Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ

2022-4-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний дотор Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суварга орж байгаа юм.

Байгалийн галерей болсон Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авна

Энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний дотор Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суварга орж байгаа юм.

Дэл, Хөнжлийн уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднаас бүрдсэн уул юм. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумдын хилийн зааг дээр урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залган оршино. Дэл уул нь тэр чигээрээ хадны сүг зургийн урлан гэдгээрээ онцлогтой. Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах  түүхийн дурсгалт газар. Энэ ууланд 1986 оноос хойш судалгаанууд хийгдсэн бөгөөд тухайн үеийн аж амьдрал, ахуй, соёлыг илэрхийлэх 5000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах Монгол болон Хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрчээ.

“Цагаан суварга”-д жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг

Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршдог Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.

Тус аймгийн хувьд одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай 4 газар байдаг бөгөөд нийт 391 мянган га талбайг эзэлдэг. Үүнээс 2012 онд Их газрын чулууг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан бол үлдсэн гурав нь байгалийн нөөц газрын ангилалтай байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    1 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    4 цаг 18 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    4 цаг 56 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    5 цаг 18 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    5 цаг 31 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    5 цаг 34 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    5 цаг 48 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    6 цаг 52 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    7 цаг 33 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    7 цаг 56 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    8 цаг 28 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    8 цаг 54 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    8 цаг 58 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    9 цаг 55 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    9 цаг 55 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    10 цаг 16 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    10 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    10 цаг 40 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    11 цаг 18 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    11 цаг 24 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК