Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Панам

2022-5-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Панам улс нь 75,417 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв (Хойд Америкийн урд хэсэг) болон Өмнөд Америк тивийг дамнан оршдог орон. Улсынхаа баруун талаар Коста Рика улстай, зүүн урд хэсгээр Колумб улстай хиллэдэг бөгөөд хойд талаараа Карибын тэнгист, өмнөд хэсгээрээ Номхон далайд гарцтай.

БАРИМТ 2

Панам улсын нийт хүн ам нь 4.4 сая бөгөөд тэдний 65 хувь нь европ болон уугуул иргэдийн цус холилдсон хүмүүс, 12.3 хувь нь нутгийн уугуул иргэд, 9.2 хувь нь хар арьст хүмүүс байдаг. Харин шашны хувьд нийт панамчуудын 92 хувь христийн шашныг шүтдэг бол үлдсэн 7.6 хувь нь шашин шүтлэггүй.

БАРИМТ 3

Анх Панамын газар нутаг дээр уугуул овог аймгууд суурьшиж байсан бол 16-аар зуунд испаничууд тус улсад ирж өөрсдийн ноёрхлоо тогтоосон. Гэвч панамчууд 1821 онд Испанийн эзэнт гүрний колоничлолоос гарч Бүгд Найрамдах Гран Колумб улс гэх Өмнөд Америкийн хойд хэсэг дэх орнуудын хамтралд элсэн орсон.

БАРИМТ 4

Уг улс нь 1903 нд тарж бутарсан бөгөөд үүний дараа панамчууд Бүгд Найрамдах Колумб улсын нэг хэсэг болсон ч 1903 онд тэд дахин тусдаа гарсан. Үүнээс хойш Панам улс нь бүрэн эрхт тусгаар тогтносон улсаар нэрлэгдэж 1972 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.

БАРИМТ 5

Колумб улсад тэднийг салахад АНУ-ын нөлөө их байсан ба бидний сайн мэдэх Панамын сувгийг АНУ-ын армийн инженерүүдийн корпус 1904-1914 оны хооронд 10 жилийн дотор барьсан. Тухайн цаг үедээ АНУ, Панамын сувгийг эзэмшиж байсан ч 1977 онд хийгдсэн Торрихос-Картерын гэрээнүүдийн үр дүнд 1979 онд үйл ажил хэрэг эхэлж 1999 оны арван хоёрдугаар сарын 31-ээс эхлэн Панам улс дахин эзэмших болсон.

БАРИМТ 6

Панам улсын худалдаа, банк санхүү, аялал жуулчлал гэх мэт салбарууд нь хөгжиж байгаа боловч Панамын суваг тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Панам улс эдийн засгийн хувьд өндөр түвшний орлоготой бөгөөд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 57-аар байранд жагсдаг.

БАРИМТ 7

Панам улсын нийслэл хотыг Панам гэдэг. Уг хотод тус улсын хүн амын тал гаруй хувь нь амьдардаг. Харин албан ёсны хэл нь испани хэл. 2018 оны судалгаанаас үзэхэд Панам улс Латин Америкийн хамгийн хүчтэй эдийн засагтай орнуудын жагсаалтын долдугаар байранд жагсаж байсан.

БАРИМТ 8

Панам улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн улсын ерөнхийлөгчийг нь Кортисо Лаурентино гэдэг. Панама улс нь НҮБ-ыг үүсгэн байгуулагчдын нэг ба Жи-77, Америкийн орнуудын холбоо, Латин Америкийн интеграцийн нийгэмлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэх зэргийн гишүүн. Тус улсын уриаг орчуулбал “Дэлхийн ашиг тусын төлөө” гэсэн утгатай.

БАРИМТ 9

Та Номхон далайгаас нар мандаж, Атлантын далайд жаргах үзэгдлийг зөвхөн Панам улсад л харах боломжтой. Энэхүү содон үзэгдлийг Панамын хамгийн өндөрлөг цэг дээрээс маш тодорхой харах боломжтой. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 3,474 метрийн өндөрт оршдог Волкан Бару уул юм.

БАРИМТ 10

Панам улс 1903 онд нэн даруй тусгаар тогтнолоо зарласан шалтгаан нь Панамын сувгийг АНУ-аар бариулах байв. Учир нь тухайн үед Колумб улс АНУ-ын саналд татгалзсан хариуг өгөөд байсан. Панам хотод байдаг Токумен олон улсын нисэх онгоцны буудал нь Төв Америктаа хамгийн томд тооцогддог бөгөөд дэлхийн өнцөг булан бүр лүү чиглэсэн нислэгүүдийг үйлддэг.

БАРИМТ 11

Панам улс гадил, тарвас, хан боргоцой гэх жимснүүд болон алт, төмөр болон гангийн хаягдлыг их хэмжээгээр экспортолдог. Тэдний гадаад худалдааны хамгийн дотнын хамтрагчдыг нэрлэвэл АНУ, Швед, Нидерланд, Мексик, Коста Рика, Канад, Итали гэх мэт. Мөн та Панам улсад америк доллар ашиглан худалдан авалт хийх боломжтой.

БАРИМТ 12

Панам хот бол ширэнгэн ойг дотроо агуулдаг дэлхийн цор ганц нийслэл. Ийм учраас тус хотоор зочлох үед маш их чийгтэй байдаг. Панам улс жилд хоёр удаа тусгаар тогтнолын баярыг тэмдэглэдэг. Эхнийх нь 1821 онд Испанийн эзэнт гүрнээс, хоёр дахь нь 1903 онд Колумб улсаас салан тусгаарласан өдрүүдийг илтгэдэг.

БАРИМТ 13

Биднийг мэдэх шилээпэн малгайг олон улсад “Панам малгай” гэж нэрлэдэг. Гэхдээ тус малгай нь Панам улсаас бус Эквадор улсаас гаралтай. Тус улсад Панамын сувгийг түшиглэн аялал жуулчлалын алдартай цэг болсон музей, эртний дүүргүүд гэх мэт газрууд цөөнгүй бий. Зарим газарзүйчид Өмнөд болон Хойд Америк тивийг Панамын сувгаар таслагддаг гэж үздэг.

БАРИМТ 14

Панам улс бол Төв Америкийн хамгийн олон талт байгалийн шинж чанаруудыг агуулсан орон. Тус улсад тивийнхээ хамгийн том шувуу болох “Харпи бүргэд” тэргүүтэй нийт 976 төрөл зүйлсийн шувууд амьдардаг. Панам улсын нийт газар нутгийн гуравны нэг хэсэг нь үндэсний парк байдаг тул тэд байгаль орчноо маш сайн хамгаалж үлдэж байгаа гэсэн үг.

БАРИМТ 15

Уг улсын элсэрхэг, үзэсгэлэнт, цэвэрхэн далайн эргүүд дээр далай гүнд шумбах болон сурфинг гэх мэт үл ажиллагаануудыг ихэнх жуулчид хийдэг. Мөн халим, дельфин, далайн яст мэлхий гэх мэт амьтдыг харахад зориулсан хөлөг онгоцтой тойрон аяллуудыг нутгийн компаниуд зохион байгуулдаг. Мөн шувуудаас гадна тус улсад 10,000 төрлийн ургамал ургадаг.

БАРИМТ 16

Панам улсад 1,500 гаруй арлууд харьяалагддаг. Гэхдээ Сн Бласын арлууд тэдгээр дундаасаа болон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэгээр тооцогдог. Тус улсын албан ёсны хэл нь испани боловч ихэнх панамчууд англи хэлээр асуудалгүй ярьдаг. 15-аас дээш насны нийт панамчуудын бичиг үсэг тайлагдсан байдал нь 94.1 хувь.

БАРИМТ 17

Панамын сувгийг барина гэдэг там мэт байсан. Учир нь арав хүрэхгүй жилийн дотор тэндхийн 5,600 гаруй ажилчид амь эрстсэн. Гэхдээ тэдний олонх нь барилгын ослоос бус “Малариа” гэх өвчнөөс болж нас барсан. Хүн төрөлхтний хамгийн мэдэх ундаа болох кока-кола ундаа тус улсад хамгийн анх 1906 онд худалдаалагдаж байжээ. Нэг ёсондоо Панам бол тус ундааны зарагдсан хоёр дахь орон юм. Эхнийх нь мэдээж тус ундааг бүтээсэн АНУ.

БАРИМТ 18

Панам улсын арван аймаг, таван бүс нутаг, гурван төрлийн уугуул иргэд бүгд өөр өөрсдийн гэсэн ёс заншил, хувцас, хоол хүнс, хөгжим гэх зэргээрээ ялгаатай. Панам улс хар салхины идэвхтэй бүсээс урд зүгт оршдог. Ийм учраас халуун орны шуурга, хар салхи гэх мэт байгалийн гамшгууд Панам улсад маш цөөн бүртгэгддэг. Панам улсын эг талаас нөгөө зах руу хүрэх хамгийн дөт зам 48 километр бол хамгийн хол зам нь 185 километр.

БАРИМТ 19

Панам улс үндсэн хоёр улиралтай. Хуурай улирал арван нэгээс дөрөвдүгээр сарын хооронд үргэлжилдэг бол борооны чийгтэй улирал жилийн бусад хэсэгт болж өнгөрдөг. Хэрэв та Панам улсаар зочлохыг хүсэж байвал хуурай улирлын үеэр очихыг зөвлөж байна. Панам улс өөрсдийн гэсэн кофег ургуулж дарс нэрдэг.

БАРИМТ 20

Испани, Латин Америк болон Африк үндэсний хоолнуудын өвөрмөц шинж чанарууд Панам үндэсний хоолонд нөлөө үзүүлсэн. Тэдний хамгийн алдартай хоёр хоолыг танилцуулахад эхнийх нь “Санкочо”. Уг хоол нь тахианы мах болон олон төрлийн хүнсний ногоогоор амталсан өтгөн шөл. Харин хоёр дахь нь “Кариманола” гэх чанасан өндгийг махаар ороож бүрсэн хоол юм.

БАРИМТ 21

Панам улсад хамгийн алдартай спорт бол бейсбол. Тус улсын үндэсний шигшээ баг бейсболын ДАШТ-ээс нэг удаа мөнгө, хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Мөн дор хаяж 140 гаруй панам тамирчид АНУ-ын үндэсний лигийн багуудад хүчин зүтгэдэг. Мэдээж уг спорт хөгжихөд АНУ-ын нөлөө их байсан.

БАРИМТ 22

Бейсболоос гадна Панам улсад хөлбөмбөгийн спорт нэлээд алдартай. Панамын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2018 оны ДАШТ-д анх удаа эрхээ аван Бельги, Тунис, Английн шигшээ багуудтай нэг хэсэгт орон оролцсон бөгөөд тэд тус тэмцээний үеэр улсынхаа түүхэнд бичигдэх гоолыг буюу багийнхаа хамгийн анхны ДАШТ-ий гоолыг оруулсан.

БАРИМТ 23

Панам улсын өрийн далбаа нь цагаан, улаан, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгө нь эрх чөлөө ба цэвэр ариун байдлыг, цэнхэр өнгө болон цэнхэр од нь үнэнч шударга байдлыг, улаан өнгө нь либерал намыг, улаан өнгийн од нь Панам улсын эрх мэдэл болон хуулийг, хоёр од нь нийлээд шинэ бүгд найрамдах улсыг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

Панам улсад ахмад настнуудыг асардаг асрамжийг газар гэж бараг л байхгүй. Учир нь тэд гэр бүлийн ахмад гишүүдээ өөрсдийн гараар асарч санаа тавьдаг эртний уламжлалтай. Панамын сувгаар бүрэн аялахад найман цаг шаардлагатай. Мөн хэд хэдэн эх сурвалжуудаас харахад Панамын сувгийг дэлхийн орчин үеийн долоон гайхамшгийн нэг юм байна.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 107 дахь дугаараар Панамын сувгаар дэлхийд алдаршсан Панам улсыг онцолж байна. Та бүхэн Панам улсын тухай сонирхолтой 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭЕШ: Химийн хичээлээр улсын хэмжээнд 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    4 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    22 мин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
    28 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    28 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    1 цаг 28 мин
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    15 цаг 36 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    18 цаг 28 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    19 цаг 46 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    22 цаг 19 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    22 цаг 34 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    22 цаг 48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 48 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 58 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Уржигдар 20 цаг 48 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    Уржигдар 20 цаг 06 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК