25 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    15 цаг 42 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    15 цаг 48 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    15 цаг 48 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    16 цаг 48 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    Уржигдар 13 цаг 42 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Уржигдар 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Уржигдар 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    2026-06-26
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК