Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Тавинбэх сайд аа, шахмал түлшийг олон улсын лабораторид шинжлүүлсэн хариугаа зарлах уу

2022-5-16
0
ЖИРГЭХ

Өнөөдрөөс Монгол Улсын хэмжээнд халаалт зогсож, зуны горимдоо шилжлээ. Үүнтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс ирэх өвлийн бэлтгэл эхэлсэн үү гэдгийг зүй ёсоор асууж, сануулая. Учир нь, өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс нэмэгдэж, аюулын дохио хангинасан. Харамсалтай нь, зун боллоо өвлөө мартдаг монголчуудын нийтлэг алдаанаас үүдэн өдгөө Улаанбаатар хотын утааны тухай хэн ч ярихгүй, бичихгүй, хэлэхгүй, таг дуугүй мартаж орхидог. Гэтэл Монголын өвөл болдгоороо болж, утаа ихэсдэгээрээ ихэсдэг. Иймд Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хомсдолд орох аюул ойрхон ирсэн тухай мэдээллээр нийгмийг донсолгож чадсан Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс “Улаанбаатар хот ирэх өвөл утаанаас ангиж байж чадах уу” гэдэг асуултыг асууя. Өнөөдрөөс эхлэн энэ сэдвээр хариултаа нэхье. 

Өнгөрсөн хугацаанд үнэндээ утааны тухай асуудал Эрчим хүчний яамнаас хол хөндөгдөж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сэдэв болж ирсэн. Угтаа бол энэ хоёр яам нэгдэж ажиллах ёстойн дээр мэргэжлийн чиг баримжаа болоод шинжлэх ухааны гаргалгаа нь Эрчим хүчний яаманд байдаг. Гэтэл Эрчим хүчний яам сүүлийн жилүүдэд энэ сэдвээр таг дуугүй байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн онд гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариуцлага хүлээж ажлаа өгсөн байх жишээний.

Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ жил утаа нэмэгдсэн нь хэн ч харахад тодорхой байгаа. Утаа нэмэгдсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Шахмал түлшний чанар муу байна гэж иргэд шүүмжилж байна. Сайжруулсан шахмал түлшний чанар Монгол Улсын стандартыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий лабораторууд бүгд туршилтын дүнгээрээ баталгаажуулсан. Үүнээс өөрөөр бид сайжруулсан шахмал түлгний чанарыг тодорхойлох боломж алга. Тиймээс гадаад улсын лабораторид өгч шинжлүүлнэ” гэдэг тайлбар л өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл гадаад улсын лабораторийн хариу алга. Тиймээс ор сураггүй чимээгүй болсон асуудлыг өнөөдрөөс Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс нэхье. 

Эс бөгөөс ирэх өвөл улаанбаатарчуудын хувьд утааны хордлого, эрүүл мэнд амь насны эсрэг үзүүлэлттэйгээр агаарт уурших болно. Тэр үед Зүүн бүсийн сайжруулах шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсон тухай дарга нарын гоё сайхан хувцас өмсөж, том том амлалт өгсөн сурталчилгааны зураг л хэвлэгдэнэ. Харин наана нь хүүхдүүд өвчинд ээрэгдэж, томчуудын олон жилийг дамнасан уушигны өвчлөл сэдэрнэ. Эмнэлгүүд ачааллаа даахгүй, иргэдийн амьдралын төвшин өвчнөө дийлэхгүй улам бүр унана. 

Иймд дулааны зогсож, эрчим хүчний салбар их завсартай орох энэ өдрөөс эхлэн Улаанбаатар хотын утаагаа ярьцгаая. Ингэхдээ мэргэжлийн яамыг нь түшиглэж, хариуцлагаа нэхэцхээе. Эс бөгөөс мод тарих үүрэгтэй яамнаас утаа асууж, хот хөгжүүлэх үүрэгтэй хотын захиргаанаас утааны хор хохирлыг бууруулах арга чарга нэхсээр иргэдийн эрүүл мэнд сүйдлээ.

Өөрөөр хэлбэл, байгаа зөв олж хариуцлагаа эзэнжүүлье. Олон яамны дунд утааны асуудал төөрч будилж байхад Улаанбаатар хот үнсэнд хаягдсан шалз шиг утаан саарал болсоор л байх биз ээ. Үгүй ядах нь ээ, 2022 оны нэгдүгээр сард зарласан олон улсын лабораторид өгсөн шинжилгээнийхээ хариуг иргэдэд ил болго.

Эрчим хүч өөрөө шинжлэх ухаан юм бол, сайжруулах түлш нь шахмал түлш гэдэг нь үнэн юм бол орчин цагийн ололт амжилтад тулгуурласан алдаа оноогоо ил болгоно уу, Эрчим хүчний сайд аа.  

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.219.93)
    Хамгийн муу нүүрсээр хийж дундаас нь асар их ашиг хүртсэн эрх мэдэлтнүүд юу гэж шинжилгээнд явуулах вэ
    2022 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.93.12)
    Энэ нээрээ шинжлүүлнэ гээд бсан юу болсон бэ…?
    2022 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.115.237)
    Энэ шахмал тулш гэж бараг л нуурснээсээ дор угаар унэртсэн унс ихтэй чанаргуй тулш шуу дээ дулаан болоод угаарыг мартсан тэгээд намар болохоор гэнэт ярьдаг шуу дээ даваасурэн шоучины хийсэн зугээр л нуурсийг барьцалдуулагчтай холиод л гаргасан шуу дээ уул ньнуурсээ угаагаад амархан хаттаж шатах бодис холиод шинжилгээ хийж л хийх естой шуу
    2022 оны 05 сарын 16 | Хариулах
    • Гэрэл
      Нүүрснээс бохир хог маш ихтэй нунтаг ихтэй шүү.Ноднин шалгалт явж байгаа гэсэн чинь ямар ч хоггүй үүрмэггүй түлш үзүүлээд л ийм сайхан байга гээд л өнгөрсөн ш дээ.ёстой онигоо юм байга лээ.Дарга нар нь бодвол үнэмшээд л өнөрөө байлгүй.
      2022 оны 05 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    11 цаг 24 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    14 цаг 15 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    15 цаг 33 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    18 цаг 6 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    18 цаг 21 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    18 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 35 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 45 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    19 цаг 55 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 0 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    20 цаг 5 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    20 цаг 15 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    20 цаг 45 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Уржигдар 20 цаг 48 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    Уржигдар 20 цаг 06 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    Уржигдар 16 цаг 05 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Уржигдар 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Уржигдар 14 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК