Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Грек

2022-4-13
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Эллин (Грек улсын албан ёсны нэр) улс нь 131,957 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Европ тивийн зүүн өмнөд хэсэгт байрлалтай. Энэ нь Грек улс Балканы хойгийн урд үзүүрт буюу Европ, Ази, Африк тивүүдийн уулзвар дээр оршдог гэсэн үг юм. Тус улсын нийслэл хотыг Афин гэдэг.

БАРИМТ 2

Грек улс баруун хойд хэсгээрээ Албани, хойд талаараа Болгар болон Умард Македон, зүүн хойд хэсгээрээ Турк улсуудтай тус тус хиллэдэг. Үүнээс гадна уг улсыг Эгийн тэнгис, Газар дундын тэнгис, Ионы тэнгис, Критийн тэнгис гэх хэд хэдэн томоохон тэнгисүүд хүрээлдэг. Ийм тул Грек улс 14,484 километрийн урт далайн эрэгтэй ба 2,000 гаруй арлаас бүрддэг.

БАРИМТ 3

Грек улсын нийт хүн ам нь ойролцоогоор 10.8 сая бөгөөд тэдний 93 хувь христийн шашинтай бол 4 хувь нь шашин шүтдэггүй. Грек улс үндсэн есөн газарзүйн бүс нутагт харьяалагддаг ба ардчилал, барууны гүн ухаан ба уран зохиол, түүх судлал, улс төрийн шинжлэх ухаан, математикийн гол зарчим, театр, олимпын наадам гэх зэргийн эх нутаг юм. Ийм учраас тус улсыг барууны соёл иргэншлийн өлгий нутаг хэмээн нэрлэдэг.

БАРИМТ 4

Манай эриний өмнөх наймдугаар зууны үеэс Грек улсад хэд хэдэн хот улсууд үүсэж эхэлсэн. Одоогийн Грек улсын ихэнх хэсгийг Македоны хоёрдугаар Филипп өөрийн хүү гуравдугаар Александрын хамт манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд нэгтгэсэн. Аександрын хувьд тулааны эрдэмд гаргууд нэгэн байсан бөгөөд Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс Энэтхэг хүртэлх эртний улсуудыг тэр чигт нь байлдан дагуулсан.

БАРИМТ 5

Харин Грек улсын түүхийн оргил үе нь тэдний дараагийн эллинизмийн эрин үед тохиосон. Улмаар грекчүүд манай эриний өмнөх хоёрдугаар зуунд Ромын эзэнт гүрэнд ялагдаж тэдний нэг хэсэг болсон. Тухайн цаг үедээ грекчүүд Византын эзэнт гүрэн гэх нэртэйгээр Ромын эзэнт гүрний зүүн хэсэгт оршиж байсан. Мөн манай эриний нэгдүгээр зуунд Грекийн Ортодокс сүм орчин үеийн Грекийн өвөрмөц шинж чанаруудыг төлөвшүүлсэн ба дэлхий нийтэд Грек соёл, уламжлалыг таниулсан.

БАРИМТ 6

Османы эзэнт гүрний дарангуйллаас 15-аар зууны дунд үед гарснаасаа хойш грекчүүд есөн жил үргэлжилсэн тусгаар тогтнолын дайны дараа 1830 онд өөрсдийн улсаа байгуулсан. Гэвч тэд г үйл явдлаас өмнө 1822 оны нэгдүгээр сарын 15-нд тусгаар тогтнолоо албан ёсоор зарлачихсан байв. Грек улс хаант засаглалыг 1973 онд халсан бөгөөд 1975 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.

БАРИМТ 7

Грек улс парламентын засаглалтай ба ерөнхийлөгчийн албыг нь Катерина Сакелларопулу гэх бүсгүй хашдаг. Тус улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 32-аар байранд жагсдаг ба эдийн засгийн өндөр орлоготой өндөр хөгжилтэй орон юм. НҮБ-ын анхны гишүүдийн нэг бөгөөд Европын холбоо, НАТО, Европын консул гэх мэт олон улсын байгууллагуудын гишүүн.

БАРИМТ 8

Түүх соёлын үнэт өвүүд, аялал жуулчлалын хүчирхэг салбар, далайн тээврийн салбар, геостратегийн ач холбогдолтой байрлал зэрэг нь Грек улсын эдийн засгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн 18 өв Грек улсад бий. Грек улсын төрийн дууллын нэрийг орчуулбал “эрх чөлөөний дуулал” гэсэн утгатай. Уг төрийн дуулал нь 158 бадагтай ба дэлхийн хамгийн урт төрийн дуулал юм.

БАРИМТ 9

Грек улсын албан ёсны хэл нь грек хэл ба мөнгөн тэмдэгт нь евро. Мөн Грек улсын түүхэнд хамгийн олон жуулчдыг хүлээж авсан хот бол Афин. Тус хотод түүхийн олон дурсгалт газрууд байдаг ба тэднээс дурдвал Афины Акрополис, Афины үндэсний археологийн музей, Хадрианы номын сан гэх мэтээр үргэлжилнэ. Мөн Афин хотын цаг агаар нь жуулчдыг соронз мэт татдаг.

БАРИМТ 10

Грек улсын иргэд улсдаа үнэгүй боловсрол эзэмшдэг. Хүүхдүүд бүрэн дунд боловсролыг эзэмштэлээ улсын сургуульд үнэгүй суралцах боломжтой хэдий ихэнх дунджаас дээш орлоготой грекчүүд хүүхдүүдээ хувийн сургуульд төлбөр төлж сургах сонирхолтой байдаг. Ийм учраас ихэнх улсын их дээд сургуулиуд хүртэл шалгалтыг нь давж буй хүүхдүүдийг үнэгүй сургадаг.

БАРИМТ 11

Грекийн эртний домогт гардаг бурхад Олимп уулнаас гаралтай. Улмаар Грекийн засгийн газар уг уулыг 1938 онд дархан цаазтай болгосон. Грек хэл бол Европ тивд өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж буй хамгийн эртний хэлнүүдийн нэг. Тус хэл нь манай эриний өмнөх 1450 онд үүссэн ба өнөөдрийн байдлаар Албани, Кипр, Грек улсад амьдардаг 13 сая гаруй хүн уг хэлийг ашиглаж байна.

БАРИМТ 12

Эртний Грекийн цэргүүдийн өмсдөг байсан хуяг дуулга нь 30 гаруй килограмм жинтэй. Уг байлдааны хувцсыг ихэвчлэн хүрлээр хийдэг байжээ. Мөн Олимп уултай холбоотой нэгэн баримт байгаа нь Грек улс анхны олимпын наадмыг 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулсан. Тухайн цаг үеэс хойш хүн төрөлхтний хамгийн том баяр наадам болох зуны олимп дөрвөн жилд нэг удаа зохиогддог болсон. Анх олимпын ялагчид медаль хүртдэггүй байсан ба оронд нь чидун модны навчны хэлхээг авдаг байжээ.

БАРИМТ 13

Грек улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь нийслэл хот болох Афинд амьдардаг. Грекчүүд маш олон энгийн зүйлсийг бүдүүлэг гэж үздэг ард түмэн. Жишээлбэл гараа алгаа хэн нэгэн рүү харуулан даллах нь Грек улсад доромжлол гэсэн утгыг агуулдаг ба хэн нэгэн рүү эрхий хуруугаа гаргах явдал нь дунд хуруугаа гаргаж буйгаас ялгаагүйд тооцогддог юм байна.

БАРИМТ 14

Грек эрчүүд дор хаяж нэг жилийн цэргийн алба хаах ёстой. Тэд ямар ч цэргийн ангид алба хаах боломжтой ба цэргийн албанд татагдахын тулд эрүүл мэндийн үзлэгт тэнцсэнээс гадна дор хаяж 19 настай байх шаардлагатай. Грек хэл бол хамгийн эртний хэлнүүдийн нэг гэж хэлсэн. Тэгвэл дэлхийн мэдээллийн хэл гэгддэг англи хэлэнд грек хэлнээс гаралтай 150,000 гаруй үг байдаг.

БАРИМТ 15

Грек улс жилд дунджаар 300,000 тонн оливийн тос үйлдвэрлэдэг ба нэг Грек хүн жилд 20 килограммыг хэрэглэдэг. Хэрэв та тамхины утааг тэвчиж чаддаггүй бол Грек улс танд тийм ч нөхөрсөг байхгүй нь. Учир нь грекчүүд хамгийн их тамхи татдаг хүмүүсийн жагсаалтын гуравдугаар байранд бичигддэг. Мөн Грек улсад жилийн 365 өдрийн 250 гаруй нь цэлмэг тогтуун байдаг. Грек улсын гэр бүл салалтын хувь нь 22 хувь бөгөөд Европын холбооны улсууд дунд хамгийн бага юм.

БАРИМТ 16

Грекчүүд нас барсан хүнийг таван жилийн хугацаатай л оршуулдаг. Таван жилийн дараа тэд цогцсыг ухаж гаргаж ирээд ясыг нь дарсаар угаасны дараа бунханд хийж хадгалдаг юм байна Грек улс жил бүр ард иргэдээсээ хоёр дахин их жуулчдыг хүлээж авдаг ба аялал жуулчлалын салбар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг бүрдүүлдэг. Мөн арвин түүхтэй улс тул Грект 4,000 гаруй үндэсний бүжиг байдаг юм байна.

БАРИМТ 17

Грек улсын төрийн далбаа нь хөх болон цагаан өнгөнүүдээс бүрддэг. Хөх өнгө нь далай болон тэнгэрийг, цагаан өнгө нь далайн давлагаа болон үүлийг бэлгэддэг юм байна. Эдгээр өнгөнүүд нь Грек улсын үндэсний өнгөнүүд билээ. Грекчүүд маш аз жаргалтай ард түмэн бөгөөд тус улсад Европын холбооны бусад орнуудтай харьцуулахад хамгийн цөөн амиа хорлолтын тохиолдол бүртгэгддэг.

БАРИМТ 18

Европ тивийн зарим орнуудын адилаар грекчүүд нэрний өдрийг тэмдэглэдэг. Зарим хүмүүс уг баярыг өөрсдийн төрсөн өдрөөсөө илүү чухалчилдаг гэнэ. Грек улсын газар нутгийн 80 хувь нь өндөр уулсаас бүрддэг ба тус улсын далайн эргээс хамгийн хол цэг нь 137 километрийн зайд байдаг. Афин хотын нэр нь эртний Грекийн домогт гардаг мэргэн ухаан болон дайны бурхан Афинагийн нэрнээс гаралтай.

БАРИМТ 19

Грек улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Грекийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 2004 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан ба 2008 болон 2011 онуудад дэлхийн чансааны наймдугаар байранд бичигдэж байсан. Тэд ДАШТ-д нийт гурван удаа оролцож байсан бөгөөд 2014 онд хэсгээсээ гарч байжээ. Мөн Грек улсын баг тамирчид олимпын наадмын нээлтийн үеэр хамгийн эхэлж цэнгэлдэх хүрээлэнд жагсан нэвтэрдэг. Олимпын наадмын үүссэн улсад болон тамирчдад хүндэтгэл үзүүлж байгаа юм.

БАРИМТ 20

Эрдэмтдийн олж тогтоосноор Грек улс нэгэн цагт тэр чигтээ далайн усан доор байсан. Тектоникийн хавтангийн хөдөлгөөний ачаар Грек улсын өндөр уулархаг газар нутаг далайн түвшнээс дээш гарч ирсэн ба өнөөдрийг хүртэл Эгийн тэнгисийн бүс нутгаар ойр ойрхон газар хөдөлдөг. Грекийн соёл иргэншил маш эртнийх тул тэдэнд туршиж үзээгүй засаглалын хэлбэр гэж байхгүй. Ардчилсан, хаант, дарангуйллын, олигархи гээд бүгдийг нь Грек улс туршиж үзсэн.

БАРИМТ 21

Өндөр боловсрол эзэмшсэн хэдий ч Грек улсад ажил олно гэдэг туйлын хэцүү. Өнөөдрийн байдлаар Грек улсын насанд хүрсэн иргэдийг 10 гаруй хувь нь ажилгүй. Олимпын наадам гэх зэрэг болон ямар нэгэн томоохон баяр наадмын үеэр грекчүүд олон зуун бухаар тэнгэрийн (аянгын) бурхан Зевсд өргөл барьдаг байсан. Мөн Грек улсад далайд цутгадаг том хэмжээний нэг ч гол горхи байхгүй.

БАРИМТ 22

Грек улсын 18-аас дээш насны бүх иргэд сонгуульд оролцох үүрэгтэй. Хэрэв сонгуульд оролцолгүй өнжвөл тухайн иргэн хуулийн дагуу торгуулна. Эртний грекчүүдийн дундаж наслалт 36 (эмэгтэй) болон 45 (эрэгтэй) байжээ. Харин одоо үед грек эмэгтэйчүүд дунджаар 82 насалдаг бол эрчүүд нь 77 жил амьдардаг. Грек улс гантиг чулуун хөшөө дурсгалуудаараа дэлхийд алдартай бөгөөд дэлхийн нийт гантиг чулууны 7 хувийг Грек улс олборлодог.

БАРИМТ 23

Грек улсад 100 гаруй археологийн музей (дэлхий дээрх хамгийн их) байдаг ба Европ тивийн хамгийн эрэлхэг дайчдын нэг болох “Спартачууд” Грек улсад амьдардаг байсан. Мөн Европын холбооны усан худалдааны флотын 70 гаруй хувь нь Грек улстай холбоотой. Тус улсад хөлөг онгоц эзэмшигчдийн 75 хувь нь Грек улсын иргэд байх ёстой гэх хууль байдаг. Мөн томоохон ачааны хөлөг онгоцнууд дээр ажиллах хүмүүсийн жагсаалтыг засгийн газрын зүгээс гаргадаг.

БАРИМТ 24

Османы эзэнт гүрний эзэмшилд он удаан жил оршсон грекчүүд одоогийн туркуудтай 1990-ээд оны сүүл үе хүртэл таарамж муутай байсан. Гэвч одоо цагт уг нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд Грек улсад амьдардаг гадаадын иргэдийн ихэнх хэсгийг Турк хүмүүс бүрдүүлдэг. Мөн Грек улсад 15 олон улсын нисэх онгоцны буудал байдаг ба энэ нь дэлхийн ихэнх улсуудын нисэх онгоцны буудлуудын тооноос их юм. Энэ нь Грек улсад аялал жуулчлалын салбар маш өндөр түвшинд хөгжсөн гэдгийг баталж байна.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 83 дахь дугаараар хүн төрөлхтний эртний түүхийн өлгий нутгуудын нэг болох Грек улсыг онцолж байна. Грек улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    11 цаг 43 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    11 цаг 50 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    12 цаг 7 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    12 цаг 13 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    12 цаг 13 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    13 цаг 13 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    Өчигдөр 17 цаг 51 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    Өчигдөр 13 цаг 42 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Уржигдар 20 цаг 48 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК