Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Ирак

2022-5-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Ирак улс нь 438,317 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Ази дахь орон. Ирак улс газарзүйн байрлалын хувьд Турк (хойд), Иран (зүүн), Персийн булан болон Кувейт (зүүн урд), Саудын Араб (урд), Йордан (баруун урд), Сири (баруун) улсуудтай тус тус хиллэдэг. 

БАРИМТ 2

Ирак улсын нийт хүн амын тоо нь 40.2 сая бөгөөд тэдний 75 хувь нь араб, 15 хувь нь курд, үлдсэн 10 хувь өөр угсаа гаралтай хүмүүс байдаг. Харин шашны хувьд нийт иракчуудын 95 хувь нь исламын шашинтай. Нэгэнт исламын шашин тус улсын албан ёсны шашин тул иракчуудын амьдрал исламын шашны үнэт зүйлстэй салшгүй холбоотой. 

БАРИМТ 3

Одоогийн Ирак улсыг эрт дээр цагт бүрдүүлдэг байсан газар нутгийг Месопотами гэж нэрлэдэг байсан ба энэхүү өргөн уудам тэгш тал нь манай эриний өмнөх зургадугаар мянганы үеэс дэлхийн хамгийн эртний соёл иргэншилт эзэнт гүрнүүдийн өлгий нутаг байсан. Месопотами гэх нэр “Гол мөрний дундах газар нутаг” гэх утгатай. 

БАРИМТ 4

Энэхүү эртний соёл иргэншлийн ачаар Ирак улс бичгийн систем, математик, цаг хугацаа, хуанли, зурхай, хуулийн ерөнхий бүтэц гэх зэрэг олон үнэ цэнэтэй нээлтүүдийн өлгий нутгаар нэрлэгддэг. Ирак улсын газар нутаг дээр л хүн төрөлхтөн хамгийн анх уншиж, хууль гаргаж, засгийн газрын тогтолцоотойгоор хотуудад суурьшин амьдарч эхэлсэн. 

БАРИМТ 5

Ирак улсын нийслэл хотыг Багдад гэдэг. Түүхийн эхэн үед маш хурдацтай цэцэглэн хөгжиж байсан ч 1258 онд Монголын эзэнт гүрэн тус хотыг бүслэн авч улмаар ихэнх хэсгийг нь газартай хамт тэгшилсэн. Үүний дараа хэд хэдэн тахал болон хүчирхэг эзэнт гүрнүүдийн дайралтуудаас болж Багдад хот нэг хэсэгтээ сэхэл аваагүй. 

БАРИМТ 6

Османы Эзэнт гүрэн Ирак улсыг 1534 онд эзлэн авч 1704-1831 оны хооронд Иракийн Мамлюк гүрэнд эрх мэдлээ алдсныг эс тооцвол 1920 он хүртэл удирдсан. Гэхдээ 1920 онд Османы эзэнт гүрний ноёрхол дуусгавар болсон ч Ирак улс эрх чөлөөтэй болсонгүй. Их Британи улс Османы гурван мужийг хамтад нь нэгтгэн удирдаж эхлэв. 

БАРИМТ 7

Уг явдлаас хойш 12 жилийн дараа Иракийн Хашимит вант улс тусгаар тогтнолоо зарласан. Улмаар иракчууд 1958 онд хаант засаглалаа халж бидний мэдэх Бүгд Найрамдах Ирак улсыг албан ёсоор байгуулсан. Үүний дараа Ирак улсын төрийн эрхийг Арабын социалист Баат нам 1968-2003 оны хооронд барьсан. 

БАРИМТ 8

1980 онд Ирак улс Иран улс руу довтолсон нь хоёр улсын хооронд найман жилийн турш үргэлжилсэн дайны эхлэл байв. Уг дайнаас болж хоёр тал хоёул их хэмжээний хохирол амсаж мухардалд хүрснээр дайн дууссан. Мөн 2003 онд АНУ-ын зэвсэгт хүчин Ирак улс руу довтлон тус улсыг удирдаж байсан социалист намыг буулган авсан. 

БАРИМТ 9

Үүний үр дүнд 2005 онд Ирак улсад олон намыг хамарсан парламентын сонгууль болсон. Америкийн Нэгдсэн улсын цэргүүд Ирак улсын газар нутагт орж ирсэн 2003 оноос тэднийг Ирак улсыг орхиж гарсан 2011 он хүртэл Иракийн дайн идэвхтэй өрнөж 600,000 гаруй хүний амь нас эрстсэн. 

БАРИМТ 10

Гэхдээ АНУ-ын цэргүүд Ирак улсыг орхиж гарлаа гээд Ирак улсын нөхцөл байдал урьд өмнөх шигээ болж тогтворжоогүй. Зэвсэгт мөргөлдөөн болон террорист халдлагын улмаас нас барж буй хүмүүсийн тоо 2014-2017 оны хооронд жилд 13,000-20,000 хооронд байв. 

БАРИМТ 11

Зургадугаар зууны эхэн үеэс хойш ашиглагдаж ирсэн Ирак гэх нэрийг араб хэлнээс орчуулбал “Үржил шимтэй” гэсэн утгыг агуулдаг. Саддам Хусейн 1979 онд Ирак улсын удирдагч болсон бөгөөд Иран улс руу чиглэсэн дайралтыг удирдсан. Мөн тэрбээр 1990 онд Кувейт улс руу довтолсон ч амжилт олоогүй. 

БАРИМТ 12

Саддам Хусейн хүн төрөлхтний эсрэг олон удаа гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар 2006 оны арван хоёрдугаар сарын 30-нд дүүжлэгдсэн. Персийн булангийн дайн 1990 онд эхэлснээс хойш Ирак улс дахь эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн наймааны тоо огцом ихэссэн. 

БАРИМТ 13

Саддам Хусейн 2000 килограмм тротил тэсрэх бөмбөгийн шууд цохилтыг тэсвэрлэх чадвартай 90 метрийн гүн хувийн газар доорх хорогдох байртай байв. Гэхдээ уг газар нь дайны зөвхөн дайны үед хорогдох зориулалттай биш байлаа. Уг хорогдох байр дотор тансаг зэрэглэлийн усан сан, амралтын өрөө, гал тогоо, Саддам Хусейны ач,зээ хүүхдүүдэд нь зориулсан цэцэрлэг хүртэл байдаг байжээ. 

БАРИМТ 14

Мөн дайны өрөө гэж байсан тул Саддам Хусейн уг өрөөнөөсөө дайны жинхэнэ нөхцөл байдалтай шууд танилцаж тушаал өгөх боломжтой байв. Ирак улс Персийн буланд 58 километрийн турш үргэлжлэх далайн эрэгтэй. Тигр болон Евфрат нар бол Ирак улсын газар нутгийг үржил шимтэй болгодог үндсэн голууд. 

БАРИМТ 15

Ирак улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавдугаар байранд жагсдаг бол уг жагсаалтыг Венесуэл улс тэргүүлдэг. Тус улсын газар нутаг ихэвчлэн элсэн цөлөөс бүрддэг боловч хүчтэй мөндрийн шуурга болон борооны ачаар хөлдсөн ус болох мөсөн голууд Ирак улсад үүссэн. Улмаар одоогийн Ирак улс дахь элсэн цөлийн дундуур урсах өвөрмөц голууд бий болсон. 

БАРИМТ 16

Исламын шашинтай орон тул иракчууд хоолоо зөвхөн баруун гараараа иддэг. Мөн тус улсад цус ойртолтын аюул жинхэнэ утгаараа нүүрлэсэн. Учир нь Ирак улс дахь нийт гэрлэсэн хосуудын тэн хагас нь хоорондоо нэг эсвэл хоёрдугаар үеийн үеэлүүд буюу ойрын хамаатнууд. 

БАРИМТ 17

Газрын тосноос гадна Ирак улс зөгийн балын худалдаагаараа алдартай. Ирак зөгийн бал толгойн өвчнөөс эхлээд хүний биеийн олон төрлийн эмгэгүүдийг анагаах чадалтай гэгддэг боловч тасралтгүй үргэлжлэх дайнуудаас болж дэлхийн зах зээлд чөлөөтэй гарч чадахгүй л байна. 

БАРИМТ 18

Ирак улс 1979 онд хуулийн дагуу каратетай холбоотой кино гаргаж болон үзэхийг албан ёсоор хориглосон. Ирак улсаас олдсон хамгийн эртний бичвэрийн нотлох баримтууд 5,500 жилийн настай. Хамгийн сүүлийн үеийн дэлхийн терроризмын индексээс харахад Ирак улс дэлхийн хоёр дахь хамгийн их террорист халдлагатай орноор нэрлэгдэж байна. 

БАРИМТ 19

Ийм учраас Ирак улс сүүлийн хагас зууны турш үеийн үед аялахад хамгийн тохиромжгүй, аюултай орнуудын жагсаалтад багтсаар ирсэн. Гэхдээ тус улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн зургаан түүхэн газар бий. 2021 оны дэлхийн энх тайвны индексээр Ирак улс дэлхийн тав дахь хамгийн амар тайван бус орноор нэрлэгдсэн. 

БАРИМТ 20

Ирак улсын 15-аас дээш насны бүх иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь 85.6 хувь. Харин уг үзүүлэлт эрчүүдийн дунд 91.2 хувь байдаг бол эмэгтэйчүүдийн дунд 80 хувь байдаг. Ирак улс хүйсийн эрх тэгш байдлыг хамгийн ихээр зөрчдөг орнуудын жагсаалтын хоёрдугаар байранд бичигддэг. 

БАРИМТ 21

Ирак улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Иракийн хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 1950 онд элсэн орсон бөгөөд тус улсын үндэсний шигшээ баг 1986 оны ДАШТ-д эрхээ аван оролцож гоол оруулж байсан удаатай. Мөн дайн тулаантай байсан ч 2007 оны Азийн АШТ-д Иракийн шигшээ баг түрүүлсэн. 

БАРИМТ 22

Иракийн баг тамирчид 1948 оны Лондонгийн олимпоос хойш нийт дөрвөн олимпын наадмыг өнжсөн. Тэд 1980 оны Москвагийн олимпд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 43-уулаа оролцсон. Тус улсын өдийг хүртэл хүртсэн цор ганц медалийн эзэн бол 1960 оны Ромын олимпын эрэгтэйчүүдийн хөнгөн жингийн хүндийг өргөлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн Абдул Вахид Азиз. 

БАРИМТ 23

Ирак улсын төрийн далбаа улаан, цагаан, хар, ногоон гэх өнгөнүүдээс бүрддэг. Улаан өнгө нь эр зориг болон улс орны хүнд хэцүү цаг үеийг, хар өнгө нь исламын шашны дарлал болон ялалтыг, цагаан өнгө нь иракчуудын энэрэнгүй сэтгэлийг тус тус бэлгэддэг. Харин араб хэлээр далбааны төв хэсэгт “Аллах Акбар” гэх исламын шашны уриа үгийг дүрсэлдэг. Ногоон өнгө бол мэдээж исламын шашны үндсэн өнгө билээ. 

БАРИМТ 24

Иракчуудын дундаж наслалт бол 71 жил. Уг тоо сүүлийн жилүүдэд бага багаар нэмэгдэж байгаа. Харин иракчуудын дундаж IQ 87 байдаг. Энэ нь дэлхийн дундажтай тун ойролцоо гэсэн үг. Ирак эрчүүдийн дундаж өндөр 165 сантиметр байдаг бол манай монгол залуусын дундаж өндөр 170 сантиметр. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 130 дахь дугаараар террорист халдлагаараа дэлхий нийтийн танил болсон Ирак улсыг онцолж байна. Та бүхэн Ирак улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    3 цаг 16 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    6 цаг 7 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    7 цаг 25 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    9 цаг 58 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    10 цаг 13 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    10 цаг 27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 27 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 37 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    11 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 52 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    11 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    12 цаг 7 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    12 цаг 37 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Өчигдөр 20 цаг 48 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    Өчигдөр 20 цаг 06 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК