Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Суринам

2022-6-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Суринам улс нь 163,821 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд Америк тивийн хойд хэсэгт байрладаг орон. Суринам улс хойд хэсгээрээ Атлантын далайд гарцтай ба Францын Гвиана (зүүн), Гайана (баруун), Бразил (урд) гэх улсуудтай хиллэдэг.

БАРИМТ 2

Тус улс Өмнөд Америк тивийн хамгийн жижиг газар нутагтай бүрэн эрхт улс бөгөөд хүн амын нийт тоо нь 2018 оны байдлаар 576,000 байсан. Тэдний 52.3 хувь нь христийн, 18.8 хувь нь хинди, 14.3 хувь нь исламын шашныг шүтдэг бол 6.2 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй.

БАРИМТ 3

Ихэнх суринамчууд далайн эрэгтэй ойролцоох буюу улсынхаа хойд хэсэгт суурьшин амьдардаг ба нийслэл хотыг нь Парамарибо гэдэг. Газарзүйн байршлын хувьд Экваторын шугамын үл ялиг хойно оршдог Суринам улс халуун орны уур амьсгалтай бөгөөд ихэнх хэсгийг нь ширэнгэн ой бүрхдэг. ​​​​​​​

БАРИМТ 4

Одоогийн Суринам улсын газар нутаг дээр манай эриний өмнөх дөрөвдүгээр мянганд аравак, кариб, суринен гэх Америк тивийн уугуул овог аймгийн хүмүүс анх оршин сууж эхэлсэн. Тус улсын далайн эрэг дээр 1498 онд хамгийн анх хөл тавьсан өөр тивийн хүн бол Америк тивийг нээсэн Христофер Колумб юм.

БАРИМТ 5

Үүний дараа 1593 онд испанийн эрэл хайгуулчид Суринам улсын бүс нутгийг судалж нутгийн уугуул суринен хүмүүсээс хамааран Суринам гэж нэрлэсэн. Суринам улсыг анх Британи улс удирдаж байсан ч 1667 онд тус улсыг Нидерланд улстай наймаалцсанаар Суринам улс дахь тэдний эрх мэдэл дуусгавар болсон.

БАРИМТ 6

Нидерландын колоничлолд байх үедээ Суринам улс Нидерландын Гвиана гэж нэрлэгддэг байсан ба 1954 онд бие даасан байдалтай болж, 1975 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлаж бие даасан бүрэн эрхт улс болсон. Гэхдээ Суринам-Нидерланд улсууд хоорондын дотно харилцаагаа эдийн засаг, худалдаа наймаа, дипломат харилцаа, соёл гэх мэт салбарууд дээр онцгой түвшинд хадгалсаар байгаа.

БАРИМТ 7

Олон зуун жилийн турш Нидерландын колоничлолд байсан тул суринамчуудын амьдралын хэв маяг нидерландчуудынхтай нэлээд төстэй. Мөн тус улсын албан ёсны хэл нь нидерланд хэл юм. Суринам 1975 онд тусгаар тогтносон улс болсноосоо хойш олон тооны төрийн эргэлт болон иргэний дайнд нэрвэгдсэн.

БАРИМТ 8

Гэхдээ 1990-ээд оноос тус улсын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж иргэний засаглалд шилжсэн. Суринам улсын алдартай удирдагчдын нэг болох Деси Бутерсе 1980-аад онд уг улсыг цэргийн засгийн газрын тэргүүний хувиар удирдаж 2010 болон 2015 оны сонгуулиудад ялалт байгуулсан. ​​​​​​​

БАРИМТ 9

Харин одоогийн байдлаар Суринам улс нэгдмэл чуулганы засаглалтай бөгөөд одоогийн удирдагчдыг нь нэрлэвэл Чан Сантохи (Суринам улсын ес дэх ерөнхийлөгч), Ронни Брюнсвийк (дэд ерөнхийлөгч), Маринус Бий (үндэсний чуулганы дарга) гэх мэтээр үргэлжилнэ. ​​​​​​​

БАРИМТ 10

Деси Бутерсегийн хувьд 1999 онд хар тамхины наймааны хэргээр Нидерландын шүүхээр орж 11 жил хоригдох ялаар шийтгэгдсэн. Гэхдээ тэрбээр шоронд ял эдэлсэн ч Суринам улсын ерөнхийлөгчөөр дахин хоёр удаа сонгогдсон гэдэг нь маш хачирхалтай.

БАРИМТ 11

Тэрбээр 2019 онд дахин шүүх хурлаар орж ял авсан. Гэхдээ энэ удаад харийн орны шүүхээс бус эх орныхоо шүүхээс ял авсан байлаа. Түүнийг Суринам улсын шүүх 1982 онд өрсөлдөгч намынхаа 15 гишүүнийг цаазаар авсан гэх хэрэгт буруутган түүнд 20 жил хоригдох ял олгосон. ​​​​​​​

БАРИМТ 12

Тус улсын газар нутгийн 80 хувийг ширэнгэн ой эзэлдэг ба хамгийн гол экспортолдог бараа нь алт юм. Суринам улс жилд дунджаар 1.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй алтыг экспортолдог ба энэ нь тухайн улсын нийт экспортын 67 хувийг бүрдүүлдэг.

БАРИМТ 13

Суринам улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт хоёр газар бий. Тэдгээрийг танилцуулахад Суринамын төвийн бүсийн байгалийн нөөц газар болон Парамарибо хотын эртний түүхэн хотууд юм. Суринамын төвийн бүсийн байгалийн нөөц газар нь улсынхаа газар нутгийн 11 хувийг бүрхдэг ба 5000 төрөл зүйлсийн ургамал болон 400 төрөл зүйлсийн шувуудын орон гэр.

БАРИМТ 14

2013 оны Суринам улсад зохион байгуулагдсан шинжилгээний аяны үеэр биологичид нийт 60 ширхэг шинэ амьтдын төрөл зүйлсийг олж илрүүлсэн. Тэдгээр амьтдын дунд мэлхийн зургаан төрөл, загасны арван нэгэн төрөл болон могойн нэг төрөл багтсан. Суринам улс хүн амынхаа тоогоор Өмнөд Америк тивдээ хамгийн доор бичигддэг. ​​​​​​​

БАРИМТ 15

19-ээр зууны дунд үед Баруун Африкаас их хэмжээний боолуудыг Суринам улс руу зөөж элсэн чихрийн талбай хөдөлмөр эрхлүүлдэг байсан ба өнөөдрийн суринамчуудын ихэнх нь тэдгээр боолуудын үр сад. Тус улсын үндэсний хоолнуудын үндсэн хоёр орц бол тахианы мах болон цагаан будаа. ​​​​​​​

БАРИМТ 16

1863 онд боолчлол Суринам улсад халагдсаны дараа Энэтхэг болон Индонезоос олон тооны хүмүүс ирж африк боолуудын ажлын байрыг орлон авсан. Суринам улсад хулгай дээрэмтэй холбоотой гэмт хэргийн тохиолдлууд элбэг бүртгэгддэг.  2018 онд гэхэд 12 далайчин барьсан загсаа дээрэмчдэд өгөхгүйн тулд тэднийг эсэргүүцсэн үйлдэл үзүүлээд амиа алдсан удаатай. ​​​​​​​

БАРИМТ 17

1989 онд Суринам Эйрвейс компанийн 764 дүгээр нислэг Парамарибо хотод осолдож 176 хүн нас барсан. Тэдний дунд Суринамын хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүд болох 15 тамирчид ч гэсэн багтсан. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 1,286 метрийн өндөр орших “Жулиана Оргил” юм.

БАРИМТ 18

Суринам улс тусгаар тогтнолоо зарлах үеэр буюу 1973-1980 оны хооронд олон тооны суринамчууд Нидерланд улс руу цагаачилсан. Тэд тухайн үедээ эх орондоо өөр өөрсдийн салбартаа хамгийн шилдэг гэгддэг хүмүүс байсан ба Нидерланд улсын төлөө насаараа хөдөлмөрлөж тэтгэвэрт гарсан хойноо 21-ээр зууны эхэн үед Суринам улсад эргэн ирсэн байдаг.

БАРИМТ 19

Суринам улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Суринамын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг тив дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд дорвитой амжилт гаргаж байгаагүй хэдий ч дэлхий нийтэд нэрээ таниулсан суринам гаралтай нидерланд хөлбөмбөгчид маш олон бий. ​​​​​​​

БАРИМТ 20

Тэднээс жишээ болгон дурдахад Кларенс Сийдорф, Виржил Ван Дик, Жеоржино Виналдум, Патрик Клюйверт гэх мэт. Суринамын баг тамирчид 1960 оны Ромын олимпоос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн ба одоогийн байдлаар нэг алт, нэг хүрэл медаль л тус улсад харьяалагддаг. Тус медалиудыг Суринам улсын тамирчин Энтони Нести 1988 (алт) болон 1992 (хүрэл) оны олимпын эрэгтэйчүүдийн эрвээхий сэлэлтийн 100 метрийн зайд хүртсэн.

БАРИМТ 21

Суринамчууд улсынхаа нийт газар тариалан эрхлэх боломжтой газар нутгийн тэн хагаст нь цагаан будаа тарьж жилд хоёр удаа ургацаа хурааж авдаг. Далайгаар хүрээлэгдсэн их хэмжээний зэрлэг байгальтай тул суринамчууд бол загас болон ан амьтан агнах нэлээд дуртай ард түмэн.

БАРИМТ 22

Тус улсын сургуулиуд хичээлээ нидерланд хэл дээр заадаг бөгөөд хүүхдүүд 12 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Насанд хүрсэн нийт суринамчуудын 95 хувь нь бичиг үсэг тайлагдсан ба 60 хувь нь нидерландаар хэлд ордог. Харин үлдсэн 40 гаруй хувь нь нутгийн уугуул болон олон хэл дундаас үүссэн өвөрмөц хэлнүүдийг өөрсдийн анхны хэл хэмээн үздэг.

БАРИМТ 23

Суринам улсын төрийн далбаа нь ногоон, цагаан, улаан өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг ба төв хэсэгт нь шар өнгийн одны дүрс байдаг. Улаан өнгө нь ахиц дэвшлийг, цагаан өнгө нь шударга ёс болон эрх чөлөөг, ногоон өнгө нь Суринам улсын байгалийн үржил шимийг, шар од нь эв нэгдэл болон сайн сайхан ирээдүйг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

Өмнөд Америк тивд замын зүүн талд машинаа жолооддог хоёрхон улсын нэг бол Суринам. Манай улсын хувьд баруун талдаа машинаа жолооддог тул Суринам улсын замын хөдөлгөөн бидний мэдэхээс арай өөр гэсэн үг. Мөн суринамчуудын ойролцоогоор 70 хувь нь санхүүгийн байдлын хувьд ядуу бүсэд харьяалагддаг. ​​​​​​​

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Өмнөд Америк тивийн дурдагдаагүй үлдээд байсан хоёр орны нэг болох Суринам улсыг онцолж байна. Та бүхэн Суринам улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    2 цаг 5 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    4 цаг 56 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    6 цаг 15 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    8 цаг 47 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    9 цаг 2 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    9 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 17 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 27 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    10 цаг 37 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 41 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    10 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    10 цаг 57 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    11 цаг 27 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    23 цаг 8 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    23 цаг 50 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК