Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Хорват

2022-4-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Хорват улс нь 56,594 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Европ тивийн төв болон зүүн өмнөд хэсгийг дамнан оршдог. Улсынхаа баруун өмнөд хэсгээр Газар дундын тэнгисийн зүүн хойд булан болох Адриатын тэнгист гарцтай. Тус улсын нийслэлийг нь Загреб гэдэг. 

БАРИМТ 2

Хорват улс нь Словени (баруун хойд), Унгар (зүүн хойд), Серби (зүүн), Босни Герцеговин (зүүн урд), Монтенегро (зүүн хойд) гэх улсуудтай хиллэдэг ба далайн хилээ Итали улстай хуваалцдаг. Хорват улсын төрийн дууллынх нь нэрийг орчуулбал “Бидний үзэсгэлэнт эх орон” гэх утгатай. 

БАРИМТ 3

Хорват улсын нийт хүн ам нь 3.9 сая бөгөөд тэдний 90 хувь нь христийн шашинтай бол 5 гаруй хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Харин угсаа гарлын хувьд тэдний 90 хувийг нь үндсэн хорват, 5 хувийг нь серби үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Улсын албан ёсны хэл нь хорват хэл ба латин цагаан толгойг ашигладаг. 

БАРИМТ 4

Хорватчууд улсынхаа газар нутаг дээр манай эриний зургадугаар зуунд суурьшсан ба есдүгээр зуунд хоёр хэсэгт хуваан захирч байв. Улмаар тэд 879 оны зургадугаар сарын 7-нд анх удаа олон улсын түвшинд бүрэн эрхт улсын хувиар хүлээн зөвшөөрөгдсөн. Томислов 925 онд тус улсын анхны хаанаар өргөмжлөгдсөнөөр Хорват нь хаант улс болсон. 

БАРИМТ 5

Хорватын эзэнт гүрэн 1102 онд Унгарын эзэнт гүрэнтэй хамтран хувийн нэгдэл байгуулж хамт нэг улсын хувиар оршин тогтнож эхэлсэн бөгөөд 1527 онд Османы эзэнт гүрний дайралтад өртсөн хорватчууд Австрийн нэгдүгээр Фердинандыг өөрийн улсын хаанаар өргөмжилсөн. Ингэснээр тэд Австри улсаас хамааралтай болж хувирсан. 

БАРИМТ 6

1918 оны аравдугаар сард одоогийн Хорват, Словени, Серби улсууд Австри-Унгарын холбооноос салан тусгаарлаж Югославын хаант улсыг 1918 оны арван хоёрдугаар сард Загреб хотноо тунхагласан. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр буюу 1941 оны дөрөвдүгээр сард Югославын газар нутаг руу германчууд довтлох үед ихэнх хорватчууд Тусгаар Тогтносон Хорват улс гэх нэрийн дор Герман улсын дор хүчин зүтгэх болсон. 

БАРИМТ 7

Улмаар тэд Хорватын газар нутаг дээр амьдарч байсан серби, румын, еврей хүмүүсийг олноор нь хядах буюу геноцид үйлдсэн. Гэхдээ ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд нь Бүгд Найрамдах Социалист Хорват улсыг байгуулсан. Энэхүү улс нь дайны дараа үүссэн Бүгд Найрамдах Социалист Югослав улсын гол суурь болсон. 

БАРИМТ 8

Хорват улс 1991 оны зургадугаар сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласан боловч Хорватын Засгийн газар болон хорват цэргүүдийн эсрэг 1995 он хүртэл дөрвөн жилийн турш байлдсан. Энэхүү дайныг “Тусгаар тогтнолын дайн” гэж нэрлэдэг. Улмаар тэд 2013 онд Европын Холбоонд нэгдсэн ба Дэлхийн худалдааны байгууллага, НАТО, Газар дундын тэнгисийн холбоо гэх зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн. 

БАРИМТ 9

Дэлхийн банкны үнэлгээгээр Хорват улс хүний хөгжлийн өндөр хувийн индекстэй эдийн засгийн орлого сайтай орон. Тус улсын эдийн засаг нь аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбаруудаас шууд холбоотой. Хорват улс жуулчдын дунд хамгийн алдартай 20 орны нэгээр нэрлэгддэг. 

БАРИМТ 10

Хорват улс парламентын засаглалтай. Тус улсын одоогийн удирдагчдыг нэрлэвэл Зоран Миланович (Ерөнхийлөгч), Андрей Пленкович (Ерөнхий сайд), Гордан Жандрокович (парламентын дарга) гэх мэтээр үргэлжилнэ. Хорват гэх нэрний гарал үүслийг тайлбарлах баттай нотлох баримт өнөөдрийг хүртэл байхгүй. 

БАРИМТ 11

Хорватчууд бол дэлхий дээрх хамгийн нээлттэй, яриа ард түмний нэг юм. Тиймээс та тэдэнтэй хамт цагийг өнгөрөөвөл уйтгар гуниг гэдгийг мартах болно. Мөн хорватчууд “Бог” гэх үгийг маш их ашигладаг ба уг үгийг хорват хэлнээс орчуулбал “Сайна уу?”, “Баяртай” гэх хоёр утга санааг илэрхийлдэг. 

БАРИМТ 12

Хорват хүмүүс зарим үед ижилхэн хэлээр ярьж буй боловч ялгаатай аялгуудаас болж нэгнийгээ ойлгохгүй байх хүндрэлтэй тулгардаг. Хорват цэргүүд дэлхийн хоёрдугаар дайны үеэр 70,000-100,000 хүний аминд хүрсэн. Мөн уг дайны ул мөр болж үлдсэн Германы байлдааны усан онгоцнууд Завратница буланд хүний нүдэнд ил харагддаг. 

БАРИМТ 13

Хорват улсын газар нутаг үндсэн эх газраас гадна 1,165 арлуудаас бүрддэг ба тэдний 66 дээр нь хүн амьдардаг. Тэдгээр арлуудаас хамгийн том нь Крес болон Крк. Мөн Хорват улсын эх газраас хамгийн хол зайд байрладаг тус улсын эзэмшилд байдаг арал болох Вис нь 2016 оны Европ тивийн хамгийн шилдэг далайн эргээр нэрлэгдсэн. 

БАРИМТ 14

Хорват улс маш гүнзгий арлуудаараа алдартай. Тэдний гурав нь газраас доош дор хаяж 1,000 метр буюу нэг километрийн гүн. Мөн тус улсад ногоон, саарал, цэнхэр гэх зэрэг өнгөтэй өвөрмөц нуурууд байдаг. Хорват улсын эдийн засгийн 15 хувийг нь аялал жуулчлалын салбар, үлдсэн хувийн ихэнх хэсгийг нь газар тариалангийн салбар бүрдүүлдэг. 

БАРИМТ 15

Хорват улсын эдийн засаг 2008-2015 оны хооронд уналтад орсон боловч буцаад сэргэж байгаа. Засгийн газар нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ найман хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Мөн дэлхийн маш олон алдартай хүмүүс Хорват улсад хөрөнгө оруулж, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Тэдний дундаас дурдвал Роман Абрамович, Мадонна, Бионсе, Билл Гейтс гэх мэт. 

БАРИМТ 16

Хорват улсад нийт найман үндэсний парк байдаг бөгөөд тэдний нэг болох Плитвице нууруудын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. 

БАРИМТ 17

Дэлхийн хамгийн жижиг хот Хорват улсад байгаа. Уг хотыг Хум гэдэг ба дөнгөж 23 хүн амтай. Зарим хүмүүс Ватикан хотыг дэлхийн хамгийн жижиг хот хэмээн буруу ойлгодог. Хум хот нь Геннисийн номд албан ёсоор бүртгэгдсэн. Мөн тус улсад 8,000 жилийн турш хүн төрөлхтний амьдарч байгаа Винкович гэх хот байдаг. 

БАРИМТ 18

Хорватын хуурай газрын газар нутгийн 47 хувь нь, далайн нутгийнх нь 39 хувь нь улсын тусгай хамгаалалтад орсон. Түүхэнд цор ганц хорват хүн Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр Унгар-Австрийн цаг үед төрсөн бөгөөд 1939 онд химийн салбарт Нобелийн шагналын эзэн болсон. Түүнийг Леопольд Рузицка гэдэг. 

БАРИМТ 19

Хорват улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Хорват улсад 118,000 мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчид байдаг ба тус улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг нь 1912 онд байгуулагдсан. Тэд ДАШТ-д 1998 оноос хойш зургаан удаа оролцож 2018 онд хоёрдугаар байранд орж байсан удаатай. Бүх цаг үеийн хамгийн шилдэг хорват хөлбөмбөгч бол 2018 оны Баллон д’Ор шагналын эзэн Лука Модрич юм. 

БАРИМТ 20

Хөлбөмбөгөөс гадна гандбол, усан поло, теннис, шатар гэх мэт спортууд Хорват улсад өндөр түвшинд хөгжсөн. 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Хорватын баг тамирчид олимпоос 44 медаль хүртсэний 15 нь алтан медаль. Алдарт эрдэмтэн Никола Тесла Серби улсад төрсөн ч тус газар нь одоо Хорват улсын нутагт байдаг. 

БАРИМТ 21

Хорват улсын төрийн далбаа нь улаан, цагаан, цэнхэр гэх өнгөнүүдээс бүрддэг бөгөөд төв хэсэгт нь улсын төрийн сүлд нь байрладаг. Улаан болон цагаан өнгө нийлээд Хорватын хаант улсыг, цэнхэр болон цагаан өнгө нийлээд Славоны хаант улсыг, цэнхэр өнгө дангаараа Далматийн хаант улсыг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 22

Хорват улсын төрийн сүлд нь үндсэн том бамбай болон түүний дээрх титэм хэлбэрээр оршдог таван жижиг бамбайнуудаас бүрддэг. Том бамбай нь 13 улаан, 12 цагаан квадрат хэлбэрийн дүрснүүдээс бүрддэг бөгөөд энэ нь шатрын хөлгийг илтгэдэг. Харин таван жижиг бамбай нь Хорват улс доторх таван өөр түүхэн бүс нутгуудыг бэлгэддэг юм байна. 

БАРИМТ 23

Хорват улсад салсан хосуудын музей байдаг. Уг музейд хайртай хүнээсээ салсан хүмүүс ирж дурсгалын зүйлсээ үзмэр болгон үлдээдэг юм байна. Долоо хоногт ойролцоогоор 1,000 гаруй хүн уг музейгээр үйлчлүүлдэг. Өндрөөс бууж буй хүмүүс агаарын шүхэр ашиглан аюулгүй газарддаг. Тэгвэл уг төрлийн шүхэр 1617 онд Хорват улсад бүтээгдсэн. 

БАРИМТ 24

Хорват хүүхдүүд улсын сургуульд үнэ төлбөргүй суралцаж боловсрол эзэмших боломжтой бөгөөд наймдугаар ангиа төгстлөө сургуульд суралцах үүрэгтэй. Насанд хүрсэн хорватчуудын бичиг үсэг тайлагдсан байдал нь 99.2 хувь байдаг. Мөн хорват эрчүүд дунджаар 76, эмэгтэйчүүд 82 насалдаг. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 100 дахь дугаараар Европ тивийн залуу орнуудын нэг болох Хорват улсыг онцолж байна. Та бүхэн Хорват улсын тухай сонирхолтой 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    2 цаг 25 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    2 цаг 32 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    2 цаг 49 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    2 цаг 55 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    2 цаг 55 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    3 цаг 55 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    18 цаг 3 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    20 цаг 54 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    22 цаг 13 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Уржигдар 20 цаг 48 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК