Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар БГД-ийг яагаад “Өмчлөх” болов

2022-5-03
0
ЖИРГЭХ

Баянгол дүүрэг гэж үйлийн үртэй газар бий. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр АН-ын С.Эрдэнийн “савраас” саллаа гэсэн чинь өнөөдөр МАН-ын Ж.Ганбаатарын “саварт” орчихов.

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Баянгол дүүргийн МАН-ын даргаар сонгогдсоноос хойш ИТХ-ын хэдэн төлөөлөгч нь байтугай намын жирийн гишүүд нь хүртэл түүний дарамтыг мэдрэх болсон аж. Түүнийг МАН-д багагүй мөнгө хаяж, УИХ-д сууж байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэх ч 2020 оны орон нутгийн сонгуульд МАН 50 хувийн суудал авснаар орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг ч өөрийн мэдэлд авсан мэт аяглаж эхэлсэн аж. Өөрийн гарын хүнийг дүүргийн Засаг даргаар, бэрээ ЗДТГ-ын даргаар гэх мэтчилэн урагийн модоо цэцэглүүлж байгааг ИТХ-ын төлөөлөгчид нь эсэргүүцэж буй. Үүнийгээ ч илэрхийлж, гуравдугаар сарын 25-нд болсон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах санал оруулж, 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын 18 төлөөлөгч дээр МАН-ын 10 төлөөлөгч нэмэгдэж гар өргөсөн аж. Хэдийгээр нийслэлийн МАН-ын зүгээс эсрэг намын төлөөлөгчидтэй нийлж, Засаг даргаа огцруулахгүй хэмээн дээрх 10 төлөөлөгчид анхааруулсан гэдэг ч Баянгол дүүргийн МАН-ын төлөөлөгчид Ж.Ганбаатарын удирдлага дор ажиллахгүй гэдгээ тодорхой илэрхийлжээ гэж харж болох нь. Гуравдугаар сард болсон нийслэлийн МАН-ын хурал дээр ч  УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатарыг заалнаас нэр дэвшигчтэй өрсөлдөөд гишүүдийнхээ 55 хувийн саналаар арайхын улиран сонгогдсон нь намын ажлыг муу хийж байгаатай холбоотой хэмээн нийслэлийн МАН-ын хороон дарга Д.Сумъяабазар  анхааруулсан. Зарим гишүүд нь түүнийг Баянгол дүүргийн хувийн компани мэт санаж, дүүргийн Тамгын газарт ах дүү хамаатан саднаа оруулж байгааг шүүмжилсэн. 

 

БАРИМТ 1.

Гэтэл энэ мэдээ хуучраагүй байхад дүүргийн төсвийн захиран зарцуулах эрх бүхий албан тушаалд очсон бэр дүү Б.Нарангэрэл нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг ЗДТГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гарган төсвийн мөнгөөр гадаадад аялуулсан тухай мэдээлэл гарсан юм. Өөрөөр хэлбэл Засаг дарга болоод ЗДТГ-ын дарга хоёр хоёулаа хуурамч тушаал гаргасан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөхөөс эхлээд НИТХ-д дүүргийг төлөөлсөн төлөөлөгч хүртэл хийж явсан. Гэвч эзний сэтгэлээр бус эзэрхийлэгчийн сэтгэлээр хандаж байгааг нэг бус хүн хэлж анхааруулсаар байгаа нь нууц биш.

 

БАРИМТ 2.

2021 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хууль ёсны дагуу олгогддог урамшууллыг Ж.Ганбаатар гацаан өөр зориулалтаар зарцуулсан асуудал яригдаж байсан. Тэрээр БГД-ийн МАН-ын нэрийн өмнөөс татаас хэмээн төлөөлөгчдийн урамшууллыг татдаг байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Уг асуудлыг эсэргүүцэн дүүргийн АН-ын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлэн шүүмжилснийг хэвлэл, мэдээллийг хэрэгслээр гаргахгүй хаалт хийж байжээ.

 

БАРИМТ 3.

Сонгуульд ажилласан найз нөхөд, хамаарал бүхий хүмүүстээ албан тушаал бэлэглэж, гар хөлөө болгожээ

“Оргил”-ын Ж.Ганбаатарын ураг садангийн төрөл ингээд дуусахгүй.

Тэрээр өөрийн дотны найз Ж.Галтбаярыг БГД-ийн Цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын захирлаар, Оргил дэлгүүрийн Амгалан салбарыг хариуцан ажилладаг байсан менежер Д.Бат-Оргилыг БГД-ийн 23 дугаар хорооны Засаг даргаар, өөрийн сонгуулийн менежерээр ажилласан Ж.Намнансүрэнг Ахмадын хорооны даргаар, түүний хүү Н.Гантулгыг дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дэд даргын албан тушаалд тавьж, өөрийн сүлжээг бий болгосон байдаг.

Түүнчлэн Ч.Мандалмааг БГД-ийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар, өөрийн ангийн хүүхэд Д.Даваацацралыг БГД-ийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан томилсонд МАН-ын энгийн гишүүд дургүйцэж буй.

Дашрамд дурдахад дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон  Ч.Мандалмаа нь түүний хууль шүүхтэй холбоотой асуудлыг хариуцдаг гэдэг.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.179.21.244)
    Үнэн юм үнэнээрээ сайхан. Ургийн модны мөчир өшөө ч дутуу байна.Ж.Ганбаатар арай ч хэтэрч байгаа шүү МАН-ынхаан. Дараагийн сонгуулаа бодоорой
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Үнэн (122.201.24.132)
    Эрдэнэ дарга байхдаа яаж ажиллаж байсан яг тэр маягаар л ажиллаж байгаа байх даа.АН ынхан хэл ам хийгээд яахав дээ.Ардчилал гэж нэг сайхан үг байгаа биз дээ.Бүгдийг нь л солидог байхаа. Ах дүү, хамаатан садан,хүргэн бэр, найз нөхөд, ангийн найз, нутгийн танил, үр хүүхэд за тэгээд санаанд орсноо л хажуудаа авдаг нь ардчилалын дүрэм юм биш үү...
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    С.Эрдэнэ гэдэг нөхрийн Өмчлөлд байсан биздээ.
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    1 цаг 10 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    1 цаг 17 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    1 цаг 34 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    1 цаг 40 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    1 цаг 40 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    2 цаг 40 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    16 цаг 49 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    19 цаг 40 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    20 цаг 58 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    23 цаг 31 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    23 цаг 46 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Уржигдар 20 цаг 48 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК