Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тарьсан мод, цэцгээ малд идүүлэхээс хамгаалах том ажил бий

2022-8-30
0
ЖИРГЭХ

Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Энэбиш, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням нартай хэсгийн байраа хэрхэн тохижуулсан талаар цөөн хором ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе! Дундговь аймгийн Өлзийт суманд зуншлага хэр байна вэ, сумаа бидэнд танилцуулаач?

-Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Амрыг эрье. Энэ жилийн хувьд манай нутагт урьд урьдынхаас ган ихтэй тааруухан л зун болж байна. Манай сум нь Монгол улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээрээ эхний тавд ордог томоохон сум. Өлзийт сум маань Цагаан суварга, Өөш манхан, Морин толгойн цав, Дэл-Хөнжлийн уул, Монтойн хайлааст ам зэрэг  байгалийн  өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олонтой юм. Манай сум нийт 2400 орчим иргэн, 900 гаруй өрхтэй.

-Та хоёр маань цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ, өөрсдийгөө танилцуулаач?

-Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Намайг Хурцбаатарын Энэбиш гэдэг. Цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Өлзийт суманд хэсгийн төлөөлөгчөөр 2021 оны 03 сард томилогдсон. Одоо гэр бүлийн хамт Өлзийт сумандаа ажиллаж, амьдарч байна.

-Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Намайг Цэнджавын Дашням гэдэг. Цагдаагийн байгууллагад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ оны 04 дүгээр сард Өлзийт сумын хэсгийн цагдаагаар томилогдон ажиллаж байна.

-Хэсгийн байрныхаа гадна талбайг сайхан тохижуулжээ. Талбайдаа хэдэн төрлийн мод тарив?

-Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Хэсгийн байраа өөрсдийнхөө боломж бололцоогоор тохижуулаад тохитой, тухтай газар ажиллах сайхан шүү дээ. Одоогийн байдлаар гадна талбайдаа хайлаас, шар хуайс, улаан сухай, наранцэцэг, чацаргана зэрэг зургаан нэр төрлийн 100 гаруй мод тарьсан.

-Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Гадна талбайд мод, ургамлаас гадна усан цөөрөм, сүүдрэвч, турник, өвөрмөц өнгө, хэлбэр дүрстэй байгалийн чулуун мандал, ажлын байран дотор 40 гаруй тасалгааны цэцэг зэрэг байгаа. Энэ нь хэсгийн байраар үйлчлүүлж байгаа иргэдийн болон дотор нь ажиллаж буй хэсгийн төлөөлөгч, бид хоёрт ч сэтгэл дүүрэн байдаг.

-Эдгээр модоо хэзээнээс тарьж эхэлсэн бэ, арчилгаагаа хэрхэн хийж байна?

-Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Мод, цэцэгсийнхээ арчилгааг бид хоёр ээлжлээд л хийдэг юм. Ургамал яг хүүхэд шиг шүү дээ. Байнгын арчилгаа хэрэгтэй байдаг. Тэр тусмаа наранцэцэгт. Наранцэцэг нь хамгийн их арчилгаа шаарддаг бөгөөд өдөрт хоёр удаа усалдаг даа.

-Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Арчилгаагаа бид мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч өөрсдөө хийдэг.

-Танай нутгийн хөрс мод, ургамал тарихад хэр байна вэ? Хүндрэл бэрхшээл бий юу?

-Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Дажгүй дээ. Гэхдээ бид шинээр хөрс, бордоо бэлдэж модоо суулгадаг юм. Мод, ургамал тарихад хөрс, арчилгаа хамгийн чухал байдаг. Хүндрэл бэрхшээл гээд байх зүйл бараг байхгүй. Гэхдээ малтай айл өрх их байдаг учир тарьсан мод, цэцгээ малд идүүлэхээс хамгаалах том ажил бий. /инээв/

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байна. Өнгөрсөн хавар бас эрчимжсэн дээ. Энэ үеэр шинээр мод, ургамал тарив уу?

-Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: “Тэрбум мод” арга хэмжээний хүрээнд энэ онд 10 гаруй мод мөн наранцэцэг болон бусад мандлын цэцгүүд нэмж тарьсан.

-Хэсгийн байрандаа өөр хийе гэж бодож, төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

-Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Манай цагдаа, бид хоёр амьдрах орчноо өөрсдийн боломж, бололцоогоороо засварлаад дуусчихсан. Энэ жил гадна талбайгаа сэтгэлдээ хүртэл сайхан тохижууллаа. Одоо бид ажлын өрөөгөө л засварлах томоохон ажилтай байна. Болно доо, болдог л юм.

-Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Сумдын хэсгийн байр, ажлын өрөө, амьдарч байгаа орчин тав тухтай сайхан байх нь тэнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдаас шалтгаална шүү дээ. Бидний хандлага, нөөц боломж бололцоо ямар байна орчин тийм л байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    31 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    1 цаг 9 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    1 цаг 31 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    1 цаг 44 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    1 цаг 47 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    2 цаг 2 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 5 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    3 цаг 46 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    4 цаг 9 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    4 цаг 41 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    5 цаг 7 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    5 цаг 11 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    6 цаг 8 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    6 цаг 8 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    6 цаг 29 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    6 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    6 цаг 53 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    7 цаг 31 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    7 цаг 37 мин
  • Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    8 цаг 3 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК