Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ӨДӨРТ НЭГ УЛС: ЗАМБИ

2022-5-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Замби улс нь 752,617 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн төв, өмнөд болон зүүн хэсэгт оршдог далайд гарцгүй орон. Замби улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго (хойд), Танзани (зүүн хойд), Малави (зүүн), Мазамбик (зүүн урд), Ботсван (урд), Зимбабве (урд), Намиби (баруун урд), Ангол (баруун) гэх улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Замби улсын нийт хүн амын тоо нь 17.5 сая бөгөөд тэдний 19 хувийг бемба, 13.6 хувийг тонга, 7.5 хувийг тумбука үндэстний хүмүүс, үлдсэн хэсгийг нь 69 өөр үндэстний хүмүүс хуваан бүрдүүлдэг. Харин шашны хувьд Замби улс албан ёсны христийн шашинтай орон.

БАРИМТ 3

Замби улсын нийслэлийг Лусака гэдэг. Уг хот нь улсын өмнөд байрладаг ба хүн амын ихэнх хувь нь тус хотод болон ойр орчмын бүсээр нь амьдардаг. Улсын албан ёсны хэл нь анги бөгөөд маш олон үндэстний хүмүүс Замби улсад амьдардаг тул ард иргэд нь өөр өөрсдийн үндэстний хэлнүүдээ давхар сурдаг.

БАРИМТ 4

Анх Замби улсад хойсан хүмүүс суурьшсан боловч 13-аар зуунд бантучууд Африк тивээр тархах явцдаа тус улсын газар нутаг дээр өөрсдийн ноёрхлоо тогтоон удирдаж эхэлсэн. Гэхдээ Европын орнуудын Африк тивийг чиглэсэн их колоничлолын үеэр 18-аар зуунд британичууд Замби улсыг эзлэн авч колоничлосон.  

БАРИМТ 5

Тухайн цаг үеүдэд Замби улсыг Лондонгоос томилогдсон засаг захиргаа болон Британийн Өмнөд Африкийн компани нар удирдаж байв. Улмаар он цаг өнгөрөх тусам олон өөр нэрсийн дор оршин тогтносоор байсан замбичууд 1964 оны аравдугаар сарын 24-нд өөрсдийн улсыг байгуулж тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 6

Замби улсын анхны ерөнхийлөгч Кеннет Каундагийн Социалист үндэсний тусгаар тогтнолын нэгдсэн нам 1964-1991 оны хооронд төр барьсан тул тухайн хугацаанд Кеннет Каунда Замби улсын ерөнхийлөгчийн хувиар тасралтгүй ажилласан. Кеннет Каунда төр барьж байх хугацаанд Замби улс Зимбабве, Ангол, Намиби гэх орнуудтай улс төрийн болон бусад төрлийн асуудалтай байсан.

БАРИМТ 7

Тэрбээр уг асуудлуудыг шийдэх аргыг олохыг тулд АНУ-тай нэлээд нягт холбоотой ажилласан. Гэвч 1991 онд Замби улс олон намын тогтолцоотой болсноор Кеннет Каундагийн төр барих хугацаа дууссан. Замби улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн ерөнхийлөгчийг нь Хакаинде Хичилема гэдэг. Тэрбээр Замби улсын долоо дахь ерөнхийлөгч.

БАРИМТ 8

Замби улс ашигт малтмал, цэнгэг ус, ан амьтан, ойн аж ахуй, тариалангийн талбай гэх зэрэг байгалийн арвин нөөц баялагтай. Дэлхийн Банк 2010 онд Замби улсыг дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай орнуудын нэгээр нэрлэж байсан.

БАРИМТ 9

Замби улсын Эвдэрхий толгод гэх газраас 1921 онд нэгэн гавлын яс олдсон. Уг гавлын ясыг 299,000 жилийн настай хэмээн эрдэмтэд тогтоосон. Энэхүү яс нь тухайн үеийн хүн төрөлхтний биеэс хамгийн сайн чанартай хадгалагдан үлдсэн үнэт олдвор юм байна. Харин хомо-сапиенс гэх орчин үеийн хүн төрөлхтөн Замби улсад манай эриний өмнөх 20,000 оноос эхлэн амьдарч эхэлсэн.

БАРИМТ 10

НҮБ-ын гаргасан судалгаанаас үзэхэд Замби улс бол дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй хүн амтай орнуудын нэг юм байна. Тэдний хүн ам 2011 онд 13 сая байсан бөгөөд энэ эрчээрээ нэмэгдвэл 2050 он гэхэд 40 сая хүрэх төлөвтэй байна. Замби гэх нэр нь Замбабве болон Замби улсуудын хилээр урсан өнгөрдөг Замбези гэх голын нэрнээс гаралтай.

БАРИМТ 11

Хөрш зэргэлдээх орнуудаасаа ялгаатай нь Замби улс дайн тулаанаас үргэлж зайлсхийсээр ирсэн. Ингэснээр тэдний улс төрийн нөхцөл байдал тогтвортой байж олон улсын түвшинд өндөр нэр хүндтэй болсон. Мөн тус улсад та Африк тивийн таван онцлох амьтад болох арслан, ирвэс, хирс, заан, одос үхэр нарыг харах боломжтой.

БАРИМТ 12

Замби улсад нийт 20 үндэсний парк (байгалийг тэр чигт нь онгон дагшнаар нь хадгалан үлдсэн бүс нутаг) байдаг ба тус улсын нийт газар нутгийн 30 хувь нь хамгаалагдсан бүс нутаг. Замби улс ашигт малтмалын арвин нөөцтэй хэмээн дурдсан. Тэгвэл тэд Африк тивийн хоёр дахь, дэлхийн долоо дахь хамгийн их хэмжээний зэс олборлогч орон юм.

БАРИМТ 13

Дэлхийн хамгийн том хүрхрээнүүдийн нэг болох Викториа хүрхрээ Замби улсад харьяалагддаг. Уг хүрхрээний ус нь 1,700 метрийн өргөнтэй урсдаг бөгөөд 108 метрийн өндрөөс унадаг. Энэхүү хүрхрээг 1855 онд Шотландын судлаач Дэвид Ливингстон Британийн хатан хаан Викториагийн нэрээр нэрлэсэн.

БАРИМТ 14

Мөн Викториа хүрхрээ нь дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгддэг. Африк тивийн хоёр дахь өндөр хүрхрээ мөн Замби улсад байдаг. Каламбо хүрхрээний ус нь 221 метрийн өндрөөс урсдаг. Үүнээс үзэхэд Каламбо хүрхрээ нь Викториа хүрхрээнээс хоёр дахин өндөр гэсэн үг.

БАРИМТ 15

Эдгээрээс гадна Замби улсад дэлхийн хамгийн том (эзлэхүүнийхээ хэмжээгээр) хиймэл нуур бий. Замби болон Зимбабве улсуудын хил дээр оршдог Кариба нуурын усны хэмжээ нь 180 километр куб. Замби улсад олон төрлийн хөхтөн амьтдаас гадна 400 гаруй шувуудын төрөл зүйлс байдаг.

БАРИМТ 16

Мөн 2017 онд Замби улс нийслэл хот Лусакагаа улсын төв хэсэгт байрладаг Нгабве тосгон руу нүүлгэхээр болсон тухайгаа зарласан. Гэвч тус тосгонд дэд бүтэц маш муу хөгжсөн бөгөөд ядаж засмал замтай бүрэн холбогдоогүй. Эдгээрээс гадна тус бүс нутагт их хэмжээний үер нүүрлэдэг. Ийм учраас өнөөдрийг хүртэл Замби улс нийслэл хотоо шилжүүлээгүй л байна.

БАРИМТ 17

Дэлхийн зөвхөн зургаан улсад бүртгэгдсэн маш ховордсон Африкийн зэрлэг ноход Замби улсад амьдардаг. Уг амьтны төрөл зүйл нь бидний мэдэх цөөвөр чоноос ялгаатай. Замби эмэгтэйчүүд дунджаар 5-6 хүүхэд төрүүлдэг. Гэхдээ тэд зөвхөн хүүхдүүдээ өсгөж гэртээ байдаггүй бөгөөд олон төрлийн бизнес эрхэлж нийгэмдээ томоохон үр нөлөө үзүүлдэг.

БАРИМТ 18

Замби улсын төрийн далбааны ихэнх хэсэг нь ногоон өнгөөр, багахан хэсэг нь улаан, хар болон улбар шар өнгөнүүдээр бүрхэгддэг. Мөн тус улсын төрийн сүлд болох Африкийн загасан бүргэд гэх шувууны дүрс далбааны баруун дээд буланд дүрслэгдсэн. Улаан өнгө нь тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан хүнд цаг үеийг, хар өнгө нь замбичуудыг, улбар шар өнгө нь Замби улсын байгалийн баялгийг, ногоон өнгө нь улсын байгалийн үзэсгэлэнг, нисэж буй бүргэд нь эрх чөлөөг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 19

Лобола гэх сүйт бүсгүйг эд хөрөнгөөр үнэлж авах ёс заншил Замби улсад өнөөдрийг хүртэл үйлдэгдсээр байгаа. Хосууд гэрлэх шийдвэр гаргасны дараа хоёр талын ээг эхүүд хэд хэдэн удаа уулзалт хийж сүйт залуугийн гэр бүл сүйт бүсгүйн гэр бүлд ихэвчлэн хэдэн тооны үхэр (одоо үед ихэвчлэн мөнгө өгөх болсон) бэлэглэдэг. Энэ нь сүйт бүсгүйг өсгөж өгсөн эцэг эхэд нь үзүүлж буй нэгэн төрлийн талархал юм.

БАРИМТ 20

Хэн нэгнийг оршуулах ёслол бол замбичуудын хувьд хамгийн чухал уламжлалуудын нэг. Тэд талийгаачийг нас бармагц оршуулгын зан үйлээ үйлдэж эхэлдэг бөгөөд түүний ах дүү, найз нөхдөд мэдэгддэг. Хэр хол зайд байсан ч хамаагүй замбичууд оршуулах ёслолд уригдсан үедээ заавал очиж талийгаачид хүндэтгэл үзүүлдэг.

БАРИМТ 21

Замбичууд олуулаа цуглан сууж үлгэр домог ярих дуртай ард түмэн. Тэд ихэвчлэн оройн цагаар үлгэр ярьдаг бөгөөд хүүхэд залуус үлгэр болгоны дараа ямар нэгэн амьдралын чухал хичээлийг сурч байдаг. Замби улсын уриаг орчуулбал “Нэг Замби, Нэг эх орон” гэсэн утгатай.

БАРИМТ 22

Замби улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Замбийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг ДАШт-д хараахан оролцож үзээгүй байгаа боловч 2012 онд Африкийн цомд түрүүлсэн. Мөн тэд 1988 оны олимпын наадмын үеэр Италийн шигшээ багийг 4:0 харьцаатай уулган авч байсан ба 1996 онд дэлхийн чансааны 15-аар байранд бичигдэж байсан. . 

БАРИМТ 23

Замби улс 1964 оны Токиогийн олимпын хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан өдөр тусгаар тогтнолоо зарласан. Тиймээс тус улсын тамирчид олимпын нээлтэд нэг улсын туг дор оролцож хаалтын үйл ажиллагаанд өөр улсыг төлөөлөн оролцсон анхны хүмүүс болсон. 

БАРИМТ 24

Замби улсын баг тамирчид өвлийн олимпд оролцож үзээгүй бөгөөд зуны олимпоос хүндийг өргөлт болон хөнгөн атлетикийн спортуудаас тус бүр нэг медаль хүртэж байсан. Өнөөдрийн байдлаар Замби улс хоёр олимпын медаль эзэмшиж байна. Замби улсын насанд хүрсэн иргэдийн 10 гаруй хувь нь ДОХ-ын халдвартай. Гэхдээ засгийн газрын хэрэгжүүлж буй ажлуудын ачаар уг хувь жил өнгөрөх тусам багассаар байна.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа өнөөдрийн дугаараар Африк буюу хар тивийн төлөөлөл болсон Замби улсыг онцолж байна. Та бүхэн Замби улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    3 цаг 32 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    3 цаг 39 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    3 цаг 56 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    4 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    4 цаг 2 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    5 цаг 2 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    19 цаг 10 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    22 цаг 1 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    23 цаг 20 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Уржигдар 20 цаг 48 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК