Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББХ: Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов

2022-4-12
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

04 дүгээр сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг батлав

    Эхлээд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Хараат бус шинжээчийг томилох тухай тогтоолын төслийг батлав

    Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Доржийн Далхжавыг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Анхбаярын Батбаярыг томилох асуудлаар Хараат бус шинжээчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрхэн ойлгож буй талаар Д.Далхжав, А.Батбаяр нараас асууж, хариулт авснаар Хараат бус шинжээчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдлээ.

Хараат бус шинжээчээр томилогдсон Д.Далхжав, А.Батбаяр нарт нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд ирүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож, дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгов.

Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулав

    Дараа нь Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.   

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсов

    Хуралдааны төгсгөлд Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо. Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Аудитыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Аудитын сэдэв батлах тухай тогтоолоор баталсан Үндэсний аудитын газраас гүйцэтгэх аудитын сэдвийг үндэслэн Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэжээ. Гарсан тайланг Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд чиглэсэн байна. Аудитын зорилгыг хангахын тулд Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэх гэсэн дэд зорилтын дагуу гүйцэтгэсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүний эмийн зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон нутгийн засаг, захиргааны нэгж болон аудитын сэдэвт хамаарал бүхий бусад холбогдох байгууллагын 2018-2020 оны үйл ажиллагааг хамруулсан байна. Аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хороо, Нийгмийн бодлогын Байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яаманд тус тус хүргүүлсэн бөгөөд аудитаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны анхааралд 1 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргад 5, Сангийн сайдад 1, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1, нийт 13 зөвлөмж өгснийг Ерөнхий аудитор танилцууллаа.

Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитын дэлгэрэнгүйг танилцуулав. Үүнд аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, хийсэн дүн шинжилгээ, аудитын дүнд үндэслэсэн дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын 2014 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт хангагдаагүй байхад Засгийн газраас Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталж, эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүчингүй болгосон нь бодлогын хэрэгжилтийг дүгнэж, үр нөлөөг үнэлэх боломжгүй болгосон, Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан нь эмийн зохицуулалтыг харилцан уялдаатай, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай болгох алхам болсон ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үйл ажиллагаа жигдрээгүйгээс эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлээгүй, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо бүрдээгүй,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Эмийн зохицуулалтын байгууллагын чадамжид 2 жил тутам үнэлгээ хийж баталгаажуулаагүй, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл олголт, үр дүнд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй, эмийн чанарт хяналт тавьж буй лаборатори шинжилгээний зарим аргыг ашиглах боломжгүй, биоэквивалент судалгааг хийж эхлээгүй зэргээс хэрэглэгчдийг өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангасан гэж үзэх боломжгүй, Эм, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт эмийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тогтвортой, үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлээгүйгээс уламжлалт эмийн түүхий эд импортоос хараат байгаа нь эмийн түүхий эдийг дотоодоос бэлтгэх, тарималжуулах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатайг харуулж байна хэмээн танилцууллаа.

Мөн эрх зүйн зохицуулалтын нийцэлгүй байдлаас шалтгаалан зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, өнчин эмийн үнийн дээд хязгаарыг санхүүжүүлэгч байгууллага тогтоож, хяналтын тогтолцоог алдагдуулсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй эмийг хөнгөлөлттэй үнээр олгосон, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах нэгдсэн стандарт, шалгуургүйгээс нотолгоонд суурилсан, эмчилгээний зааварт ороогүй зарим эмийг жагсаалтад оруулсан нь эмийн хүртээмж, санхүүжилтийн үр нөлөөг бууруулж, эмийн үнэ олон улсын жишиг үнэтэй харьцуулахад өндөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилт нэмэгдэж, хөнгөлөлттэй үнээр олгож буй эмийн нэр төрөл, үйлчилгээ олширсон ч мэдээллийн хүртээмж хомс, эмчилгээ хийлгэсэн хугацаа, давтамж зэрэг үр дүнгийн гүйцэтгэлийн хяналтыг орхигдуулсан, мэдээллийг нэгдсэн стандартаар цуглуулж, бүртгэж баримтжуулаагүйгээс үйлчилгээний хүрээ хязгаарлагдмал, хөтөлбөр, арга хэмжээ, санхүүжилтийн үр нөлөөг тооцох боломжгүй,  өндөр өртөгт тусламж үйлчилгээний хамрах хүрээ, санхүүжилт нэмэгдсэн нь иргэдийн хувиасаа төлөх төлбөрийг бууруулж, санхүүгийн дарамтаас хөнгөлж байгаа ч өвчлөлийн шалтгааныг арилгах чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс өвчлөл нэмэгдсэнээр сангийн хөрөнгө хүрэлцэхээргүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын мэдээллийн нэгдсэн системгүй, эрүүл мэндийн салбарт олон тооны программ хангамж ашиглаж хоорондын уялдааг хангаагүйгээс мэдээ, мэдээлэл зөрүүтэй, мэдээллийн ил тод, хүртээмжтэй, үнэн бодитой, найдвартай, иж бүрэн байх зарчим хангагдаагүй нь мэдээллийн хомсдолыг бий болгож, шийдвэр гаргах түвшинд ашиглаж байгаа мэдээлэл бодитой бус байна хэмээн танилцуулсан.

    Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, Ц.Туваан, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд тайлангийн үр дүнгийн дагуу арга хэмжээ авч, алдаа дутагдлыг засах талаар болон эмийн үнэд хязгаар тогтоох, чанарыг хянах, нөөцийг тасралтгүй байлгах, эм зүйн чиглэлээрх ажиллах хүчний дутагдлыг нөхөх, Эмийн агентлагийн ажлыг жигдрүүлэхтэй холбоотой асуудлаар тодруулж, гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, М.Оюунчимэг нар аудит үүргээ гүйцэтгэсэн байна хэмээн байр сууриа илэрхийлээд тайланд заасан дүгнэлтүүдийг хэрэгжүүлж ажиллахыг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа.  Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонссоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (192.82.70.218)
    ЗАРИМ ЭМЭНД АЗИ-ФАРМ МОНОПОЛЬ ТОГТООЧИХСОН МӨРТЛӨӨ ЦАГТАА ЭМЭЭ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ4 САР ЭМ ТАСАЛДАХ ТОХИОЛДОЛ БАЙНГА ГАРАХ ЮМ. БУСАД КОМПАНИУДАДТ ТЭР ЭРХИЙГ НЬ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА НЬ ЮУ ХИЙГЭЭД ДҮЛИЙ ДҮМБЭ ОРИГЧИХООД БАЙХ ЮМ. ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ МАШ ХҮНДРЭЛТЭЙ БАЙХ ЮМ.
    2022 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    4 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    4 цаг 20 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    4 цаг 59 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    5 цаг 21 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    5 цаг 34 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    5 цаг 37 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    5 цаг 51 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    6 цаг 55 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    7 цаг 35 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    7 цаг 58 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    8 цаг 30 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    8 цаг 57 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    9 цаг 0 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    9 цаг 58 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    9 цаг 58 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    10 цаг 19 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    10 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    10 цаг 42 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    11 цаг 20 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    11 цаг 26 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК